Өнөөдөр:2024-05-20

Хятад улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Одоо цагт гадаадад сурах хүсэлтэй Монгол залуусын ихээр сонирхож суралцдаг орнуудын тоонд Хятад орох нь дамжиггүй. Учир нь өндөр хөгжил, хүчирхэг эдийн засаг, сүүлийн үеийн технологи, чанартай боловсролын системээс суралцах боломж тус улсад асар их бий. Мөн эх орноосоо холгүй, амьжиргааны зардал ойролцоо гээд дурдаж болох олон давуу талуудтай. Тиймээс та бүхэнд энэ удаагийн нийтлэлээрээ Хятад улсын бакалаврын түвшинд олгогддог тэтгэлэгүүдийн талаарх товч мэдээллийг хүргэхээр шийдлээ.

Шилдэг менторуудаас суралцахын зэрэгцээ 5 орны хэлийг судлах боломжийг олгодог TomYo аппаа энд дарж татаарай.

1. Chinese Government Scholarship

Хятадаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам жил бүр манай улсын БСШУСЯ-тай хамтарч сонгон шалгаруулалт явуулж, оюутнуудыг тэтгэлэгт хамруулдаг. Тодруулбал сонгон шалгаруулалтыг жил болгоны гуравдугаар сард зохион байгуулдаг бөгөөд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл БСШУСЯ-ны цахим хуудас дээр байршдаг гэнэ.

Тавигдах шалгуур:

  • Хятад улсын харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл байх
  • Бүрэн дунд боловсролтой
  • Голч дүн 3.0 оос дээш, 25 хүртэлх насны
  • HSK, IELTS болон TOEFL-ын дүнгийн хуудастай бол давуу тал болдог.

Үүнээс гадна таны сонгосон мэргэжлээс хамаарч тодорхой шалгуурууд тавигдана.

  • Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврт суралцах бол холбогдох математикийн суурь мэдлэг эзэмшсэн байх
  • Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик болон химийн суурь мэдлэг эзэмшсэн байх
  • Анагаах ухааны чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик, хими ба биологийн суурь мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай
  • Хятад хэлний зохих түвшний эсхүл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Уг тэтгэлэгт хөтөлбөр нь цахим өргөдөл, бичгийн шалгалт, ярилцлага гэсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд тэнцүүлэх хүүхдийн тоо жил болгон харилцан адилгүй байдаг тул дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.

Тэтгэлэгт багтах зүйлс:

  • Сургалтын төлбөр  
  • Дотуур байр
  • Эрүүл мэндийн даатгал
  • Стипент сар бүр 2500 юань (977500 төгрөг)
Source: Youthop.com

2. Их сургуулиудын тэтгэлэг

Одоогийн байдлаар Хятадад ойролцоогоор 270 их сургууль олон улсын оюутнуудад бакалаврын зэргээр 100 хувь хүртэлх тэтгэлгийг олгодог. Үүний өмнө та өөрийн суралцах сургуулиа сонгосон байх шаардлагатай. Хэрэв та хараахан тодорхойлж амжаагүй бол бидний БНХАУ-ын шилдэг их сургуулиудын талаарх нийтлэлийг эндээс уншина уу. 

Ихэнх сургуулиудын зарладаг тэтгэлэгүүдийн хувьд SAT ба SAT Subject Test шалгалтын оноог гадаад оюутнуудаас шаарддаг гэдгээрээ Засгийн газрынхаас ялгагдана. Мөн сургуулиасаа шалтгаалж харилцан адилгүй хугацаанд өргөдлөө хүлээн авдаг тул та бүхэн эхлээд их сургуулиа сонгож, тухайн сургуулийн вэб сайт руу хандах нь хамгийн үр дүнтэй юм. 

Гадаадын их сургуулиудын вэб сайтын хашраах тухай видеог эндээс үзээрэй.

Source: Pinterest

3.  Silk Road Scholarship

Хятадын Засгийн газар “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэх үүднээс Silk Road Scholarship буюу “Торгоны зам” тэтгэлгийг жил бүр ОУ-ын оюутнуудын дунд зарладаг.  Хэдийгээр Монгол энэ төсөлд байдаггүй болов ч хоёр хөрш улсын нөлөөгөөр хамрагдаж энэхүү тэтгэлэгт хүсэлт гаргах боломжтой орнуудын жагсаалтад багтдаг аж.

Тэтгэлэгт багтах зүйлс:

  • Сургалтын төлбөр  
  • Дотуур байр
  • Эрүүл мэндийн даатгал
  • Стипент сар бүр 2500 юань (977500 төгрөг)

Тавигдах шаардлага:

  •  Хятад улсын харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл байх
  • 18-25 настай байх
  • HSK-4 180 эсвэл TOEFL 80 , IELTS 6.0 буюу түүнээс дээш оноотой байх
  • Зорилгоо ойлгуулах эсээ (800-с дээш үгтэй)
  • 2 академик багшийн тодорхойлолт, гарын үсэг болон холбогдох и-мэйл хаяг, утасны дугаар
  • Гэр бүлийн санхүүгийн тодорхойлолт

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.

4. Күнзийн институтийн тэтгэлэг

Олон улсын Хятад хэлний багш бэлтгэх, бусад орны Хятад хэлний боловсролыг хөгжүүлэх зорилгоор Күнзийн институтээс жил бүр тус тэтгэлгийг олгодог. Монгол дахь Күнзийн институт, бие даан ажилладаг Күнзийн танхимууд, HSK-ийн зарим туршилтын төвүүд, их, дээд сургуулиудын хятад хэлний тэнхимүүд, сургалтын болон мэргэжлийн холбоонууд зэрэг байгууллагуудад энэхүү тэтгэлэг зарлагддаг.

Тавигдах шаардлага:

  • Бакалаврын зэрэгт өргөдөл гаргагч нь 25-аас доош насны Хятад улсын иргэн биш байх; 
  • Биеийн байдал эрүүл байх
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх
  • HSK4  шалгалтын 210-аас доошгүй, HSK Дунд түвшинд 60-аас доошгүй тус тус оноотой байх

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.

error: Энэхүү контент хамгаалагдсан!