Өнөөдөр:2024-05-20

ToimYo 3/24 | Яг одоо хамрагдах боломжтой хөтөлбөрүүд

Боловсролын салбарт гарч буй онцлох мэдээг тоймлон хүргэдэг TomYo-ийн энэ удаагийн дугаарыг хүргэж байна.

Tech for Mongolia Fellowship хөтөлбөр зарлагдлаа

“Teach for Mongolia Fellowship” хөтөлбөр нь дотоодын, гадаадын шилдэг их, дээд сургууль төгссөн залуус болон салбар салбарын мэргэжилтнүүдэд боловсролын тэгш бус байдлыг бууруулахад гар бие оролцох боломжийг олгодог. Монголын аймгууд руу 2 жилийн хугацаанд багш нарийг бэлтгэх хөтөлбөр нь 16 Манлайлагчдыг сонгон шалгаруулна.

Цахимаар материал хүлээж авах: 03.31 нд хаагдана

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай

Зориг сангийн “Орон нутгийн байгаль орчны манлайлал хөтөлбөр” зарлагдлаа

Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын хөгжлийг дэмжих зорилгоор Зориг сан 8 дах жилдээ “ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР” зарлагдлаа.

Тавигдах шаардлага:

  • 22-30 настай байх
  • Орон нутагтаа тогмол ажиллаж амьдардаг байх
  • Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах эрмэлзэлтэй байх
  • Хөтөлбөрийн 4 хоногт цахимаар орон нутгаасаа, 6 хоногт УБ хотод байрлан танхимын сургалтандаа хамрагдах боломжтой байх
  • Байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг, байгаль орчиндоо эерэг өөрчлөлт авчрах хүсэлтэй байх

Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар бөглөх бөгөөд 2023 оны 3 сарын 28-ны өдрийн 23:59 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай

 Гадаадад сурцгаая Боловсролын Үзэсгэлэн 2023

“BridgeBlue Mongolia” боловсролын агентлагаас Канад, Австрали гэх мэт орнуудын сургуулиудад хэн хэрхэн яаж суралцдаг талаарх эргэлзэж байвал тусгайлан илтгэл тавих болон биечлэн оролцох сургуулиуд хүрэлцэн ирнэ.

Гадаадад сурцгаая Боловсролын Үзэсгэлэн 2023 – Mонгол улсад / Цахим болон Биечилсэн хосломол байдлаар /2023 оны 3 сарын 25 Бямба гаригт болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай

Австралийн шилдэг их сургуулиудын мэдээллийг албан ёсны төлөөлөгчөөс нь авах боломж

Бид нар гадагшаа сурна гэж боддог хэрнээ яг хаанаас эхлэхээ мэдэхгүй би чадах ч юм уу үгүй ч юм уу гэж их эргэлзэлздэгдээ тэгвэл Австралийн их сургуулиудын талаар яг тухайн сургуулийн дэлгэрэнгүй мэдээлэл олгох семенар Австралийн сургуулийн мэдээдллийг тухайн сургуулийнх нь хүнээс асуух нээлттэй семенар болно.

Хэзээ: 2023.03.24 -ны 16:00-19:00 цагийн хооронд

Хаана: Peace Tower –ын 16 давхарт “BADA MONGOLIA” -н оффист болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!