Англи хэлний унших чадвараа сайжруулах нь танд баялаг эх сурвалжуудаас мэдээлэл авах, шинэ зүйл сурах, бусадтай холбогдох боломжийг олгодог.
Бид өмнө нь англи хэлний ярих чадвараа сайжруулах зөвлөгөө хуваалцаж байсан бол энэ удаагийн нийтлэлээрээ хэрхэн англи хэлний унших чадвараа сайжруулах талаарх зөвлөгөөг хүргэж байна.
1. Унших цаг гарга
Хэрэв та ойлгох чадвараа сайжруулахын тулд уншиж байгаа бол анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй.
Та өдөр бүр дор хаяж 30 минутыг анхаарлаа төвлөрүүлэн уншихад зарцуулаарай.
Уншихдаа дараах алмыг дагаад үзээрэй.
- Суухын тулд тод гэрэлтүүлэгтэй нам гүм, тав тухтай газрыг олоорой.
- Суухаасаа өмнө үзэг, дэвтэр, уух зүйл гэх мэт хэрэгтэй бүх зүйлээ бэлдээрэй.
- Хэр удаан уншихаа шийдээрэй.
- Гар утас, компьютер гэх мэт төхөөрөмжүүдийнхээ дууг нь хаагаад (эсвэл унтраагаад) холдуулаарай.
2. Үгийн сангаа тэлэх
Арвин үгсийн сан нь унших чадварыг сайжруулдаг. Тайлбар толь бичгийн тэмдэглэл хөтөлж, шинэ үг, тэдгээрийн утгыг нэмж оруулаарай. Хэрэглээгээ бататгахын тулд эдгээр үгсийг өгүүлбэрт ашиглавал илүү үр дүнтэй.
2. Толь бичиг ашигла
- Хэрэв та анхлан суралцагч бол англи хэл рүү орчуулах монгол хэлний толь бичгийг сонгоорой. Мөн энгийн үг хэллэгээр үгсийг тайлбарласан суралцагчийн толь бичиг байдаг.
- Илүү ахисан түвшний суралцагчдад зориулж орчуулгагүй зөвхөн англи хэл дээрх тайлбар бүхий нэг хэлний толь бичгийг ашиглахыг зөвлөж байна.
3. Context Clues ашиглах
Хэрэв та мэдэхгүй үгэндээ гацсан бол энэ нь ямар утгатай болохыг ойлгохын тулд өгүүлбэрийг бүхэлд нь харж үзээрэй.
4. Өөрт тохиромжтой унших ном, сэтгүүл, нийтлэлийг сонго
Унших ном (болон бусад бичвэрүүд) сонгохдоо хоёр зүйлийг санаарай.
- Таны сонирхож буй зүйл
- Таны унших түвшин
Боломжтой бол дуртай зүйлээ унших хэрэгтэй. Мөн та өөрт таалагддаг номоосоо дээш түвшинтэй англи хэлний түвшний номыг сонгох хэрэгтэй.
5. Номын клуб эсвэл Уншлагын бүлэгт элсээрэй
Уншсан зүйлийнхээ талаар бусадтай ярилцах нь таны ойлголтыг бататгаад зогсохгүй өөр өөр өнцгөөс харах боломжийг танд олгоно. Номын клуб, уншлагын бүлгүүд санаа бодлоо солилцох, тайлбарлах таатай орчныг бий болгодог.
6. Чанга унш
Чанга унших нь дуудлага, чөлөөтэй ярих, дуудлага сайжруулах үр дүнтэй арга юм. Энэ нь өгүүлбэрийн бүтцийг өөртөө шингээж, ярих чадвараа нэгэн зэрэг сайжруулахад тусална.
7.Давтагдсан үгэнд анхаарлаа төвлөрүүл
Нэг хэсэгт гурваас дээш удаа давтагдсан үг эсвэл өгүүлбэрийн утгыг илэрхийлэхэд чухал мэт санагдах үгсийг хайж олохыг зөвлөж байна.
Өөрөөр хэлбэл, уншиж байхдаа үл мэдэгдэх үг бүрийг хайх хэрэггүй.
TomYo Ella аппаа татаад 7 хоногийн үнэгүй эрх аваарай