Англи хэлний үндсэн дөрвөн чадварын нэг болох сонсох чадвараа сайжруулж, академик түвшинд хүрэхэд тань туслах гар утасны аппуудыг танилцуулж байна.
LearnEnglish Podcasts
British Council-аас санал болгож буй энэхүү апп нь таны сонсох чадварыг сайжруулахад туслах олон төрлийн сэдэвтэй харилцан яриануудаас бүрддэг. Мөн өдөр болгон өөр өөр сэдвийн дагуух олон хүмүүсийн харилцан яриаг нэмж, танд маш том оюуны хөрөнгө оруулах болно. Сонсож байх явцдаа бяцхан тест бөглөж өөрийгөө сорих боломжтой ба олон төрөлх Англи хэлтэй хүмүүсийн дуудлага, ярианы өнгө зэргийг сонсож сонсох чадвараа дараагийн түвшинд хүргээрэй.

English listening
Энэхүү апп нь Англи хэл дээрх мэдээнүүдийг багцалж өгснөөрөө давуу талтай. Мэдээнүүдээ өдөр болгон шинэчилдэг учир хэрэгтэй мэдээллүүддээ олж авангаа Англи хэлний чадвараа давхар сайжруулаад байх боломжтой билээ.
Сонсох дасгал болгон текст хэлбэрээрээ давхар байх учир дуудлагыг нь мэдэхгүй үг гарвал харж болох юм. Хэрэв хүсвэл өөрийн таалагдсан дасгалуудыг утсан дээрээ татаж болдгоороо онцлогтой.
Та TomYo аппаас “Universal” төвийн бэлтгэсэн Англи хэлний бүх түвшний хичээлийг үзэх боломжтой.

English Listening Test
Өөрийн түвшиндээ таарсан маш олон харилцан яриануудыг сонсонгоо шалгалт өгч өөрийгөө сорих боломжтой билээ. Мэдээж үгийн сан тань сайн байвал сонсох чадвар чинь төдий чинээгээр хурдтай сайжрах учир энэ апп таны үгийн санд зориулж flashcard-уудыг өөртөө багтааж өгснөөрөө давуу талтай аж.

LearnEnglish GREAT Videos
Сонирхолтой, танин мэдэхүйн бичлэг үзэн сонсох чадвараа сайжруулахыг хүсвэл British Council-аас санал болгосон энэхүү апп-ийг хэрэглээд үзээрэй. Бичлэг болгон нь текст хэлбэрээр байх ба нэр томьёонуудын тайлбар, толь, таныг шалгах танин мэдэхүйн асуултууд мөн бичлэгээ удаашруулж болох сонголт гээд олон хэрэгтэй зүйлсийг дотроо багтаасан нь бусад апп-уудаас ялгарах том онцлог юм. Энэ төрлийн апп-ууд дундаа маш их нэр хүндтэй сайн апп тул хэрэглээд үзэхэд илүүдэхгүй.
Та TomYo аппаас “Enfinity” сургалтын төвийн бэлтгэсэн Англи хэлний хичээлүүдийг үзэх боломжтой.

English Podcast
Мөн л олон төрлийн сонсох дасгалуудаас бүрдсэн ба тухайн бичлэгэн дээрх түлхүүр үгсийг тайлбарласан vocabulary цэстэй гэдгээрээ бусдаасаа ялгаатай.
Бидний санал болгосон энэхүү аппуудыг хэрэглэж үзээд өөрт тохирсон аппаа өдөр тутамдаа ашиглаж Англи хэлнийхээ сонсох чадвараа улам сайжруулахыг хүсье.