Өнөөдөр:2024-05-10

Яг одоо өргөдлөө илгээх боломжтой ТЭТГЭЛГҮҮД

  1. Унгарын засгийн газрын тэтгэлэг

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын “2021-2023 онд хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт эхэлсэн байна. 

Энэхүү хөтөлбөрт оролцохын тулд шаардагдах зүйлс:

  • Англи хэлний мэдлэг академик мэдлэгтэй байх, түүнийгээ батлах баримтыг хавсаргах
  • Өргөдлийн материалыг үнэн зөв бөглөж, материалаа бүрэн гүйцэт бүрдүүлэх
  • Хөтөлбөрт дурдсан чиглэлээр суралцах 
  • Бакалавр, Магистр, Доктор чиглэлээр Унгар улсад суралцах хүсэлтэй байх

Анхаарах зүйлс: 

  • Тэтгэлэг 2 үе шаттайгаар явагдана
  • 2023 оны 2 сард Унгарын талаас ирүүлсэн Монгол Улсын иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна
  • 2023 оны 3-5 сард сонгосон сургуулийнхаа элсэлтийн шалгалтыг өгнө
  • 2023 оны 7 сараас эхлэн Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Темпус олон нийтийн сан нь нэр дэвшсэн иргэнд өөрт нь ирүүлнэ
  • Унгар хэл дээр суралцах болможтой

Өргөдөл хүлээн авч дуусах хугацаа: 

2023 оны 1 сарын 16

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.

2. Хятадын засгийн газрын тэтгэлэг

БНХАУ-ын Боловсролын яам, Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2023-2024 оны хичээлийн жилд Монгол улсаас БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторын зэрэгт оюутныг суралцуулахаар тэтгэлэг зарласан байна. 

Энэхүү хөтөлбөрт оролцохын тулд шаардагдах зүйлс:

  • Монгол улсын иргэн байх 
  • Бакалаврын зэрэгт суралцах оюутан академик мэдлэг маш сайн байх
  • Бакалаврын түвшинд суралцах бол 25 хүртэл насных байх
  • Магистрын зэрэгт суралцах оюутан бакалаврын зэрэгтэй байх
  • Магистрын тэтгэлгийн оюутан 35 хүртэлх насных байх
  • Англи эсвэл Хятад хэлний мэдлэгтэй байх, түүнийгээ гэрчилсэн шалгалтын оноотой байх 

Өргөдөл хүлээн авч дуусах хугацаа:

2022 оны 12 сарын 12

Илүү дэлгэрэнгүйг энд үзнэ үү:

3. Обама сангийн тэтгэлэг

АНУ-ын Колумбийн их сургууль нь 2023-2024 оны Обама сангийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Тус хөтөлбөр нь оролцогчдын ур чадварыг сайжруулах зорилгоор энэхүү хөтөлбөрийг зарлаад байна. 

Эхний 3 өдөр үнэгүй ашиглаарай. Энд дарж аппаа татаарай.

Энэхүү хөтөлбөрт оролцохын тулд шаардагдах зүйлс:

  • 26-45 насны хооронд байх
  • Англи хэлний академик чадвар өндөр байх, үүнийгээ баталсан шалгалтын өндөр оноотой байх
  • Өөрийн ур чадварыг нэмэгдүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • Өргөдлийн материалд шаардлагатай бүхий л материалыг бүрэн гүйцэт, үнэн зөв явуулах 

Өргөдөл хүлээн авч дуусах хугацаа:

2023 оны 1 сарын 19 

Илүү дэлгэрэнгүй энд дарж үзнэ үү.

4. Голланд улсын засгийн газрын тэтгэлэг

Голландын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам-с Нидерланд дахь судалгаа шинжилгээний их сургуульд тэтгэлгээр суралцах бакалавр болон  магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. 

Энэхүү хөтөлбөрт оролцохын тулд шаардагдах зүйлс:

  • Монгол улсын иргэн байх
  • Заагдсан сургуулиудад бакалавр болон магистрын зэргээр сурахаар тэнцсэн байх
  • Өмнө нь энэхүү улсад боловсролын чиглэлээр суралцаж байгаагүй байх

Анхаарах зүйлс:

Энэхүү тэтгэлэг нь эхний нэг жилийн хугацаанд 5000 еврогийн тэтгэлэг олгох бол дараа жилээс өгөхгүй болно. 

Өргөдөл хүлээн авч дуусах хугацаа:

2023 оны 2 сарын 1

Илүү дэлгэрэнгүй энд дарж үзнэ үү.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!