Өнөөдөр:2024-05-09

Үнэ төлбөргүй суралцах боломжтой улс орнууд

Гадаадад суралцах нь мэдлэгийн хүрээгээ тэлж, шинэ соёлд нэвтэрч, үнэ цэнтэй туршлага олж авахыг эрмэлздэг олон залуусын мөрөөдөл.

Гэсэн хэдий ч санхүүгийн байдал гадаад улсад суралцахаар төлөвлөж буй хүмүүст ихээхэн бэрхшээл болдог. Хэд хэдэн улс орнууд олон улсын залууст сургалтын төлбөргүй эсвэл хямд төлбөрийг санал болгодог.

Гадаадад үнэ төлбөргүй эсвэл хамгийн бага зардлаар суралцах боломжтой зарим улс орнуудыг уг нийтлэлдээ тусгалаа.

 Германы ихэнх улсын их, дээд сургуулиудад бакалаврын сургалтын төлбөргүй байдаг.
Сургуулийн зардлыг нөхөхийн тулд их сургуулийн төлбөрийг 150-250 евро (170-280 доллар ) авдаг. ХБНГУ-ын 40 гаруй их сургууль дэлхийд тэргүүлэгчдийн тоонд багтдаг

Скандинавын орнууд Дани, Финланд, Исланд, Норвеги, Швед зэрэг орнуудад үнэ төлбөргүй эсвэл бага зардлаар суралцах боломжтой.

  • Норвегид их дээд сургуульд суралцах бүх оюутнуудад үнэ төлбөргүй байдаг. Сургуулийн зардлыг нөхөхийн тулд ойролцоогоор 300-600 NOK 33-66 доллар) төлөх шаардлагатай.
  • Исландад улсын дөрвөн их сургуульд сургалтын төлбөр байдаггүй бөгөөд зөвхөн бүртгэлийн хураамж нь жилд 75,000 ISK (600 доллар) байдаг.
  • Дани, Швед, Финландад бакалавр, магистрын түвшний олон улсын төлбөр өөр өөр байдаг. Дани улсад их дээд сургуулийн төлбөр жил бүр 45,000-120,000 Динконг (6,670-17,800 доллар) хооронд бол Шведэд 80,000-аас 145,000 SEK (ихэнх хичээлийн хувьд 8,200-14,870 ам.доллар) хооронд байдаг.

TomYo Ella аппаа татаад 7 хоногийн үнэгүй эрх аваарай

Европт үнэ төлбөргүй суралцах боломжтой бусад газрууд

  • Бельгид олон улсын оюутнуудад жилд 4,175 евро (4,620 доллар)
  • Чех хэлтэй оюутнууд Чех улсын аль ч их сургуульд гадаадад үнэ төлбөргүй суралцах боломжтой. Мөн англи хэлээр суралцах хүсэлтэй залуус 4,000-12,000 евро (1,660 доллар) төлбөртэй.
  • Грек улсад олон улсын оюутнууд суралцахад жилд ойролцоогоор €1,500 (5,748,266 төгрөг) бага зардлаар дээд боловсрол эзэмших бололцоотой .
  • Италийн улсын их, дээд сургуулиуд бакалаврын хөтөлбөрт хамрагдахдаа жилд 900-4000 еврогийн (995-4,420 доллар) төлбөртэй.
Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!