Өнөөдөр:2025-04-29

Солонгос хэл сурч байгаа хүн бүрийн заавал үзэх 10 кино

Аливаа хэлийг үр дүнтэй сурах хамгийн сонирхолтой арга бол тухайн хэл дээр кино үзэх явдал юм. Үүнтэй адил Солонгос хэл сурахыг хүссэн залуустаа зориулж Солонгос хэл дээрх үзвэл зохих 10 киног танилцуулж байна. Тус 10 кино танд тухайн орны соёл, харилцан яриа, академик үг хэллэг зэргийг зааж, харуулах болно.

Тиймээс өөрийн цээжилсэн үг, өгүүлбэрээ хэрхэн олон янзаар ашиглах, ямар дуудлагатай хэлэх зэрэг чадвараа кино үзэж сурахыг зөвлөе. Хамгийн түрүүнд бид бүхэнд дараах дарааллаар киногоо үзвэл зохистой.

Та “HURDAN30” купоныг ашиглаад TomYo аппаа хөнгөлөлттэй аваарай. Энд Япон хэлний бүх түвшний хичээл, сургалт бий.


1-р алхам: Хадмал орчуулгыг орхих

Өөрийн сонгосон киногоо хамгийн түрүүнд хадмал орчуулгагүйгээр үзэхийг зөвлөе. Учир нь үг, хэллэгийг шууд сурч эхлэхээс өмнө киноны зохиол, үйл явдлыг илүү ойлгоход тусална. 

2-р алхам: Хадмал орчуулгатай үзэх

Хоёр дахь удаадаа үзэхдээ хадмал орчуулгатай үзэх хэрэгтэй. Тэгвэл эхний удаа үзэхдээ ойлгоогүй хэлц үг, өгүүлбэр зэргийг илүү ойлгох боломжтой.

3-р алхам: Солонгос хадмалтай үзэх

Зөвхөн сонсох дасгал хийхээс гадна, тухайн үгсийг хэрхэн зөв бичихийг мэдэх боломжтой. Доорх кинонууд бол бидний зүгээс санал болгож буй Солонгос хэл сурахад тань туслах хамгийн тохиромжтой кинонууд билээ.

1. Be with You (2018)

Гол дүрийн бүсгүй нас барахынхаа өмнө нөхөртөө итгэмээргүй амлалт өгдөг. Харин нэг жилийн дараа нэгэн бороотой өдөр тэрээр амлалтаа биелүүлэн нөхөр болон хүүгийнхээ өмнө гарч ирдэг. Гэвч тэрээр бүхий л ой санамжаа алдсан байна. Уг киноны төгсгөл таны сэтгэлийг хөдөлгөж, хөнгөхөн гунигт автуулах болно. 

2. Train to Busan (2016)

Солонгосын болон Дэлхийн кино урлагт маш олон амжилтуудыг эвдсэн триллер төрлийн кино болох Train to Busan кинонд Сөүлээс Бусан хүрэх галт тэрэг рүү зомбинууд дайран, хүмүүс амьд үлдэхийн төлөө хэрхэн тэмцэж байгаа талаар өгүүлнэ.  Хүүхэд, гэр бүлийн хоорондын харилцан яриа зэрэг бүхий л төрлийн албан болон албан бус яриаг сурах, ялгааг нь энэхүү киноноос сурах боломжтой.

3. The Attorney (2013) 

1980-аад оны үед болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн тус кинонд Хойд Солонгосын тагнуул хэмээн хэлмэгдэн засгийн газарт баривчлагдсан номын клубийн гишүүдийн тухай өгүүлнэ. Мөн тэднийг өмгөөлөхөөр ирж байгаа татварын өмгөөлөгчийн тухай гардаг. Тухайн киноны гол дүр өмгөөлөгч нь хожим Солонгосын 16 дахь ерөнхийлөгч болсон бөгөөд энэ киноноос Солонгос улсын түүх, улс төрийн болон хуулийн хэллэгийг суралцах боломжтой. 

