Өнөөдөр:2024-04-27

Англи хэлний мэдлэгээ хурдан сайжруулахад туслах 5 арга

Та англи хэлний мэдлэгээ хурдан сайжруулахыг хүсэж байна уу? 

Та анхлан суралцагч эсвэл эзэмшсэн түвшнээс үл хамааран ахиц дэвшлээ хурдасгахын тулд хэрэгжүүлж болох олон стратеги байдаг. Тэгвэл англи хэлний мэдлэгээ сайжруулахад туслах 5 аргыг энэ удаагийн нийтлэлээрээ хүргэж байна.

1. Англи хэл дээр харилцан яриа өрнүүлэх

Англи хэлээр харилцан яриа өрнүүлэх нь хэлний мэдлэгээ хурдан сайжруулахад тусалдаг. Сонсох, унших даалгаврууд хэдийгээр тустай байж болох ч та англи хэлийг сонирхолтой байдлаар ашиглаж, өөрийн ярианы чадвараа дадлагажуулах хэрэгтэй. TomYo Ella аппликейшнээ татаад Англи хэл сурах аяллаа эхлүүлээрэй. TomYo Ella апп доторх аялах хэсгийн туршид таньтай гаалийн байцаагч, зөөгч, шинэ танил гэх мэт хүмүүс харилцан яриа өрнүүлэх ба хиймэл оюун ухаан таны дуудлагыг шалгаж, буруу дуудсан үгсийг хэлж өгөх болно.

2. Дуртай зүйлээ үзэж англи хэлээ сайжруул

Сонсох болон ярих чадвараа сайжруулахын тулд англи хэл дээр кино үзэх, дуу сонсох, телевизийн шоу үзэх болон өгүүллэг сонсох нь хамгийн шилдэг арга билээ. Энэ нь таны англи хэлний ярианы чадварыг сайжруулахын хэрээр сайн ойлгоход тусалдаг.

Англи хэл дээр  сонсох дараах алхмыг дагаад үзээрэй. 

  • Та дуртай кино, богино өгүүллэг, дуугаа сонгоод түүнийхээ үгийг хараарай. Юу ярьж байгааг, ямар утгатай үг болохыг ойлгохыг хичээгээрэй
  • Ирээдүйд хэрэг болно гэж бодож буй үг, хэллэгээ тэмдэглээрэй. Боломжтой бол тэдгээрийг ашиглах дадлага хийхээ бүү мартаарай.
  • Кино, богино өгүүллэг, дууныхаа үгийг тогтоох хүртлээ нүдлээрэй.
3. Англи хэл дээрх мэдээ унших

Өргөн хүрээний англи хэл дээрх сонин, сэтгүүл зэргээс дээж авахыг хичээгээрэй. Энэхүү мэдээллийн эх сурвалж нь таныг цаг үеийн мэдээллээс хоцрохгүй байхад туслахын зэрэгцээ таны үгсийн санг өргөжүүлэх болно. Өөр нэг давуу тал нь та үгсийг хэрхэн зөв бичих, тэдгээрийг ашиглах нөхцөлийг илүү сайн ойлгоно. 

The NewYork Times, BBC news, Smithsonian зэрэг мэдээний сайтуудаас судалгааны ажлууд, шинжлэх ухааны нийтлэлүүдийг уншихыг зөвлөж байна. Уншихдаа толь бичиг ашиглан сурсан үгнүүдээ цээжлэх нь үр дүнтэй.

4. Дадлага,  дадлага, бас дахин дадлага 

Англи хэлний мэдлэгээ сайжруулахын тулд өдөр бүр дадлага хийх нь чухал. Жишээ англи хэл дээрх мэдээ, ном зэргийг төвөггүй уншиж чаддаг бол  уншиж буй ном, нийтлэлийнхээ хураангуйг бичих гээд оролдоод үзээрэй. Эхэндээ эвлэж өгөхгүй хэцүү санагдах нь гарцаагүй тул зарим өгүүлбэрээс зөвхөн нэмэлт тэмдэг үгсийг хасах замаар хураангуйлж болно. Энэ мэтээр давтсан дүрэм, дуудлага, үгсийн сан зэргээр сайжруулж дадлага хийгээрэй.

5. Сурах явцдаа хөгжилтэй байдлаар суралц

Хэл сурах нь унших, бичих, ярих болон сонсох гэсэн 4 чадварын цогц юм. Гэхдээ бид эдгээр 4 чадварыг байнга нэг аргаараа суралцах нь сурах үйл явцыг улам хэцүү, удаан болгодог гэдгийг та мэдэх үү? Англи хэлийг сонирхолтой хэлбэрээр суралцах, бусадтай өрсөлдөж хэлний мэдлэгээ сайжруулж хөгжилтэй байдлаар суралцаарай.


TomYo Ella аппаа татаад 7 хоногийн үнэгүй эрх аваарай 🌱

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!