Өнөөдөр:2024-12-13

Хогоо хэрхэн ангилж хаях вэ?

Дэлхий дээр амьдарч буй 8 тэрбум хүн тус бүр жилд 1.5 тонн хог хаягдал бий болгодог. Иймээс өдөр тутамд хогийг илүү бүтээлчээр ашиглах, байгальд бага хор хөнөөл учруулах менежментийн асуудал тулгарсаар байна. Байгалийн нөөц болон ан амьтдыг хамгаалах, эрчим хүчээ хэмнэх, уур амьсгалыг өөрчилдөг нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахад хогийг дахин боловсруулах нь хамгийн зөв шийдэл болоод байгаа юм.

Хэрэв бид өөрчлөлт, илүү сайхан орчныг хүсэж л байгаа бол өөрийн хамгийн их цагийг өнгөрүүлж буй газраас бяцхан өөрчлөлтийг эхлэх нь зүйтэй. Том өөрчлөлт үргэлж багаас эхэлдэг. Тиймээс гэр, сургууль, оффисын орчиндоо хогоо зөв зохистой ангилж, дахин боловсорч түүхий эд болгоход хувь нэмрээ оруулснаар та гайхалтай өөрчлөлтийн эхлэлийг тавьж байгаа юм. 

Бид ямар хогийг дахин боловсруулж болох, болохгүйг сайн мэдэж, хог хаягдлаа ангилан ялгаж чадвал бидний ирээдүй хойч үе маань энэ сайхан гариг ​​дээр амьдарч, цэцэглэн хөгжих боломжтой хэвээр байх болно. Эцсийн эцэст, бидэнд амьдрах 2 дахь гариг ​​байхгүй шүү дээ. 

Хогийг хэдэн төрлөөр ангилж, ямар хогийг дахин боловсруулж болох юм бол?

Органик хаягдал буюу хоолны үлдэгдэл, хүнсний ногоо, жимсний хальс 

Энгийн хог хаягдал буюу шил, лааз, хуванцар сав 

Аюултай хог хаягдал буюу тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч

Манай улсад ямар хог хаягдлыг дахин боловсруулах боломжгүй вэ?

  1. Импортын пивоны шил
  2. Дотроо тугалган байдаг чихрийн цаас
  3. Кофены аяга
  4. Төмөр лааз болон шохойтой цааснууд

Ямар ямар өнгийн хогийн саванд хогоо ялган хаях вэ?

  • Ногоон– Хуванцар сав болон гялгар уутны хог хаягдал
  • Цэнхэр– Цаас, цаасан бүтээгдэхүүний хог хаягдал
  • Цагаан– Шил, шилэн савлагааны хог хаягдал
  • Бор– Хүнсний органик хог хаягдал
  • Шар– Ахуйн аюултай хог хаягдал
  • Хар– Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг илэрхийлнэ.

Хариуцлагатай иргэн та гэр, сургууль эсвэл ажлын байран дээрээ хогоо ангилахдаа ямар алхмуудыг хийх вэ?

  1. Хамгийн эхний алхам: Юуны түрүүнд хог хаягдлууд дээр байрлах дээрх тэмдэглэгээнүүдийг харах
  2. Эдгээр төрлүүдээр ангилан дотор талыг цэвэрлэх 
  3. Хогны овор хэмжээг багасган хадгалах
  4. Цаасны үдээс, хавтсыг нь авах 
  5. Дахивар хог тээвэрлэдэг газар, хоёрдогч түүхий эд худалдан авах цэгүүдэд хүргэж өгөх.

Бид хогоо ангилан хаяснаар маргаашийг өнөөдөр өөрчилж чадна. 

Гэртээ, ажил дээрээ, сургууль дээрээ хогоо ангилан хаяж хэвшицгээе!

“М-Си-Эс Кока-Кола” компанийн “Хог Хаягдалгүй Дэлхий” санаачилгад нэгдэж, хогоо ангилан хаяхыг уриалж байна.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!