Өнөөдөр:2024-05-20

Канад улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Канад нь Англи хэлээр ярьдаг орнуудын дунд боловсролын чанараараа тэргүүлэгчдийн эгнээнд ордог гэдгийг залуус маань мэдэх байх. Тухайлбал 2019 оны Дэлхийн шилдэг 500 их сургуулийн жагсаалтад Канадын 25 их сургууль багтсан байдаг. Боловсролын чанар, аюулгүй байдал, олон улсын оюутны тоо зэргээрээ АНУ-тай зэрэгцэхүйц чанартайгаас гадна амьдрах нөхцөлийн хувьд оюутанд ээлтэй гэдгээрээ онцлог. Хэрэв та гадаадад сурах хүсэлтэй бол Канад улсыг зайлшгүй судалж үзээрэй. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ Канад улсад олон улсын бакалаврын оюутнуудын дунд зарлагддаг тэтгэлэгүүдийн дэлгэрэнгүйг хүргэж байна.

Шилдэг менторуудаас суралцахын зэрэгцээ 5 орны хэлийг судлах боломжийг олгодог TomYo аппаа энд дарж татаарай.

1. Karen McKellin International Leader of Tomorrow Award

Энэхүү тэтгэлэг нь University of British Columbia-аас жил бүр олон улсын бакалаврын түвшний оюутнуудын дунд зарлагддаг. Мөн тус сургууль нь дэлхийн шилдэг 100 сургуулийн жагсаалтад 35-р байранд жагсдаг бөгөөд Канадын өндөр үнэлгээтэй хоёр дахь сургууль юм. Тэтгэлгийн хэмжээний тухайд тэнцсэн оюутны санхүүгийн мэдээлэл дээр тулгуурлан хэмжээг тогтоодог төдийгүй сургалтын төлбөр, амьдрах зардлаас жил бүр таны зүгээс төлж чадах хэмжээг хасан гаргадаг. 

Тавигдах шалгуур:

1. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх

2. Голч дүн А дунд болон үүнтэй дүйцэхүйц дүнтэй байх

3. TOEFL 90 (reading-22, listening-22, writing-21, speaking-21), IELTS 6.0 буюу түүнээс дээш оноотой байх

4. University of British Columbia вэбсайт-д байршуулсан шаардлагыг хангасан байх.

Тэтгэлэгт хамаарах зүйлс:

Тэтгэлгийн өргөдөл болон цахим өргөдлийг жил болгоны 12-р сарын 1 хүртэл бүрдүүлдэг. Харин англи хэлний түвшин тогтоох шалгалтуудыг 1 дүгээр сарын 31 хүртэл хүлээн авна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

University of British Columbia in Canada - US News Best Global ...
2. Lester B. Pearson International Scholarship Program

Энэ нь жил болгон University of Toronto-оос зарлагддаг тэтгэлэг бөгөөд дунджаар 37 хүүхэд тэнцүүлдэг. University of Toronto нь 2020 оны байдлаар дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтад 18-р байранд бичигдсэн бол Канадын шилдэг их сургуулийн жагсаалтад тэргүүн байрыг эзэлжээ. Уг сургууль нь бакалаврын түвшинд нийт 700-аад мэргэжлийн чиглэлээр боловсрол олгодог ба Канадын хамгийн том их сургууль юм.

Тавигдах шалгуур:

  1. Бүрэн дунд боловсролын төгсөх ангийн сурагч байх
  2. TOEFL 100 (reading-22+), IELTS 6.5 буюу түүнээс дээш оноотой байх
  3. University of Toronto-н вэбсайтд байршуулсан олон улсын оюутны шалгуурыг хангасан байх.

Тэтгэлэгт хамаарах зүйлс:

  • Сургалтын төлбөр
  • Хичээлийн хэрэглэгдэхүүн
  • 4 жилийн бүтэн амьдрах зардал
  • Яаралтай тусламжийн үед гарах зардал

Тухайн тэтгэлэгт хамрагдахын тулд эхлээд өөрийн сурч буй бүрэн дунд боловсролын сургуулийн нэрийг дэвшүүлдэг бөгөөд үүнийг сургалтын консул эсвэл сургалтын менежер хариуцан ажиллана. Сургууль нэр дэвшүүлэх сүүлийн хугацаа жил бүрийн 11-р сарын 29 ба тэтгэлгийн өргөдлийг 12-р сарын 13 хүртэл хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

3. Winnipeg President’s Scholarships for World Leaders

The University of Winnipeg нь Канадын шилдэг их сургуулиудын жагсаалтад 15-д бичигддэг билээ. Мөн тэтгэлэг нь олон улсын бакалавр, магистрын зэргийн оюутнуудын дунд зарлагддаг аж.

Тэтгэлэгт хамаарах зүйлс:

  • Жил бүр $3500-$5000 

Тавигдах шалгуур:

  1. Сайн дурын үйл ажиллагаанд оролцсон байх
  2. Өргөдлийг хугацаанд багтан явуулсан байх

Өргөдлийн хугацаа жил бүрийн 6-р сарын 3-нд ба дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу. Хэрэв та гадаадад сурч, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй бол TomYo аппаа татаж, мөрөөдлөө биелүүлээрэй. Бид таныг гадаадад сурахад шаардагдах бүх мэдээллээр хангах болно.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!