Өнөөдөр:2024-05-10

Гадаадад суралцаж буй Монгол залуус юу иддэг вэ?

PhotoSeries нь гадаад оронд суралцаж буй Монгол залуусын иддэг хоол, өмсдөг хувцас, сургуульдаа явдаг нийтийн тээвэр, шоуддаг газар гэх мэт сонин хачин зүйлсийг өгүүлэх онцлох булан юм.

Бид PhotoSeries булангийн энэ удаагийн дугаараар Дэлхийн 10 оронд суралцаж буй Монгол залуусын иддэг өдрийн цайг сонирхуулахыг хүслээ. Тэд яг юу иддэг юм бол?

1. Австрали улс, Брисбен хот

Нэр: Б. Азжаргал

Инстаграм: @azastragram

“Австрали улсад гадуур юм авч идэхэд өртөг өндөртэй. Тодруулбал дунджаар 15-20 буюу түүнээс дээш австрали доллар дунджаар зарлагадна. Миний хувьд гадуур хооллох нь биед муу санагддаг учир аль болох гэртээ хоолоо хийж идэхийг хичээдэг. Тиймээс энэ удаа гуляш хийж идлээ”

Үнэ: 10 ав.доллар (18,000 төгрөг)

2. Хятад улс, Циндао хот

Нэр: А. Билгүүнсаран

Инстаграм: @bilsrn

“Миний хувьд хичээлийн өдрүүдэд завгүй байдаг болохоор гадуур хооллодог. Тиймээс энэ удаад үхрийн махан гоймон авч идлээ. Маш амттай бас хямд”

Үнэ: 20 юань (8000 төгрөг)

3. Өмнөд Солонгос улс, Сөүл хот

Нэр: М. Болормаа

Инстаграм: @bobi.msh

“Солонгосын Тэнгэрийн их сургуулиудын нэг болох Korea University-гийн цайны газраас дээрх хоолыг авсан. Бусад хоолны хувьд үхрийн махтай бибимбаб 6600 вон (15’000₮), рамен нь 3500 вон (8’000₮)  байдаг”

Үнэ: 10,000 вон (23,400 төгрөг)

4. Энэтхэг улс, Керала хот

Нэр: Б. Тэмүүлэн

Инстаграм: @hirushjate_

“Би энэ удаад ногоотой хуурсан будаа гэх хоолыг сонгосон. Ихэвчлэн сургуулийн цайны газраасаа авч иддэг. Мөн гурван ширхэг жижиг банана болон кофе дээрх зурганд багтсан билээ”

Үнэ: 90 рупи (3510 төгрөг)

5. Герман улс, Мюнхен хот

Нэр: Б. Лхагвасүрэн

Инстаграм: @lkhagi18

“Эрүүл ахуйн үүднээс гэртээ өөрийн гарын хоолыг хийж идэхийг зорьдог”

Үнэ: 3 евро (9000 төгрөг)

6. Турк улс

Нэр: Б. Сананцэцэн

Инстаграм: @ssanantsetsen

“Туркд Их сургуулийн оюутнууд ихэвчлэн сургуулийнхаа хоолны газар өдрийн хоолоо иддэг. Ихэвчлэн эрүүл, тэжээллэг зүйлс хэрэглэдэг”

Үнэ: 3 лира (1500 төгрөг)

7. Польш улс

Нэр: Х. Баярхишиг

Инстаграм: @eva.besud

“Миний хувьд сургууль дээрээ тахианы махтай шинэ ногооны салат, амттан, жимсний амттай усыг өдрийн цайндаа хэрэглэлээ”

Үнэ: 11 злот (8000 төгрөг)

8. Америк, Мэрланд хот

Нэр: Ц. Хосбагана

Инстаграм: @s_oho

“АНУ-д түргэн хоолны газар элбэг. Энэ удаад сургуулийн цайны газраас хааяа авч иддэг өдрийн цайныхаа зургийг явууллаа”

Үнэ: 4 ам.доллар (11,000 төгрөг)

9. Их Британи, Лондон хот

Нэр: Т.Хажидсүрэн

Инстаграм: @_kjdsrn_

“Миний хувьд энэ удаад өдрийн цайгаа нэгэн Япон хоолны ресторанд идсэн байгаа. Энэхүү хоол нь ямар газраасаа хамаараад 4-7 еврогийн хооронд байдаг”

Үнэ: 5 евро (15,000 төгрөг)

10. Япон улс

Нэр: С.Номин

Инстаграм: @asuritaaa

“Өөрийн гараа зориулж аль болох эрүүл өдрийн цай бэлтгэлээ”

Үнэ: 150 иен (3750 төгрөг)

error: Энэхүү контент хамгаалагдсан!