Өнөөдөр:2025-02-08

Улаанбаатар хот дахь Герман хэлний сургалтын төвүүд

Энэ удаагийн нийтлэлээрээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Герман хэлний дөрвөн сургалтын төвийг онцолж байна. Хэрэв та Герман хэл сурахаар сайн газар хайж байгаа бол дараах байгууллагуудтай холбогдоод үзээрэй.

Герман хэлний сургалт зуучлалын Эртифолг төв

Герман хэлний нийт 6 түвшний сургалт болон Goethe, APS, Testdaf, DaF шалгалтуудад бэлддэг. Тус сургалтын төв нь 1 түвшинг нийт 5 долоо хоногийн дотор заадаг бөгөөд 7 хоногт 3 удаа 2 цагаар хичээллэдэг гэнэ.

Давуу тал:

Гол онцлог нь анхан шатаа суралцсан тохиолдолд түвшин ахих бүр хөнгөлөлт эдэлнэ. Мөн түвшнийг нь дотор нь 1, 2 гэж салгалгүй хичээлээ ордог нь таны мөнгө болон цаг завыг хэмнэнэ.

Үнийн хувьд: 

  • Танхимын сургалт (А1-В2) – 250,000 төг- 350,000 төг
  • Хагас ганцаарчилсан (С1) – 350,000 төг

Хаяг: Баруун 4 зам МҮЭСТО 301 тоот

Монгол дахь Гёте- Институд

А1-С2 түвшний хичээлийг насанд хүрэгчдэд болон хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан эрчимжүүлсэн болон супер эрчимжүүлсэн сургалттай. Эрчимжүүлсэн сургалт 6 долоо хоног үргэлжилдэг бөгөөд 7 хоногт 3 удаа ордог. Харин нэг оролт нь 4 цаг үргэлжилдэг. Анги дүүргэлт ихэвчлэн 16 хүнээс бүрддэг гэнэ.

Давуу тал:

Супер эрчимжүүлсэн сургалт нь бусдаас ялгарах давуу тал нь гэж хэлж болно. Энэ нь 5 долоо хоног үргэлжилдэг бөгөөд 7 хоногийн 5 өдөр, өдөрт 5 хичээлийн цагаар хичээллэнэ. Шалгалтын тань хугацаа ойртсон, эсвэл түргэн хугацаанд сурахыг хүсэж байвал энэ сургалтын төвийг санал болгож байна.

Үнийн хувьд: 

  • Эрчимжүүлсэн сургалт- 350,000 төг
  • Супер эрчимжүүлсэн сургалт- 600,000 төг

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, SAN Business Center, 6-р давхар

Агула Герман хэлний сургалтын төв

А1-В2 түвшний хичээлийг тус сургалтын төв ордог. Нэг түвшний анги нь гурван сар үргэлжилдэг бөгөөд долоо хоногт гурван удаа 2 цаг 15 минутаар хичээллэдэг. Анхан шатнаас эхлэн сурах гэж буй хүмүүс илүү зөв системтэйгээр сууриа тавих боломжийг олгодогоороо онцлог.

Давуу тал:

Юун түрүүнд анги дүүргэлт 7-8 хүнтэй учир багштайгаа илүү тулж ажиллах боломжтой. Та хүсвэл нэг сараар сурч болох ч төлбөрийн хувьд гурван сараар төлсөн нь илүү хэмнэлттэй гэнэ.

Үнийн хувьд:

  • А1, А2 түвшин- 3 сарын турш 750,000 төг
  • В1, В2 түвшин- 1 сарын 380,000 төг

Хаяг: 13-р хороолол Төрийн банктай байр ‘Оч’ төвийн А шат 4 давхарт 405 тоот

Mon-Reise сургалтын төв

Тус сургалтын төв Герман хэлний анхан, дунд болон гүнзгийрүүлсэн шатны мэдлэг эзэмшүүлэх сургалтаас гадна ХБНГУ-д суралцахыг хүссэн оюутан залуустаа Дээд Боловсролын Хяналтын Алба -Akademische Prüfstelle (APS) – шалгалт, TestDaf, TestAs, DSH зэрэг хэлний гэрчилгээний шалгалтуудад бэлтгэх энгийн болон эрчимжүүлсэн сургалтуудыг явуулдаг.

Давуу тал:

Олон жилийн туршлагатай багш нартай. Долоо хоногийн зургаан өдөр, хичээлийн дөрвөн цагаар хичээллэдэг гэдгээрээ онцлог. 

Үнийн хувьд: 

  • Танхимын сургалт- 200,000 төг

Хаяг: Баруун 4-н зам, Нийслэлийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны байр, 4-н давхарт 403 тоот

Zukunft Deutschzentrum

A1-B1 түвшний хичээл болон бусад Герман хэлний шалгалтуудад бэлдэх ангиудтай. 14 хоногоос нэг жилийн хугацаатай сургалтууд явагддаг тул та өөрийн хэрэгцээ шаардлагадаа тааруулан ангиа сонгох боломжтой. 

Давуу тал:

Нэг түвшний хичээлд дүрэм, яриа, сонсгол хослон ордог бөгөөд ярианы эрчимжүүлсэн ангийн сургалт явагддаг. Мөн анги дүүргэлт 3-7 хүнтэй байдаг аж. Онцлох давуу талын хувьд өөрийн цаг хугацаа, хүсэлдээ тохируулан сонгох боломжтой уян хатан ангиудыг санал болгодог гэнэ.

Үнийн хувьд: 

  • 1 сарын сургалт- 180,000 төг
  • 3 сараар- 390,000 төг

Хаяг: СБД, Хүнсний 4-р дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банктай шар байрны арын хаалга, 3 давхар 308 тоот

Эцэст нь хэлэхэд хэрэв та гадаадад сурч, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй бол TomYo аппаа татаж мөрөөдлөө биелүүлээрэй. Бид таныг гадаадад сурах бүх нөөцөөр хангах болно.

error: Энэхүү контент хамгаалагдсан!