Өнөөдөр:2024-05-09

АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Орчин үед Монгол залуусын ихэнх нь гадаадад сурах, Дэлхийн боловсролыг эзэмших хүсэл тэмүүлэлтэй болсон. Энэ ч утгаараа Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын өлгий АНУ-ын талаар илүүтэй сонирхож, судалдаг байх. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ тус улсад суралцахаар зориглож буй хүмүүстээ зориулан АНУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон солилцооны хөтөлбөрүүдийг танилцуулахаар бэлтгэв. Тиймээс бакалавр, магистр, докторын зэрэг горилогчид дараах хөтөлбөрүүдээс сонгон өргөдлөө явуулах боломжтой юм.

1. Fulbright Foreign Student Program

Fulbright Foreign Student Program нь магистрын зэрэг олгох бүрэн хэмжээний тэтгэлэг юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нэг жилийн хугацаанд үргэлжилж, шалгарсан оролцогчид өргөдөл гаргасны дараа жилийн зун хөтөлбөрөө эхлүүлнэ. Энэхүү тэтгэлэгт манай улсын оюутнууд түгээмэл хамрагддаг бөгөөд жил бүр Дэлхийн хэмжээнд 1800 гаруй залууст үнэ төлбөргүй магистраа хамгаалах боломжийг өгдөг аж. (АНУ-д магистр 1-2 жилээр суралцдаг)

Та Fulbright тэтгэлэгт хамрагдсан залуусын ур ухаан, туршлагаас судлахыг хүсвэл TomYo аппын хичээл хэсгээс авах боломжтой. TomYo аппаа татаж амжаагүй байгаа бол доорх постер дээр дарна уу.

Шилдэг менторуудаас суралцахын зэрэгцээ 5 орны хэлийг судлах боломжийг олгодог TomYo аппаа энд дарж татаарай.

Тэтгэлэгт хамаарах зүйлс:

  1. Бүх тээврийн зардал
  2. Амьдрах зардал
  3. Сургалтын төлбөр
  4. Эрүүл мэндийн даатгал
  5. Визний зардал
  6. Аяллын тэтгэмж
  7. Суурьших зардал

Шаардлага:

  1. 1.5 болон түүнээс дээш жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх
  2. Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг)
  3. Англи хэлний чадвар сайтай байж, мэргэжлийн чиглэлээсээ хамааран TOEFL IBT 80-90, TOEFL PBT/ITP 550-575, or IELTS 6.5-7.0 оноотой байх
  4. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

2. Hubert H. Humphrey Fellowship Program

Уг тэтгэлэг нь арван сарын турш үргэлжилдэг магистрын түвшний хөтөлбөр юм. Гэвч ямар нэгэн зэрэг олгодоггүй. Мөн тус тэтгэлэг нь дэлхийн хэмжээнд жил бүр 200 орчим мэргэжилтнүүдэд үнэ төлбөргүй суралцах боломж өгдөг гэнэ. Та энэхүү хөтөлбөрт тэнцэх арга барилаас суралцахыг хүсвэл TomYo аппын Alumni Voice хэсгээс Alumni Мөнхсоёлын зөвлөгөөг үзэх боломжтой.

Тэтгэлэгт хамаарах зүйлс:

  1. Тухайн их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал, (хэрэв шаардлагатай бол англи хэлний сургалтын зардлыг оруулан тооцно) 
  2. Ном сурах бичиг, нэг удаагийн компьютер авах зардал
  3. Ирж очих нислэг, мэргэжлийн судалгааны ажлын аялал
  4. Уулзалт, семинар сургалтын зардлууд

Шаардлага:

  1. Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг)
  2. Өргөдөл гаргах үеийн байдлаар мэргэжлээрээ таваас доошгүй жил тасралтгүй ажилласан ажлын туршлагатай байх
  3. Удирдах чадвар болон нийгмийн үйлчилгээгээ батлан үзүүлэх
  4. Англи хэлний чадвар сайтай буюу TOEFL IBT 72, TOEFL PBT/ITP 525 эсвэл дүйх IELTS оноотой байх. (TOEFL IBT 52-71, TOEFL ITP 470-520 оноотой бол “Long Term English required candidates” сонголтыг сонгоно уу)
  5. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

3. Study of the U.S. Institutes for Scholars (SUSI)

Энэхүү тэтгэлгийн хувьд их, дээд сургуулийн багш, судлаач нарт зориулсан 5-6 долоо хоногийн бүрэн солилцооны хөтөлбөр юм. Уг тэтгэлэг нь ихэвчлэн их, дээд сургуулийн зуны амралт буюу 6-8-р сард зохион байгуулагддаг. Жилд нэг удаа зарлагдаж, 3-4 багш хамрагддаг аж.

