Англи хэл сурч буй хамгийн түгээмэл тулгардаг асуудал бол СОНСОХ чадвар билээ. Тэгвэл энэ удаагийн нийтэлээрээ англи хэлний сонсох чадвараа сайжруулах зөвлөгөө хүргэж байна.
1. Тогтмол дасгал хийх хуваарь гаргах
Жишээлбэл, үдийн хоолны үеэр 15 минут, өглөөний цайны өмнө 15 минутын өмнө – өдөр бүр англи хэлээр ямар нэг зүйл сонсоход зориулж болохуйц хэмжээний цагийг зориул.
2. Тэмдэглэл хөтлөх
Видео, подкаст эсвэл TED сонсож байхдаа тэмдэглэл хөтлөх нь таныг анхаарлаа төвлөрүүлж, сонсох чадварыг сайжруулахад тусална. Та тэмдэглэл хөтлөх явцдаа хурдан санахын тулд түлхүүр үг, тэмдэгт ашиглах эсвэл энгийн диаграммыг зурж болно.
3. Хэсэг хэсэг болгон дасгал хий.
Та подкастын 2 минутын хэсгийг сонсоод ойлгосон эсэхээ шалгаад дараагийн 2 минутыг үргэлжлүүлэн сонсох. Дараа нь хоёр, гурван удаа туршаад дараа нь текстийн үлдсэн хэсгийг сонсоод үзээрэй.
4. Онлайнаар дасгал ажиллах
- ESL Kids Lab: Энэ сайт нь анхлан суралцагчдад зориулсан энгийн сонсох дасгалуудаар баялаг байдаг. Сургууль, ажил, өдөр тутмын эд зүйлс гэх мэт үндсэн үгсийн санг ойлгох дадлагатай.
- Randall’s ESL Cyber Listening Lab” англи хэлний сонсгол чадварыг сайжруулах тест, асуулт хариултыг түвшнээр нь ангилсан бөгөөд анхан шатнаас эхлээд ахисан түвшний хүн болгонд зориулсан дасгал ажлуудтай.
5. Ярилцлагын бүлэгт нэгдэх
Сонсох чадвараа сайжруулах үр дүнтэй арга бол ярилцлагын бүлэгт нэгдэх явдал юм. Жишээ нь: Meetup сайт нь англи хэлний ярианы бүлгүүдэд нэгдэж ижил сонирхолтой хүмүүстэй харилцан яриа хийх боломжтой.
6. Давтан дадлага хийх
Та хэдий чинээ их сонсох тусам илүү их ойлгох болно. Өмнө нь сонсож байсан текст рүүгээ буцаж очоод илүү олон санаа олж авахын тулд сонсох дасгал хий. Сонгосон шинэ үг, хэллэгээ тэмдэглэж аваарай. Энэ нь унших, сонсох, ярих, бичихэд тань туслах болно.
TomYo ELLA аппаа татаад 7 хоногийн үнэгүй эрх аваарай 🌱