Өнөөдөр:2024-05-20

Монголчуудын ихээр суралцдаг Нисэхийн Их сургууль

Саяхнаас content.tomyo.mn вэб сайт маань “Блог” хэмээх шинэ булангаа нээсэн билээ. Энэ нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжил талдаа өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болох хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.


Намайг Г. Тамир гэдэг. Миний бие TomYo-ийн ментор бөгөөд Солонгосын Seosan хот дахь Hanseo University-д Нисэхийн механик инженерийн чиглэлээр суралцдаг билээ. Хэрэв та надаас Солонгос улсад сурахтай холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл TomYo аппын ментор хэсгээс намайг олох боломжтой.

Юуны өмнө миний TomYo дээрх анхны блогыг минь унших гэж буй танд баярласнаа илэрхийлье. Хэрэв та болон таны эргэн тойронд мэргэжлээ хараахан сонгоогүй ч гадаадад тэр дундаа Солонгос улсад сурах хүсэлтэй залуус байгаа бол түр анхаарлаа хандуулаарай.

Миний бие Солонгосын Seosan хот дахь Hanseo University-д Нисэхийн механик инженерийн чиглэлээр суралцдаг тул та бүхэндээ өөрийн сургуулийн талаар товч танилцуулж, онцлогуудыг нь хэлэх гэсэн юм.

Манай сургууль нь өөрсдийн гэсэн хувийн онгоц болон нисэхийн талбайтай Солонгос улс дахь цор ганц нисэхийн их сургууль юм. Мэргэжлийн хувьд онгоц болон нисдэг тэрэгний нисгэгч (pilot), механик болон IT инженер (aeronautical mechanical/electrical engineering), нисэхийн агаарын хөдөлгөөн зохицуулагч (air traffic controller), онгоцны үйлчлэгч (flight attendant) гэх мэт ерөнхий иргэний нисэхтэй холбоотой бүхий л мэргэжлийг багтаасан билээ. Мөн үүнээс гадна олон улсын харилцаа, эрүү шүдний эмч, загвар дизайн зохион бүтээгч, архитектур, анимейшн бүтээгч, урлаг гэх мэт мэргэжлийн чиглэлүүдийг багтаасан. Тиймээс дээрх мэргэжлээр Солонгос улсад сурах хүсэлтэй хүмүүс байвал Hanseo University-ийг судлаад үзээрэй.

Уг сургууль 2019 оны байдлаар нийт 9300 гаруй оюутантай байсан ба хэлний бэлтгэл болон их сургуульд сурч буй нийт 150 Монгол оюутан энд бий. Төлбөрийн тухайд мэргэжил болгоноос хамаараад өөр байдаг ч дунджаар 4-5 сая вон (9-өөс 10 сая төгрөг) орчим болдог. Түүнчлэн гадаад оюутан өмнөх семестрийн голч дүнгээсээ хамаарч 20-80 хүртэлх хувийн тэтгэлэг авах боломжтой тул санхүүгийн асуудалд орохгүйгээр сурах бололцоотой. Харин өвөл, зуны амралтаараа 1 сар орчим дадлага хийдэг ба төлбөр нь ойролцоогоор 300-600 мянган вон (700,000-1,300,000 төгрөг) орчим болдог.

Манай сургуулийн хамгийн том давуу тал нь Монголын Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын гэрчилгээтэй байдаг учир сургуулиа төгсөөд шууд ажилд орох магадлал маш өндөр гэж гэж ойлгож болно. Үзэж буй хичээл болон хийж буй дадлага туршилт нь бүгд шаардлага хангасан. Үүнийгээ ч дагаад Монгол оюутан харьцангуй ихтэй байдаг.

Байршлын хувьд хоорондоо 40 минутын зайд байрлах 2 кампустай. Төв кампус нь уулаар тойрч хүрээлэгдсэн учир нам гүм, үзэсгэлэнтэй байгальтай. Сөүл хотоос 1 цаг 30 минутын зайд байдаг. Харин хамгийн ойролцоо Seosan (서산) хотоосоо 30 минутын зайтай билээ. Манай их сургуулийн нисэхийн талбай 2 дахь кампуст байрладаг. Тэнд зөвхөн нисэхийн чиглэлийн оюутнуудын мэргэжлийн хичээлүүд орохоос гадна дадлага болон туршилтууд явагдана. Төв болон 2 дахь кампус дээрээ тус бүр дотуур байртай. Төв кампусны ойр орчим 5-10 минутын зайтай түрээсийн байрууд ч бий.

Тиймээс ирээдүйд Солонгос улсад нисэхийн чиглэлээр сурах хүсэлтэй хүмүүс байвал TomYo аппаар дамжуулж надтай холбогдоорой. Мөн би та бүхэнд Солонгос улсад сурч, амьдрах, хэрхэн TOPIK-ийн шалгалтыг амжилттай өгөх талаар ментор хийх боломжтой.

error: Энэхүү контент хамгаалагдсан!