Өнөөдөр:2024-05-09

ToimYo 4/5 | Яг одоо хамрагдах боломжтой хөтөлбөрүүд

Боловсролын салбарт гарч буй онцлох мэдээг тоймлон хүргэдэг TomYo-ийн гуравдугаар дугаарыг хүргэж байна. Та эдгээр эвент, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“ПАРИС-2024” сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Парис-2024” зуны олимп болон паралимпын наадмын үеэр сайн дурын 45 мянган хүн ажиллана. Зохион байгуулах хорооноос наадмын үеэр ажиллах сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ.

Дараах гурван шаардлагыг хангасан хэн бүхэн энэхүү шалгаруулалтад өөрийг сориод үзэх боломжтой. Тухайлбал,

  • 2024 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 18 нас хүрсэн байх
  • Франц, англи хэлний аль нэгээр ярьж чаддаг байх
  • 2024 оны долдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 10-ны хооронд дор хаяж 10 өдөр ажиллах боломжтой байх.
  • Сайн дурын ажилтны бүртгэл тавдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.

Хэрэв та эдгээр шаардлагыг хангаж байгаа, сайн дурын ажилтнаар өөрийгөө сориод үзэхийг зөвлөж байна. Хэрэв та хүсэж байвал ЭНД дарж мэдээлэл авах боломжтой

НҮБ-ээс олон улсын форум UN Summer Academy зарлагдлаа

12 дахь удаагийн UN Summer Academy олон улсын форум  “Тогтвортой Хөгжил ба Засаглал” сэдвийн дор зургаадугаарын сарын 26-30-ны хооронд цахимаар зохион байгуулагдах гэж байна.  UN Summer Academy нь тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажилладаг манлайлагчид, олон улсын мэргэжилтнүүд, энэ салбарыг сонирхдог залууст хамтын ажиллагааны боломжийг нээж өгөх, оролцоог нь идэвхжүүлэх зорилготой  олон улсын томоохон арга хэмжээ юм.

7  хоногийн турш үргэлжлэх тус форум нь (1) дэлхий нийтийн хөгжилд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх мэдлэг, ур чадвар,туршлага солилцох боломжийг  бүрдүүлэх, (2) хөгжлийн асуудлуудыг шийдэж буй  шинэлэг аргачлал, шийдлүүдийг дэмжих, арга хэмжээ авахыг уриалах, (3) улс орнуудад нэгдмэл зорилгод хүрэх шийдлийг хамтран хэрэгжүүлэх гүүр болж өгдөг.

  • Тус форумын хэлэлцүүлгүүд “Олон түвшний засаглал”, “Ногоон болон хүртээмжтэй шилжилт” “Ирээдүйн засаглал” зэрэг дэд сэдвийн хүрээнд явагдана.
  • 120 хүртэлх оролцогчид хамрагдах ба эрхэлж буй ажил, академик боловсрол болон хүсэл сонирхлоо илэрхийлсэн байдал зэргийг нь харгалзан үзэж шалгаруулна.
  • 45 оролцогчдод форумд оролцох тэтгэлэг олгогдоно.
  • ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай
Франц улсын элчин сайдын яамны хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2023-2024 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.

Тэтгэлгийн зорилго:

  • Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
  • Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;
  • Магистрын хөтөлбөр /Франц болон Англи хэл дээр/
  • 2023 оны 4 дүгээр сарын 15 хүлээн авах эцсийн хугацаа

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх
  • Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх
  • Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх;
  • Өмнө нь Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх
  • Хүчинтэй төгөлдөр IELTS-ын 5,5 эсвэл IBT TOEFL-н 50-с доошгүй оноотой байх
  • Франц хэлний мэдлэг:
  • DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин;
  • DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;
  • TCF –н диплом B2 -с дээш болон нэмэлт шалгалтын диплом;
  • Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Улаанбаатар дахь Аллианс франсайз төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.

ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Сингапур & Малайзын боловсролын үзэсгэлэн арга хэмжээ зарлагдлаа

Сингапур & Малайзын боловсролын үзэсгэлэн – 4-р сарын 8 нд Blue Sky Зочид буудалд болох гэж байна. Сингапур, Малайз нь Их Британи, Австралийн их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж 1+2, 2+1 зэрэг хоёр оронд сурах боломжтой хөтөлбөрийг санал болгодог, үүнээс гадна Их Британи, Австралийн их сургуулиуд өөрсдийн салбар кампусуудаа Сингапур, Малайзид байгуулсаар байна. Яг адилхан кампуст хамаагүй бага зардлаар сурах, визний асуудалгүй, мөн ойрхон, үндсэн кампус руу шилжих боломжтой зэрэг маш олон давуу талуудтай.

Танилцуулга арга хэмжээнд:

  • Kaplan Singapore
  • (Австрали руу шилжих боломжтой)
  • Singapore Institute of Management Global – Singapore
  • (Австрали руу шилжих боломжтой)
  • James Cook University
  • (Австрали руу шилжих боломжтой)
  • London School of Business and Finance
  • (Их Британи руу шилжих боломжтой)
  • Amity Global Institute
  • (Их Британи руу шилжих боломжтой)
  • Xiamen University – Malaysia
  • (БНХАУ руу шилжих боломжтой)
  • Asian Pacific University of Technology & Innovation – Malaysia

ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!