Тэтгэлэгт хамаарах зүйлс:

  1. Тээврийн бүх зардал
  2. Амьдрах зардал
  3. Эрүүл мэндийн даатгал
  4. Визний зардал
  5. Аяллын тэтгэмж

Шаардлага:

  1. Их дээд сургууль юм уу судалгааны институтийн судлаач эсвэл их дээд сургуулийн багш байх
  2. Өргөдөл гаргаж буй чиглэлээрээ магистрын түвшний мэргэжлийн туршлагатай байх
  3. Англи хэлний чадвар сайтай байх (академик Англи хэлний чадвартай байж, магистрын түвшний хичээлийн хэлэлцүүлэгт чөлөөтэй оролцох боломжтой байх)
  4. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

4. Global Undergraduate Exchange Program (Global UGRAD)

Уг хөтөлбөр нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 болон 2 дугаар курсийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их, дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог билээ. Хэрэв та Global UGRAD хөтөлбөрт хамрагдаад ирсэн төгсөгчийн зөвлөгөөг сонсохыг хүсвэл TomYo аппын хичээл хэсгээс үзэх боломжтой.

Тэтгэлэгт хамаарах зүйлс:

  1. Тээврийн бүх зардал
  2. Амьдрах зардал
  3. Эрүүл мэндийн даатгал
  4. Визний зардал
  5. Аяллын тэтгэмж

Шаардлага:

  1. Монгол дахь магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн 1, 2 курсийн оюутан байх
  2. Голч дүн 3.0-с багагүй байх
  3. Англи хэлтэй байх (доод тал нь TOEFL IBT 61 буюу TOEFL IT /PBT 500 оноо)
  4. Өргөдөл гаргах үед 18–24 насны хооронд байх
  5. АНУ-ийн ногоон карт эзэмшдэг монголчууд өргөдөл гаргах эрхгүй.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай. 

5. Study of U.S. Institute on (SUSI) Women’s Leadership

АНУ-ын их дээд сургуулиуд дээр зохион байгуулагддаг тус хөтөлбөрийн зорилго нь залуу эмэгтэйчүүдийг тулгамдаж буй асуудлуудад татан оролцуулах, манлайлах ур чадварыг нь төлөвшүүлэх, олон нийтийн ажиллагаан дахь оролцоог дэмжих юм. Хөтөлбөр их, дээд сургуулийн зуны амралт буюу 6-8 сард 5-6 долоо хоногийн хугацаанд зохион байгуулагддаг. Жилд нэг удаа зарлагдаж, 3-4 оюутныг хамруулдаг. Тус хөтөлбөрт хамрагдсан туршлагыг үзэж, суралцахыг хүсвэл  tomyo.mn-рүү хандан TomYo апп-аа татаарай.

Тэтгэлэгт хамаарах зүйлс:

  1. Тээврийн бүх зардал
  2. Амьдрах зардал
  3. Эрүүл мэндийн даатгал
  4. Визний зардал
  5. Аяллын тэтгэмж

Шаардлага:

  1. Монгол дахь магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн 1, 2, 3-р курсийн оюутан байх
  2. Эмэгтэйчүүдийн болон манлайллын чиглэлээр дур сонирхолтой байх
  3. Англи хэлний чадвар сайтай байх (Академик Англи хэлний чадвартай байж, хичээлийн хэлэлцүүлэгт чөлөөтэй оролцох боломжтой байх)
  4. АНУ-ын ногоон карт эзэмшдэг монголчууд өргөдөл гаргах эрхгүй.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

Эцэст нь хэлэхэд хэрэв та гадаадад сурч, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй бол TomYo аппаа татаж мөрөөдлөө биелүүлээрэй. Бид таныг гадаадад сурах бүх мэдээллээр хангах болно.

error: Энэхүү контент хамгаалагдсан!