Өнөөдөр:2024-09-16

Шалгалтын стрессийг даван туулах нь

Маш олон төрлийн нөхцөл байдлаас шалтгаалсан стресс, бухимдал бидэнд өдөр тутамд бий болдог. Зарим бухимдлыг бид хурдан хугацаанд даван туулж чадах хэдий ч зарим нь урт хугацаандаа илүү хор хөнөөлтэй байдаг. Үүний нэгэн жишээ нь шалгалтын стресс юм. 

Шалгалтын стресс гэдэг нь шалгалтаас авах айдас түгшүүр, тухгүй мэдрэмжүүд билээ. Энэ нь таны сэтгэл зүйд шалгалтын үеэр дараах байдлаар илэрдэг:

  • Хийх ёстой зүйлсээ хийх эрч хүчгүй болох
  • Толгой өвдөх
  • Сэтгэлээр унах
  • Шийдвэр гаргахад хэцүү болох
  • Найз нөхөд, ойр дотны хүмүүсээс холбоогоо таслах 
Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.

Энэхүү бухимдал мэдрэмжүүдийг үл тоон, асуудалтай хэвээр үлдэх нь дэмий л шалгалтдаа санаа зовж хүсээгүй дүнгээ авахад хүргэнэ. 

Тиймээс шалгалтдаа аз жаргалтайгаар мөн илүү үр дүнтэйгээр бэлдэх аргуудыг танилцуулж байна. 

  1. Анхаарал сарниулах чимээ шуугианаас холдож, чимээгүй орчныг олох
  2. Өөрийн сурах орчныг бүрдүүлэх (өөрт хэрэг болох бүх зүйлийг нэг дор байлгах)
  3. Хэсэг хугацааны тогтмол амралт авах (1 цаг хийгээд 10минут амрах)
  4. Шалгалтын хэсэг бүрийг жижиг алхамд хувааж шалгалт болох хүртэл бага багаар эрчимтэй бэлдэх
  5. Өдөр бүр адил цагт эрүүл хооллох
  6. Маш сайн унтаж амрах, тархиа цэнэглэх
  7. Хөгжим сонсох, урт амьсгаа авах, бясалгал хийх гэх мэт оюун санаагаа амраах

Эдгээр аргууд нь таны тархийг эмх цэгцтэй, хурдацтай ажиллахад туслах болно. Хүссэндээ дүнгээ авахад тань дээрх аргууд маш их тус болно гэдэгт итгэлтэй байна. 

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!