Өнөөдөр:2025-02-08

TomYo E-Book Series: Америкт боловсрол эзэмших хөтөч

Бид TomYo аппликейшн нээлтээ хийж буйтай холбогдуулан хамгийн анхны цахим товхимолоо танд үнэгүй хүргэж байна. Та Дэлхийд боловсролоороо тэргүүлэгч АНУ-д суралцахаар төлөвлөж байна уу? Тэгвэл TomYo-гийн бэлтгэсэн үнэгүй цахим товхимол таны зорилгыг чиглүүлэх хөтөч тань байх болно. Өөрөөр хэлбэл АНУ-д сурч амьдрахад шаардлагатай бүхий л мэдээллийг олгох зорилготой юм. Тухайлбал “Америкийн ерөнхий мэдээлэл” бүлэгт тус улсад амьдрахаар төлөвлөж буй хүн бүхний зайлшгүй мэдэх шаардлагатай мэдээлэл бий. Тодруулбал мужуудын уур амьсгал, соёл, амьжиргааны зардал, замын зардал болоод тийз захиалах боломжтой газрууд зэрэг багтсан.

Хоёрдугаар бүлгээс та Америкийн боловсролын тогтолцооны тухай бүрэн мэдээллийг авах боломжтой. Тус улсад суралцахад хангасан байх ёстой шаардлагууд, хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтуудын дэлгэрэнгүй мэдээлэл байршсан болно. Харин “Их сургууль” бүлэгт АНУ-ын Топ 10 их сургууль, дундаж сургалтын төлбөр, түүнийг шийдэх арга замууд хийгээд, хамрагдаж болох тэтгэлгүүдийн тухай зөвлөгөөг багтаасан юм.

Эцэст нь бүхий л хэрэгцээт мэдээллийг авч, шалгууруудыг хангасны дараагаар Америкт суралцахад ямар визний ангиллыг сонгох хэрэгтэй болоод оюутны амьдрал хэрхэн өрнөдөг тухай зөвлөмжийг “Оюутны амьдрал” болон “Ярилцлагын хэсгүүд” бүлгээс хүлээн аваарай.

Та доорх формыг бөглөж, цахим товхимолоо үнэгүй татах боломжтой.

Энд дарна уу.

error: Энэхүү контент хамгаалагдсан!