Өнөөдөр:2024-05-09

ToimYo 6/7 | Яг одоо хамрагдах боломжтой хөтөлбөрүүд

Боловсролын салбарт гарч буй онцлох мэдээг тоймлон хүргэдэг TomYo-ийн IV дугаарыг хүргэж байна. Та эдгээр эвент, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

1. ICT EXPO арга хэмжээ 06.09-11 өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

Технологийн хөгжил нь бидний амьдралын салшгүй хэсэг болж, бидний өдөр тутмын амьдралын бараг бүх зүйлд нөлөөлж байна. Биднийг сэрэхээс эхлээд унтах хүртэл технологи биднийг хүрээлж, бидний амьдралыг илүү хялбар, илүү үр дүнтэй, харилцан уялдаатай болгодог.

Мэдээллийн технологийн салбарын хамгийн том, нэгдсэн арга хэмжээ ICT EXPO-2023 6-р сарын 09, 10, 11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Энэ жил бүүр Google, Microsoft, Dell гэх мэт дэлхийн томоохон технологийн компаниуд оролцож байгаагаар илүү онцлогтой болж байна.

  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай
2. AMSA “Ирээдүйгээ өөрчил 2” өдөрлөг 6-р сарын 17-нд тусгаар тогтнолын ордонд болно.

Association of Mongolian Students in America-гаас зохион байгуулж буй “Ирээдүйгээ өөрчил 2” өдөрлөг 6-р сарын 17-нд тусгаар тогтнолын ордонд болно. Америкийн топ их сургуулиуд MIT, Harvard, Duke танилцуулга, мэдээлэл танилцуулах мөн дэлхийн топ их сургуулиудад суралцдаг Монгол оюутнууд ирэх бөгөөд өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцах болно.

  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай
3. “Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэн 06.05-06.14 хооронд болно.

Уран бүтээлч Лундаагийн Доржбатын бие даасан Агнистын гэгээ “Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэн 6-р сарын 5-наас 6-р сарын 14 хүртэл өдөр бүр 9 цагаас 18 цагийн хооронд Занабазарын галлерейд болно. Тус үзэгслэн үнэ төлбөргүй ба үндэсний өв соёл, уламжлалыг дүрслэн харуулахын зэрэгцээ буддын шашны сургаалтай холбон гурван үеийн монгол бүсгүйн дүр төрхийг бүтээжээ.

  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай
4. Hiking and Therapy эвент 06.11 -нд болно.

Blindcare апп, Urbanbaatar хамтран HIKING & THERAPY арга хэмжээгээ зарлагдлаа. Уг эвентээр та очиж үзээгүй газраа очиж, сэтгэлзүйчдээс зөвлөгөө авч, хээр талд халуун кофе уун тайвшрах зэрэг давуу талуудтай.

Та энэхүү арга хэмжээнд оролцсоноор:

  • Уулын олны жимээс хол, очиж үзээгүй шинэ газарт очиж, байгалийн сайхантай танилцах
  • Мэргэжлийн сэтгэл зүйчдийн заавар зөвлөгөө дунд сэтгэлдээ тээсэн нууцаа хуваалцах
  • Хээрийн халуун кофе ууж, тайвшрах
  • Хаана: Богд хан уул, Авто зогсоол
    Хэзээ: 2023.06.11, Ням гараг, 09:00 цагт
  • Хаа хүрэх: Нийтийн жимээс холуур гоё газарт, мэргэжлийн хөтөчтэй очих болно.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай
Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!