Өнөөдөр:2024-11-12

Дэлхийн ТОП 100 шилдэг их сургуульд тэнцэн орох томьёог мэдэх үү?

Гадаадын их дээд сургуулиудад элсэх нь ихэвчлэн хэд, хэдэн шат дамжлагатай явагддаг. Тухайн өргөдлөө явуулах процесс нь улс орон, их сургуулиасаа хамаарч өөр, өөр байдаг ч энэхүү нийтлэлдээ тэрхүү үе шатыг хэрхэн амжилттай давж болох тухай тусгалаа.

1. Элсэлтийн шаардлагыг судлах
Сонгосон их дээд сургуулийнхаа элсэлтийн шаардлагыг сайтар нягтлаарай. Стандартчилсан шалгалтын оноо (SAT, ACT, IELTS, TOEFL гэх мэт), эрдэм шинжилгээний дүнгийн хуулбар, тодорхойлох захидал, эсээ зэргийг шаарддаг эсэхийг судлах нь чухал.  Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа болоод олон улсын оюутнуудад тавигдах тодорхой шаардлагуудыг сайн судлаарай.

2. Тус сургуульд тэнцсэн сурагчдаас зөвлөгөө авах

Дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцэн орно гэдэг ямар ч хүний хувьд маш том даваа билээ. Тэрхүү давааг давахын тулд тухайн сургуульд тэнцэн орсон, суралцаж байгаа хүмүүсээс зөвлөгөө авах нь зүйтэй. Америк дахь Монгол оюутнуудын холбооноос зохиогдож буй Хэрхэн Их дээд сургуульд амжилттай элсэх талаар зөвлөгөө өгч, түүний дараах ажлын байр, дадлага хийх гэх мэт их сургуулийн амьдралыг туулсан зочдын яриаг сонсож мөн дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн сурагчдын түүхүүдээс сонсох боломжтой  “Change your future 2” эвент 6-р сарын 17-нд болох гэж байна. 

Тус эвентэд Америкийн 15+ Топ Их Сургуулиудын сурагчидтай биечлэн уулзаж, зөвлөгөө, панел хэлэлцүүлэг, илтгэл зэрэг болохоороо онцлогтой.

  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
  • ЭНД дарж эвентэд бүртгүүлээрэй.

3. Санхүүгийн төлөвлөлт

Гадаадад суралцах зардлыг тодорхойлж, тэтгэлэг, санхүүгийн тусламжийн хувилбаруудыг судал. Их сургуульд суралцах хугацаандаа амьдрах зардлаа хэрхэн зохицуулж явахаа сайтар төлөвлөх хэрэгтэй.

4. Өөрт тохиромжтой их сургуулиудыг судалж, тодорхойлох

Таны хүсэл сонирхол, ирээдүйн мэргэжил зэргээрээ дээгүүр үнэлэгдэх их дээд сургуулиудыг судлаарай. Их сургуулийн нэр хүнд, багш нарын ур чадвар, хөтөлбөрүүд, сургуулийн соёл, байршил зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй. Тухайн сургуулийн вэбсайт, дэлхийд эзлэх байр, онлайн форумууд нь мэдээлэл цуглуулах үнэ цэнтэй эх сурвалж болж чадна. 

5. Хэлээ сайжруулах

Сонгосон их дээд сургуулийн хичээлүүд нь тухайн орны хэл дээр явагдах тул стандартчилсан шалгалтад сайн оноотой байх, тухайн хэлээрээ академик бөгөөд мэргэжлийн түвшинд хэрэглэж чаддаг байх хэрэгтэй.

error: Энэхүү контент хамгаалагдсан!