Өнөөдөр:2024-05-10

ToimYo 3/30 | Яг одоо хамрагдах боломжтой хөтөлбөрүүд

Боловсролын салбарт гарч буй онцлох мэдээг тоймлон хүргэдэг TomYo-ийн хоёрдугаар дугаарыг хүргэж байна. Та эдгээр эвент, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

CHEVENING IMPACT 2023

Их Британид мастерын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцахыг сонирхож буй салбартаа манлайлагч, мэргэжилтэн залууст зориулсан арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээнд Chevening тэтгэлгээр мастерт суралцсан 20 гаруй Cheveners та бүхэнд ганцаарчилсан зөвлөгөө өгч, орчин үед тулгамдаад буй асуудлаар ярилцахаар нэг дор цуглах болно. Chevening Awards тэтгэлгийн талаар өөрийн биеэр ирж туршлага судлан, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан мэргэжилтнүүдтэй танилцах гайхалтай боломжийг танд олгож байна.

Хөтөлбөр:

  • 15:00-15:10 Registration / Бүртгэл
  • 15:10-17:00 1-1 Meeting / Ганцаарчилсан уулзалт
  • 17:00-17:10 Opening Remarks / Нээлт
  • 17:10-17:15 Speech of British Ambassador
  • 17:15-17:35 Keynote Speaker / Илтгэл – 1
  • 17:35-17:55 Keynote Speaker / Илтгэл – 2
  • 18:00-19:00 Networking / Нетворкинг
  • Хэзээ: 2023 оны 3-р сарын 31-ны 15:00-18:00
  • Хаана: Blue Sky Hotel & Tower, Emerald Hall, 3rd floor
  • Төлбөр: Төлбөргүй
  • Оролцох хүний тоо: 200
  • ЭНД дарж онлайнаар бүртгүүлээрэй

Монголын Хүүхдийн Зөвлөл НЭЭЛТТЭЙ ГИШҮҮНЧЛЭЛ-ээ үндэсний хэмжээнд зарлалаа.

Хүүхэд бүрд ТЭГШ ОРОЛЦОХ, ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ-ийг олгохоор Монголын Хүүхдийн Зөвлөл НЭЭЛТТЭЙ ГИШҮҮНЧЛЭЛ-ээ үндэсний хэмжээнд зарлалаа. 21 аймаг, 9 дүүрэг, алслагдсан сум, сургуулиас үл хамааран 18 хүртэлх насны хүүхэд бүр Монголын Хүүхдийн Зөвлөлийн гишүүн болох боломжтой

  • ЭНД дарж өргөдлөө илгээгээрэй
  • ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

APA-IUPsyS Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөр зарлагдлаа

APA болон Олон улсын сэтгэл судлалын холбоо нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай (ДЭМБ) хамтран APA-IUPsyS дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь сэтгэл зүйчдэд ДЭМБ-ын Сэтгэцийн эрүүл мэнд ба бодисын хэрэглээний газрын Сэтгэцийн эрүүл мэндийн салбарын (MSD) ажилтнуудтай нэг жилийн хугацаанд хамтран ажиллах онцгой боломжийг олгох юм.

  • Бүртгэл дуусах хугацаа: 2023.04.13
  • ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

“SciCon 2023” арга хэмжээ зарлагдлаа

Дэлхийн өнцөг булан бүрээс монгол эрдэмтэд “SciCon 2023” арга хэмжээний тайзнаа цуглаж, дараа үеийн сэхээтнүүдэд өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцахаар бэлдэж байна.

SciCon гэж юу вэ?

  • Шинжлэх ухаан сонирхогчдын хамгийн том цугларалт
  • Эрдэмтдийн үнэт эрдмээ хэрэгтэй хүнд нь түгээх орон зай
  • Тархийг цэнэглэх танин мэдэхүйн их урсгал
  • Сонирхогч болон судлаачид хоорондын гүүр

SciCon-ий Imagine, Inspire, Invent!

  • Өмнө нь таны төсөөлөл юугаар хязгаарлагдаж байсныг олж анзаар, харах өнцгөө тэл.
  • Одоо бидэнд юу хэрэгтэй талаар төсөөлөлтэй болж, шинэ санааны үзүүрийг атга.
  • Дараагийн шийдлийг бүтээх хүн нь болох урам зоригоор цэнэглэгд.
  • +30 илтгэгч, зочин (гадаадад судалгаа хийж буй, монголдоо ажиллаж буй эрдэмтэд, Pop Science контент бүтээгчид)
  • +10 хамтрагч байгууллага
  • +600 оролцогч
  • 4 сарын 1-нд 09:00-18:00 хүртэл Улаанбаатар Театрт
  • ЭНД дарж тасалбар аваарай

ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!