Өнөөдөр:2024-05-20

TomYo гэж юу вэ?

TomYo нь 2019 оны 10-р сард үүсгэн байгуулагдсан EdTech компани юм. Бид технологийн тусламжтайгаар боловсролын тэр дундаа гадаадад сурах чиглэлийн мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй болгох зорилготой. Энэ зорилгынхоо хүрээд TomYo хувийн туслах аппыг
хөгжүүлж байна.

TomYo-ийн ард боловсролын салбарыг шинэчлэх хүсэл эрмэлзэл дүүрэн салбар бүрийн 25 залуу ажиллаж байгаа юм. Манай багийн залуусын дийлэнх гадны боловсролын үр шимийг хүртэн Dell, McKinsey & Company, IBM, Lend, Insur зэрэгт ажиллаж байсан туршлагатай. Бид аппынхаа туршилтын хувилбарыг 2020 оны 2-р сард гаргах ба нээлтээ 2020 оны хавар хийхээр төлөвлөж байна.

Бидний зорилтот хэрэглэгчид нь 14-34 настай гадаадад сурах хүсэлтэй залуус болон тэдний эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар билээ. Хэрэглэгч TomYo аппаас өөрийн сонирхолд таарсан нийтлэл, зөвлөгөөг үзэж, уншиж болохоос гадна олон чиглэлийн видео хичээлийг эх хэл
дээрээ хүлээн авч үзэж болно. Бид эдгээр хичээлийг гадаадад суралцдаг болон суралцаж байсан залуустайгаа хамтран бэлдэж байгаа юм.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!