Бид цуврал нийтлэлээр англи хэлний үндсэн 4 чадвар болох ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн нийтлэлээрээ хэрхэн англи хэлний бичих чадвараа сайжруулах талаарх зөвлөгөөг хүргэж байна.
1. Тогтмол унших
Өдөр бүр уншиж хэвшснээр та бичгийн чадвараа хөгжүүлэх маш сайн зуршилтай болж байна гэсэн үг. Ном, нийтлэл, сонин, онлайн бичвэр зэрэг олон төрлийн англи хэл дээрх бичвэрүүдийг уншаад үзээрэй. Тогтмол унших зуршлыг өөртөө бий болгосноор таны англи хэлний дүрмийн мэдлэг сайжраад зогсохгүй үгийн сан тань мөн нэмэгдэж, өөртөө илүү итгэлтэй бичдэг болно.
2. Сайн жишээг өөрийн хэв маягт оруулж бичих
Хэрвээ та юу бичихээ мэдэхгүй гайхширч байгаа бол сонирхолтой блог ашиглаарай. Танд маш сайхан санаа өгөх болно. Зарим тохиолдолд та тодорхой хугацааны завсарлага авсны дараа хоёр дахь, гурав дахь засвараар бичвэр тань сайжирсан байдаг. Та өөрийн бичсэн зүйлээ дахин хянаж, бичих бүр утга санаа илүү цэгцтэй, ойлгомжтой болж ирнэ.
3. Хоёроос дээш удаа унших
Та өөрийн бичсэн зүйлээ 2 болон түүнээс дээш удаа заавал уншиж байгаарай. Эхний удаад та ерөнхий алдаа олох болно. Харин хоёр дох удаад илүү нарийн дүрмийн алдаа ч байж болох юм. Ингэснээр та дахин дахин суралцаж өөрийнхөө гадаад хэл сурах чадварыг илүү дээшлүүлж чадна.
4. Цэг, таслал ашиглах
Бичиж байх явцдаа анхаарах зүйл бол цэг, таслалыг зөв ашиглах. Цэг, таслал нь таны бичвэрийг илүү цэгцтэй харагдуулж, бичгийн чадвар сайтайг илтгэдэг. Та бичиж байгаа зүйлдээ цэг, таслалаа зөв тавихын тулд мэдээж англи хэлний дүрмээ санахаас гадна таны англи хэл дээр унших чадвар сайжирдаг.
5. Англи хэлний дүрмээ сайжруулах
Та дүрмийн дасгал сайн ажилласнаар таны англи хэлний бичгийн чадвар сайжрах болно. Дүрмийг зөв цэгцтэй ашигласнаар бичиж буй бичвэрээ илүү албан ёсны хэлбэрт оруулах юм.
TomYo ELLA аппаа татаад 7 хоногийн үнэгүй эрх аваарай