Өнөөдөр:2024-05-20

Хэрхэн шалгалтын үеийг эсэн мэнд давах вэ?

Ахлах сургуулиа төгсөөд дөнгөж л амьсгаа аваад явж байхад дараагийн даваа нь их дээд сургууль гээд л эхэлдэг. Түүнтэй хамт хэзээ ч дуусашгүй шалгалтууд ар араасаа л цувраад ирнэ шүү дээ. Саяхан хагас семестрийнхээ шалгалтыг өгсөн найзуудынхаа төлөө цуг залбираад энэ хэцүү шалгалтын үеэр яаж биеэ эрүүл энх авч явах хэдэн зөвлөгөөг хүргэе.

Гэр бүлээрээ зурагтнаасаа суралцах боломжтой боллоо 👇

1. Кофе, алкохол, болон никотиноос ангид байх

Эдгээр бодисуудын хэрэглээг багасгах эсвэл бүр зогсоох нь маш чухал. Кофейн ба никотин нь сэргээшнүүд тул стресс багасгахаас илүү улам нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Тиймээс эдгээрийн оронд ургамлын гаралтай цай, ус, шингэлсэн жимсний шүүс уувал биеийн чийгшлийг нэмэгдүүлж стрессийг даван туулахад амар болох юм.

2. Биеийн ажил их хий

Стрессийг үүсэгдэг гол гормонууд бол адреналин болон кортизол юм. Эдгээр гормонууд нь бидний тэмцэх, зугтах үйлийг өдөөдөг гэж ойлгож болно. Тус гормонууд нь хүний бие мах бодийг аюулаас хамгаалах зорилготой ч их хэмжээгээр ялгарах үед биднийг стресст оруулдаг байна. Тиймээс илүүдэл гормонуудаа биеийн ажил, биеийн тамирын дасгал хийж үрж дуусгах хэрэгтэй аж. Тухайлбал стрессдсэн үедээ гадаа гараад жаахан алхах ч юм уу, биеийн ажил хийвэл маш хурдан бөгөөд үр дүнтэйгээр тайвширдаг гэнэ.

3. Сайн нойроо авах

Дутуу нойр нь стрессийн маш том фактор юм. Мөн эсрэгээрээ стресстэй хүн сайн унтаж чаддаггүй аж. Тэгвэл нэгэнт стресстэй бол одоо яаж унтах вэ? Бид янз бүрийн эм бэлдмэлд найдахгүй унтахаасаа өмнө аль болох тайвширч амрах хэрэгтэй. Бас гол онцлох юм нь унтлагын өрөөнд чинь чамайг стрессдүүлж байгаа зүйлсээс ангид байх нь чухал. Гэхдээ унтахаасаа өмнө битгий кофейн, алкохол хэрэглээрэй.

5. Цагаа зөв зохицуулах

Цагийн төлөвлөлт гэдэг зүйлгүйгээр бид бүхэн амжилтад хүрнэ гэдэг хүнд. Тиймээс өдөр бүр хийх ёстой зүйлээ ач холбогдлоор нь жагсааж цагаа зөв хуваарилах хэрэгтэй. Ингэснээр нэг зүйлийг хийх цагтаа бүх зүйлүүд нэг дор цуглахгүй байх болно. Ингээд л стрессдэх зүйлгүй болно шүү дээ. Цагаа төлөвлөн зохицуулах их чухал гэдгийг санаарай.

4. “Үгүй” гэж хэлж сурах

Хүнийг стресстэхэд хүргэдэг гол зүйлсийн нэг бол хийх их юмтай боловч тэднийгээ хийх цаггүй болох явдал юм. Ихэнх хүмүүс ирсэн бүх зүйлийг авч хийчих гээд байдаг. Харин “ҮГҮЙ” гэж хэлж сурснаар стресс үүсгэх зүйлс чинь багасаж бас өөртөө итгэх итгэлтэй болох болно.

6. Амьдралаа хяналтандаа авах

Залуус биднийг их стресстүүлдэг зүйл бол амьдралд тулгарсан шийдвэрлэгдэшгүй асуудлууд гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх биз. Тэгвэл эдгээр асуудлуудаа өөрөө шийдэж сурснаар өөртөө их хяналттай байгаа мэт мэдрэмж авна. Ингэснээр стресс ч багасаж эхлэх талтай.

Нэг сайн асуудал шийдэх арга бол, асуудлаа бичиж байгаад аль болох олон шийдэл бичих юм. Мөн ойлголтын зураглал хийвэл бүр амар байдаг.

7. Стрэссний тэмдэглэл хөтлөх

Маш их стресстэй байх үедээ тэмдэглэл хөтөлснөөр яг юу таныг стресстүүлж байгаагаа олж харж чаддаг. Ингэснээр амьдралдаа өөрчлөлт хийж тэр стресс үүсгээд байгаа зүйлсээ зогсоож чадна шүү дээ.

Эцэст нь бидэнд ганц л олдох биеэ хайрлаж явах хэрэгтэй. Залуудаа их стресстэй байсан хүмүүс нас ахих тусам маш олон биеийн өвчин зовлонд нэрвэгддэг. Үе мөчний, тархи толгойны гэх мэтээр стресс бүх биед чинь тарж нөлөөлөх хэцүү зүйл гэдгийг сана. Тиймээс стрессээ багасгаж, стрессгүй амьдрах нь нийгмийн даатгал төлөхтэй адил зүйл, ирээдүйнхээ аз жаргалыг бататгаж байгаа хэрэг гэж ойлгоорой.


Гэр бүлээрээ зурагтнаасаа суралцах боломжтой боллоо 👇

error: Энэхүү контент хамгаалагдсан!