Өнөөдөр:2024-05-09

1-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой тэтгэлгүүд

Мэргэжлийнхээ чиглэлээр дотоодынхоо их сургуульд сурах гэж байгаа болон сурч буй оюутнуудад зориулан нэгдүгээр курсийн оюутнууд хамрагдах боломжтой  тэтгэлгүүдийн талаар мэдээлэл хүргэж байна.

  1. ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”

ХААН Банк Сангаас ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй 12-р ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарладаг.

Хамрах хүрээ:

  • Монгол Улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүрэг

Хугацаа:

  • Жил болгоны 5 сард

Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай

2. Ажиа Гэгээний нэрэмжит “Зөв” тэтгэлэг

Ажиа Гэгээнтний сурах хүсэл эрмэлзэлтэй, авьяас чадвартай боловч санхүүгийн бололцоогүй  хүүхэд залууст дээд сургуульд сурахад нь дэмжиж, Монголын соёл, өв уламжлалыг хадгалан үлдээх явдал юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсын өнцөг булан бүрээс төгсөх ангийн 10 шилдэг сурагчийг 3 үе шаттайгаар шалгаруулдаг.

Тэтгэлгийн хэмжээ:

  • 4 жилийн дээд сургуулийн сургалтын төлбөр болон бусад суралцах зардлууд

Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай

3. “MOНГОЛЫН АНДУУД ТББ”-ын тэтгэлэг

Монголын Андууд ТББ нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод суралцаж байгаа нийгмийн идэвхтэй, их дээд сургуулийн оюутнуудыг дэмжих зорилгоор сургалтын  төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр юм.

Тэтгэлгийн хэмжээ 

  • Тухайн жилийн сургалтын төлбөр

Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай

4.  Шинэ Монгол Мабүчи сангийн тэтгэлэг

Японы Мабүчи Олон улсын тэтгэлгийн сан Шинэ Монгол бүрэн дунд сургууль, Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбоо хамтран Монголын дотоодын хувийн болон улсын их сургуульд суралцаж буй сурах чин хүсэл эрмэлзэлтэй боловч санхүүгийн хувьд боломжгүй оюутныг дэмжих зорилгоор урт хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй хүүгүй тэтгэлэг юм.

Тэтгэлгийн хэмжээ 

  • 1500 ам доллар

Хамрагдах оюутны тоо: 

  • 1-р дамжааны 15 оюутан, 3-р дамжааны 15 оюутан

Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай

5. “Эрдэнэс-Тавантолгой”-н нэрэмжит тэтгэлэг

Энэхүү тэтгэлэг нь Өмнөговь аймгийн харьяат оюутан, залуусыг Монголын их дээд сургуульд суралцаж чанартай дээд боловсрол эзэмшиж, эх орондоо болон дэлхийд танигдах бүтээлч чадварлаг боловсон хүчин болоход дэмжлэг үзүүлдэг тэтгэлэг.

Тэтгэлгийн хэмжээ 

1000000 /нэг сая/ төгрөг

Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай

 

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!