Өнөөдөр:2024-05-20

TomYo 1K эрхийн ялагчид тодорлоо

TomYo нь гадаадад сурч, дараагийн түвшинд хүрэх хүсэлтэй залуусыг шаардлагатай бүх нөөц, эх сурвалжаар нь хангах зорилготой технологийн компани юм.

Бид өнгөрсөн 4-р сарын 16-ны өдөр “TomYo 1K” буюу бусдаас 1000 алхмын түрүүнд алхах хүсэлтэй түүчээлэгч нараа амжилттай бүртгэж дууссан билээ. Түүний дараагаар гадаадад сурч, дэлхийн боловсролыг эзэмших мөрөөдөлтэй залуусын дунд TomYo 1K-д нэгдэх эрхээр шагнах эсээ бичлэгийн уралдааныг зарласан юм. Ийнхүү тус уралдааны ялагчид тодорлоо. Тиймээс танд TomYo аппыг ашиглах бүтэн жилийн эрхийг хожсон гурван залуугийн эсээг танилцуулж байна.

Сэдэв: Яагаад надад 1K эрхийг өгөх ёстой вэ?

Бага сургуулийн 2 дугаар ангид байхад багш маань “Математикийн олимпиад болох гэж байгаа бөгөөд бүртгэлийн хураамж 3000” гэж зарлав. Тэр үед эцэг эх хоёр маань ажилгүй байсан болохоор хэдий 3000 төгрөг ч эцэг эх хоёртоо дараа болчих юм шиг санагдаад олимпиадын талаар хэлсэнгүй. Гэтэл ангийн багш минь намайг заавал орох хэрэгтэй гээд мандатыг маань авч өгөөд бэлтгэл хийж эхлэв.

Олимпиаддаа оролцоод би мөнгөн медаль, шагналын мөнгө болох 5000 төгрөг авсан ба түүнийхээ 3000-ыг багшдаа өгч өрөө дарав дээр нь бүр 2000 төгрөгийн ашигтай ажиллачихдаг юм байна. Багшийн минь хийсэн үйлдэл, гаргасан амжилт маань долоохон настай байсан надад нөөц бололцоо, чадамж байгаа юм байна гэх сэдлийг төрүүлж, чухам тэр үед олж авсан өөртөө итгэх итгэл, үзээд алдах зоригоороо аймаг сумынхаас эхлээд улсын олимпиадад хүртэл оролцов (муу ч үгүй улсын олимпиадаас сэтгэх чадварын төрлөөр мөнгөн медаль авсан шүү).

Жаахан байхдаа би ихэнх цагийг аавтайгаа хамт өнгөрүүлдэг байсан бөгөөд, аав минь дунд боловсролтой хүн байсан болохоор туйлын хүсэл нь намайг мэдлэг боловсролтой хүн болгох байлаа. Аавтайгаа хамт ирээдүйгээ төсөөлж, Харвардын их сургуульд сурч байна гэж мөрөөднө. Хэдий санхүүгийн хувьд бидэнд ямар ч боломж байгаагүй ч тэр үед мөрөөдлийг минь няцаалгүй, дэмжиж хамтдаа өдөр бүр англи үг цээжилдэг байсанд нь аавдаа би их баярладаг.

Жилийн өмнө аав минь өөд болоход нүдэнд минь нулимс дүүрч байсан ч арчаад л үгээ үргэлжлүүлэн цээжилсээр л байсан. Учир нь аав минь бурхан болсон ч хамтдаа мөрөөддөг байсан мөрөөдөл минь дотор минь амьд байсан юм. Энэ жил би ахлах сургуулиа төгсөж байна, харамсалтай нь эргэн тойронд минь гадаадад суралцах хүслийг минь сонсоод чадна гэдэгт минь итгээд тусалж дэмжих хүмүүсээс илүү намайг ядарсан ээжийгээ бодсонгүй, хоосон мөрөөдлөө, баян айлын хүүхдүүд л гадаадад сурдаг юм гэж хэлэх хүн илүү олон таарах юм. Гэсэн ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших нөөц бололцоо өөрт минь бий гэх итгэл найдвар, хүслээ гүйцээхийн төлөө хөдөлмөрлөх эрч хүч дотор минь байна, гагцхүү надад итгээд зааж зөвлөх багш л дутагдаж байна. Харин тэр багш нь TomYo-гийн хамт олон байгаасай гэж би хүсч байна, 1к-д багтах боломжийг надад олгож мөрөөдөлдөө хүрэх гүүр минь болно гэж найдаж байна, баярлалаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн сурагч Мөнхжаргал овогтой Баярмаа

Сэдэв: Яагаад чамд 1K эрхийг өгөх ёстой вэ?

Ялагч маань эсээгээ нууцлахыг хүслээ. Уучлаарай.

Ялагч маань эсээгээ нууцлахыг хүслээ. Уучлаарай.


Эцэст нь хэлэхэд хэрэв та гадаадад сурч, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй бол TomYo аппаа татаж мөрөөдлөө биелүүлээрэй. Бид таныг гадаадад сурах бүх мэдээллээр хангах болно.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!