Орчин цагт Монгол улсын гадаад харилцаа холбоо өргөжиж, сайжрахын хэрээр Монгол залуус дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах нөхцөл боломж нэмэгдсээр байна. Магадгүй тав эсвэл арван жилийн өмнө Дэлхийн топ сургуулиудад суралцах нь бүтэшгүй мөрөөдөл байсан бол одоо үед хичээж л чадвал бүх боломж нээлттэй болжээ.

Тиймээс эртнээс эзэмшихийг хүссэн мэргэжлийн чиглэлээр тань дэлхийд тэргүүлэгч боловсролыг олгодог сургуулиудыг судалж бэлдээрэй. Харин энэ хүслийг тань биелүүлэхэд TomYo танд туслах болно.
Queen’s University нь Канад улсын Онтарио хотын, Кингстонд байрладаг. Анх 1841 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Канад улсын хамгийн эртний их сургуулиудын нэг юм. Одоогийн байдлаар Дэлхийд 239-р байранд, улсдаа 10-т жагсаж байгаа билээ. Мөн уг сургууль нь анагаах ухааны чиглэлээрээ алдартай бөгөөд сүүлийн үед астрономи, цэвэр эрчим хүчний технологи, экологитой холбоотой томоохон судалгаан дээр ажилласан аж.

Энэхүү сургуулийн хувьд Дэлхийд 229-р байранд жагсдаг билээ. Одоогоор өөрийн гэсэн таван кампустай уг их сургуулийн нэг кампус нь Катарын Доха хотод байрладаг аж. Бусад сургуулиудаас ялгарах зүйл нь анагаах ухаан, сувилахуйн тал дээрээ гол анхаарлаа өгдөг гэнэ.

Энэхүү сургуулийн төв нь Английн Лондонд байрладаг бөгөөд салбар сургууль нь Канадын Онтарио хотод байдаг аж. Дэлхийд 214-т жагсдаг тус сургууль нь анх 1878 онд үүсгэн байгуулагджээ. Мөн Дэлхийн 117 оронд хамтран ажиллагч боловсролын байгууллагатай холбоотой ажилладаг ба оюутнуудад суралцахынхаа хажуугаар сайн дурын ажилд хамрагдах, дадлага хийх боломжуудыг ихээр олгодог гэнэ. Түүнчлэн Western University нь эдийн засаг, бизнесийн чиглэлээрээ тэргүүлэх зэрэглэлийн сургууль учраас тус чиглэлээр суралцах сонирхолтой залуус судалж үзэхийг зөвлөе.

University of Waterloo-ийн хувьд 1956 онд үүсгэн байгуулагдсан ба Канадын хамгийн залуу, шилдэг их сургуулиудын нэг юм. Одоогийн байдлаар Дэлхийд 163-т жагсаж байгаа бөгөөд жилээс жилд шат ахиж буй нь энэхүү сургуулийн ирээдүйд суурилсан сургалтын хөтөлбөрүүдтэй нь холбоотой гэж үздэг. Учир нь тоон тооцоолол, клиник сэтгэл судлал, нано технологи, эрүүл мэндийн шинжлэх ухаан зэрэг ирээдүйд хүчээ авах чиглэлд гол анхаарлаа төвлөрүүлж, томоохон судалгааны ажлуудыг хүлээн авдаг билээ. Одоогоор нийт 37,000 гаруй залуус University of Waterloo-д суралцаж байгаа аж.
Анх 1878 онд үүсгэн байгуулагдсан тус сургуулийн нь одоогийн байдлаар Дэлхийд 149-р байранд жагсаж байгаа билээ. Уг сургууль нь дээр дурдсан зарим их сургуулиудтай адил анагаах ухааны чиглэлээрээ нэр хүндтэй бөгөөд олон улсад хамтран ажиллагч байгууллагууд олонтой юм. Одоогоор нийт 36,000 гаруй оюутан суралцаж байна.

McMaster University нь анх 1887 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Канад улсын анагаах ухааны чиглэлээр тэргүүлэх их сургуулиудын нэг билээ. Одоогоор Дэлхийд 146-д жагсаж байгаа бөгөөд Онтарио хотын Хамилтонд байрлалтай аж.

Дэлхийд 109-р байранд жагсаж буй University of Alberta-гын хувьд 1908 онд үүсгэн байгуулагдсан юм. Уг сургуульд одоогийн байдлаар 18 факультет, 400 орчим хөтөлбөрийн 39,000 орчим оюутан суралцаж байгаа аж. Мөн тус сургууль нь өөрийн байршил болох Алберта мужийн нийт эдийн засгийн 5 хүртэлх хувь буюу ойролцоогоор 12.5 тэрбум ам.долларыг бүрдүүлдэг гэдгээрээ алдартай билээ.

3. University of British Columbia
University of British Columbia-гын хувьд энэ онд дөрвөн байраар урагш ахиж, Дэлхийн хамгийн шилдэг 50 сургуулийн нэг болж, 47-д жагссан билээ. Анх 1908 онд үүсгэн байгуулагдсан тус сургуулиас одоог хүртэл нийт найман Нобелийн шагналт эрхэм төрсөн аж. Мөн University of British Columbia нь газарзүй, ашигт малтмал, уул уурхайн инженерийн чиглэлээрээ Дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн сургууль юм. Одоогийн байдлаар тус сургуульд нийт 55,000 гаруй залуус суралцаж байна.
/cdn.vox-cdn.com/uploads/chorus_image/image/56443645/mcgill.0.jpg)
Энэхүү сургууль нь Дэлхийд 33-р байранд жагсаж байгаа бөгөөд олон улсын залуусын ихээр сонгож суралцдаг топ 10 сургуулийн нэг билээ. Ойролцоогоор 150 гаруй орны оюутан суралцдаг McGill University нь анх 1821 онд үүсгэн байгуулагдсан эртний сургууль аж.
Одоогийн байдлаар тус сургууль нь нийт 50 гаруй судалгааны төв, 400 буюу түүнээс дээш хөтөлбөрийн 250,000 гаруй төгсөгчидтэй ба Дэлхийн даяар тархсан өргөн холбоо, сүлжээтэй Дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн, шилдэг их сургуулиудын нэг юм.

Эцэст нь Канадын улсын хамгийн шилдэг их сургуулиар University of Toronto тодорсон байна. Анх 1827 онд үүсгэн байгуулагдсан тус сургуульд одоогоор нийт 74,000 гаруй оюутан суралцаж байгаа юм. University of Toronto нь Дэлхийд 28-д жагсаж байгаа бөгөөд академик мэдлэг олгодог Дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн сургууль аж.