4. How to steal a dog (2014)

Ээжтэйгээ хамт нүүдлийн тэрэгт амьдардаг Жисү охин алга болсон нохойг олж өгөн шагнал авах зар харсны дараа ээждээ байшин худалдаж авч өгөхийн тулд ямар үйлдэл гаргахыг тус киноноос үзээрэй. Уг киног үзэхдээ хүндэтгэлийн яриаг сайн ажиглан, сонсоорой.

5. My wife is a gangster (2001)

Нэгэн мафын удирдагч эмэгтэйн дүү хорт хавдар тусах бөгөөд дүүгийнхээ сүүлийн хүслийг биелүүлэхээр өөрийнхөө үнэн төрхийг нуун нэгэн даруухан залуутай гэрлэдэг. Явцдаа нөхөр нь түүний нууцыг олж мэдэн цаашдаа адал явдал өрнөнө. Энэхүү киноноос тэр бүр хэрэглэдэггүй сонирхолтой хэллэг, хэлц үгийг суралцан, цээжлэх боломжтой. 

6. The Beauty Inside (2015)

18 насны төрсөн өдрийнхөө өглөө сэрэхдээ нэг л мэдэхэд өөр хүний биед орсон залуу тэр өдрөөс хойш өдөр бүр нас, хүйс, соёл, арьсны өнгө үл хамааран өөр дүр төрхөөр амьдарч эхэлнэ. Түүний амьдрал нэгэн бүсгүйтэй учран хэрхэн өөрчлөгдөж байгааг киноноос үзээрэй. Энгийн ярианы хэлбэр, найз нөхөд, хосууд, гэр бүлүүд хоорондын харилцан яриаг инээдмийн романс киноноос хамгийн сайн сурах боломжтой байдаг.

7. The Accidental Detective 2: In Action (2018)

Хоёр цагийн турш таныг огт уйдаахгүй инээдмийн гэмт хэрэгт уг кинонд шинээр мөрдлөгийн агентлаг байгуулсан хоёр мөрдөгчийн сонирхолтой амьдралыг харуулдаг. Киноны үгсийн сан, өгүүлбэр нь ойлгомжтой тул анхлан суралцагчид илүүтэй сонгон үзэхэд тохиромжтой.

8. Little Forest (2018)

Мөрөөдлөө биелүүлэхээр том хот руу явсан охин өөрийн өсөж торнисон жижиг тосгондоо ирэхэд түүний ээж байсанаар үйл явдал эхэлдэг. Гэвч ээжийнх нь бүтээсэн “Жижиг ой мод” түүнийг хүлээж байх болно. Маш чадварлаг жүжигчидтэй тоглосон уг киног бусад кинонуудтай харьцуулахад маш энгийн харилцан ярианаас бүтсэн тул ойлгоход амар байна гэдэгт итгэлтэй байна.

9. My sassy girl (2001)

Амьдралтай ойр дүр, гайхалтай жүжиглэлттэй инээдмийн романс энэхүү киног үзэхдээ гол дүрийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцан яриа, илэрхийлэлд анхаарлаа хандуулаарай. Энэхүү киноноос залуу хүмүүсийн эрч хүч, харилцан яриа, хүндэтгэлийн хэллэг зэргийг сурах боломжтой. 

10. On your wedding day (2001)

Ахлах сургуульдаа учирсан хосын тухай өгүүлэх On your wedding day киноноос та маш олон төрлийн сэтгэл хөдлөл мэдрэх боломжтой. Магадгүй анхны хайрынхаа тухай эргэн санагалзаж болох юм. Түүнээс гадна энэхүү сонирхолтой бүтээлээс та хоорондын харилцан яриа болон илэрхийлэл зэргийг суралцах боломжтой.

error: Энэхүү контент хамгаалагдсан!