Өнөөдөр:2024-05-20

Хятад улсыг сонгож суралцах 6 шалтгаан

Саяхан Student.com-оос гаргасан судалгаагаар Хятад улсын боловсролын салбар хурдацтайгаар хөгжиж байгаа хэмээн тодорхойлсон байна. Мөн сүүлийн хэдэн жилийн хугацаанд технологи, боловсролын салбартаа томоохон хөрөнгө оруулалтуудыг эрчимтэй хийж, анхаарах болсон юм. Тиймдээ ч тэд ирээдүйд Хятадын 100 их сургуулийг Азийн шилдэг 100 болгох томоохон амбицтай зорилт тавьсанд нь гайхах зүйл алга.

Тиймээс энэхүү нийтлэлээрээ Дэлхийн хоёр дахь том баянбүрд болох Хятад улсыг сонгож суралцах 6 шалтгааныг танилцуулъя.

1. Тэтгэлэг авах боломж

Хятад улсын засгийн газар сүүлийн жилүүдэд гадаад оюутнууд руу чиглэсэн тэтгэлгээ хоёр дахин нэмсэн байна. Энэ нь тус улсын шилдэг сургуулиудын Дэлхийд жагсах зэрэгт хүртэл нөлөөлөх цаашлаад томоохон судалгаа шинжилгээний төсөл авах боломжийг нэмэгдүүлж өгдөг аж.

Саяхан гарсан судалгаанаас харахад Хятад улсад суралцаж байгаа нийт гадаад оюутнуудын 40 хувь ямар нэгэн Хятадын засгийн газраас санхүүгийн тусламж, тэтгэлэг авсан гэнэ. Энэ үзүүлэлтээс харахад урд хөршид үнэ төлбөргүй Дэлхийн боловсрол эзэмших боломжтой юм.

2. Дэлхийн шилдэг их сургуулиуд

2019 оны Дэлхийн их сургуулиудын жагсаалтад Хятадын 6 их сургууль Дэхийн хамгийн шилдэг 100-д багтжээ. Тухайлбал Tsinghua University, Peking University, Fudan University, USTC гээд шилдгүүдийн тоонд орохоор мэргэжилтнүүдийг бэлтгэдэг алдартай сургуулиуд Хятадад бий. Тиймээс та Хятад улс руу сурах зорилготой бол дээд боловсролын тал дээр ямар ч асуудалгүй гэж ойлгож болох юм. Гэхдээ мэдээж Хятадын топ 50 сургуульд сурна гэвэл шүү дээ.

3. Хамгийн өргөн ашиглагддаг хэл

Мэдээж та Хятад улсад суралцах зорилготой бол хэлийг нь сурах шаардлагатай болно. ЮНЕСКО-оос зарласнаар Хятад хэл нь Дэлхийн хамгийн өргөн ашиглагддаг хоёр дахь хэл аж. Тухайлбал Англи хэл нь Дэлхийн 375 сая хүний төрөлх хэл, түүнээс гадна уг хэлээр 1.5 тэрбум хүн харилцдаг аж. Харин үүнтэй харьцуулахад төрөлх Хятад хэлтэй хүний тоо 982 сая бөгөөд Дэлхий дахинд 1.1 тэрбум хүн ашиглаж гэнэ.

Ирээдүйд буюу 2050 он гэхэд Хятад хэл эдийн засгийн өсөлтөөс хамаарч хамгийн эрэлттэй хэл болно гэж судлаачид үздэг. Мөн Дэлхийн томоохон компаниудад хэлний мэдлэг тань хэрэг болох юм.

4. 5000 гаруй жилийн түүх

Хэрэв та Хятадад сурч, амьдрахаар болвол асар олон эртний сүм, ордон, хөшөө, технологи зэрэг зүйлсээр өөрийгөө хүрээлүүлнэ. Мөн орчин үеийн гайхалтай барилга, инновациудаар ч адил. Тиймээс та нэн эртний болон супер сүүлийн үеийн зүйлс холилдсон нөхцөлд амьдарч, суралцаж, дүн шинжилгээ хийх боломжтой. Тухайлбал аварга том панда, хориотой хот гээл үзэх зүйлс асар олон байх болно.

5. Оюутанд ээлтэй хот

2019 оны оюутанд ээлтэй, суралцахад тохиромжтой Дэлхийн 100 хотын жагсаалтад Хятадын гурван хот багтсан байна. Тухайлбал Бээжин 32-т, Шанхай 33-т, Нанжинг 99-д жагсжээ. Тиймээс та Хятадад тэр дундаа дээрх гурван хотод байрлах шилдэг их сургуульд сурснаар хамгийн тохиромжтой нөхцөлд Дэлхийн боловсролыг эзэмшиж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

6. Тохиромжтой бүс нутаг

Хятад улс нь аялахад хамгийн тохиромжтой, аятайхан бүс нутагт байрладаг бөгөөд тээврийн хэрэгслүүдийн үнэ өртөг нь ч боломжийн байдаг гэж хэлж болно. Жишээлбэл та өвлийн амралтаараа ч юм уу, семистрийн төгсгөлд Тайланд, Өмнөд Солонгос, Лаос зэрэг улс руу хамгийн бага өртгөөр аялах боломжтой. Лаос улс руу аялахад хамгийн багадаа 200 мянган төгрөгөөр аялаад ирдэг гэж хүнээс сонсож байсан юм байна.

Гэрэл зургийг @monkhoo601

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!