Өнөөдөр:2024-05-20

Танилц: Сингапур улсын тэргүүлэх их сургуулиуд

Сингапур улсын хувьд хэдий газар нутгаараа жижиг байж болох ч технологи, боловсролын салбараараа Дэлхийг тэргүүлэгчдийн нэг билээ. Учир нь сүүлийн хэдэн арван жилд тус улсад томоохон судалгаа, шинжилгээ, шинэ инновациуд бий болсноор энэ улсын хөгжил улам хурдацтайгаар урагшилсан юм. Тийм ч утгаараа оюутанд ээлтэй байдлаараа Дэлхийд 20-т жагссан байгаа аж. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ Сингапур улсын Дэлхийн боловсролыг эзэмшүүлдэг тэргүүлэх их сургуулиудыг танилцуулъя.

Одоогийн байдлаар Сингапур улсад идэвхтэй нийт 34 их сургууль үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үүний 6 нь улсын харьяат юм. Тэр дотроос бидний сайн мэдэх The National University of Singapore, Nanyang Technological University гэх хоёр сургууль нь Дэлхийд 11, 12-т тус тус жагсдаг төдийгүй Азийн хамгийн шилдэг их сургуулиуд билээ.

Image result for national university of singapore
National University of Singapore (NUS)

Энэхүү сургууль нь Азидаа төдийгүй Дэлхийд нэр хүндтэй их сургууль юм. Учир нь аливаа улсын хөгжлийг тодорхойлох үндсэн чиглэлүүд болох инженер, технологийн чиглэлээрээ Дэлхийд 7-д жагсдаг билээ. Тиймдээ ч гадаад орны инженер болох сонирхолтой шилдэг залуучууд тус сургуулийг ихээр сонирхдог. Мөн дэлхийн судлаачид, шинжээчдэд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг практик дээр суурилж өгдөг гэдгээрээ алдартай аж.

Анх 1905 онд үүсгэн байгуулагдсан тус сургуульд өдгөө 35,900 гаруй онцгой залуус идэвхтэй суралцаж байна.

Image result for nanyang technological university
Photo by Heatherwick Studio
Nanyang Technological University

1981 онд үүсгэн байгуулагдсан Nanyang Technological University нь Дэлхийд NUS-ын араас 12-т жагсдаг билээ. Түүнчлэн инженер, технологийн чиглэлээрээ Дэлхийд 5-т, байгалийн шинжлэх ухааны салбартаа Дэлхийд 3-т байдаг нь энэхүү сургуулийн үнэлэмж, чадамжийг тодорхойлох байх. Мөн Дэлхийн топ их сургуулиудтай хамтарч томоохон судалгаа шинжилгээ тогтмол хийдэг бөгөөд Их Британийн Imperial College London-гийн (Дэлхийд 8-т жагсдаг) хамтран ажиллагч билээ. Одоогоор тус сургуульд нийт 31,000 гаруй оюутнууд суралцаж байна.

Image result for Singapore Management University
Singapore Management University

Singapore Management University-гийн хувьд 2000 онд үүсгэн байгуулагдсан Сингапур улсын дараагийн нэр хүндтэй их сургууль юм. Хэдийгээр Дэлхийд 500-д, Азидаа 78-д жагсдаг ч нягтлан бодох, эдийн засаг, бизнесийн чиглэлээрээ Дэлхийн топ 100 сургуулийн нэг юм. Мөн компьютерын шинжлэх ухаан, боловсрол, хуулийн чиглэл нь Дэлхийд их нэр хүндтэй аж.

Image result for singapore university
Сингапур дахь олон улсын их сургуулиуд

Эцэст нь Сингапур улсыг Дэлхийн томоохон боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааны институтүүдтэй өлгий нутаг гэж хэлж болно. Тухайлбал Singapore University of Technology and Design, MIT, Хятадын Zhejiang University нарын хамтарсан боловсролын байгууллага байдаг. Мөн 2011 онд үүсгэн байгуулагдсан NUS, Yale University-гийн хамтарсан либерал урлагийн коллеж ч бий. Эдгээр байгууллагууд нь олон улсын боловсролын шинэчлэлт, инновацийг хөгжүүлж, хэтийн төлөвтэй шилдэг оюутнуудыг төрүүлэх зорилготой юм.

Эцэст нь хэлэхэд хэрэв та гадаадад сурч, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй бол TomYo аппаа татаж мөрөөдлөө биелүүлээрэй. Бид таныг гадаадад сурах бүх нөөцөөр хангах болно.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!