Өнөөдөр:2024-05-20

ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Одоогийн байдлаар ОХУ-д 760 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн Дэлхийн шилдэг 500 их дээд сургуулийн жагсаалтад тус улсын 15 их сургууль бичигджээ. Түүнчлэн Орос нь физик, байгалийн ухаан, математикийн чиглэлээрээ тэргүүлэгч орны тоонд багтдаг бөгөөд тус улсын сургалтын төлбөр болон амьдрах зардал нь барууны орнуудаас хэд дахин бага байдаг. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ ОХУ-н олон улсын оюутнуудын дунд зарлагддаг тэтгэлэгүүдийн товч мэдээллийг хүргэж байна.

Шилдэг менторуудаас суралцахын зэрэгцээ 5 орны хэлийг судлах боломжийг олгодог TomYo аппаа энд дарж татаарай.

1. Russian government scholarship

ОХУ-ын Засгийн газраас жил бүр уг тэтгэлгийг олон улсын залуусын дунд зохион байгуулдаг ба дунджаар 15,000 орчим оюутныг шалгаруулж авдаг байна. Харин Монгол улсад жилд 500 тэтгэлгийг хуваарь олгодог учир хамрагдах боломж өндөр гэж ойлгож болно. Мөн цаашлаад өөрийн хүссэн мэргэжлээрээ 82 мужийн 760 гаруй их сургуулиас сонгон сурах боломжийг олгодог гэдгээрээ алдартай. Шалгуулагчдад насны хязгаар заадаггүй бөгөөд Орос хэлний анхан шатны мэдлэггүй тохиолдолд нэг жил хэлний бэлтгэлд хамрагдахыг шаарддаг гэнэ.

Тэтгэлэгт хамрагдах зүйлс:

  • Сонгосон хөтөлбөрийн төлбөр
  • Даатгал
  • Оюутны байрны төлбөр багтана. Харин тээврийн зардал, амьдрах зардал, эрүүл мэндийн даатгалын төлбөр орохгүй болохыг анхаарна уу. 

Өргөдлийн үе шатны дэлгэрэнгүй:

1. Онлайн өргөдөл бөглөж, бүртгүүлэх

2. 6 хүртэлх их сургууль сонгох

3. Материалаа хавсаргаж, явуулах

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

What type of government does Russia actually have? - Russia Beyond
2. Open doors: Russian scholarships project 

Open doors Russian scholarship project-ийг жил бүр ОХУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас зохион байгуулдаг аж. Уг хөтөлбөрт хамрагдсанаар ОХУ-ын 500 гаруй их сургуулиас сонгон магистрын зэргээ үнэ төлбөргүй хамгаалах боломжтой болох юм.

Тэтгэлэгт хамрагдах зүйлс:

  • Сургалтын төлбөр

Өргөдлийн үе шатны дэлгэрэнгүй:

1. Бүртгүүлэх 

2. Portfolio (Өөрийн авьяас чадвараа танилцуулах видео) явуулах

3. Portfolio-ийн хариугаа авах

4. Сонгосон мэргэжлийн дагуу дараагийн шатанд оролцох

5. Эцсийн хариугаа хүлээн авах

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

3. HSE Graduate Scholarships

Higher School of Economics нь Москва хотод байрлах эдийн засгийн сургууль бөгөөд жил бүр ОХУ-ын засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжгүй магистрын түвшний оюутнуудад  зориулж тэтгэлэг зарладаг аж. Уг хөтөлбөрт хамрагдсанаар сонгогдсон мэргэжлийн програмын сургалтын төлбөрийг бүрэн хөнгөлүүлэх боломжтой. 

Тэтгэлэгт хамрагдах зүйлс:

  • Сургалтын төлбөр

Өргөдлийн үе шатны дэлгэрэнгүй:

  1. Хамрагдах хөтөлбөрөө сонгох
  2. Онлайн өргөдөл бөглөх
  3. Хариугаа хүлээн авах

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Онлайн өргөдөлд бүртгүүлэх бол энд дараарай.

4. Saint Petersburg Polytechnic University Scholarships

Saint Petersburg Polytechnic University нь ОХУ-ын анхдагч их сургуулиудын нэг ба сургалтын чанар, кампусны хэмжээгээрээ тэргүүлэх байранд бичигддэг. Тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд бакалавр, магистр болон докторын зэргүүдэд нээлттэй бөгөөд хичээлийн кредитийн оноогоор тэтгэлгийн хувийг тооцдог гэдгээрээ онцлог. 

Тэтгэлэгт хамрагдах зүйлс:

  • Сургалтын төлбөр
  • Сарын тэтгэмж 1500 рубль

Өргөдлийн үе шатны дэлгэрэнгүй:

  1. Суралцах програмаа сонгох
  2. Цахим бүртгэлд хамрагдах
  3. Онлайн өргөдлөө бөглөх
  4. Сургуулийн шалгалтад хамрагдах

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүйг эндээс авна уу.

error: Энэхүү контент хамгаалагдсан!