Өнөөдөр:2024-05-20

Боловсролоороо тэргүүлэгч Норвеги улсад сурах өртөг ийм байдаг

Боловсролын нэгдсэн сайт болох content.tomyo.mn маань “Блог” хэмээх шинэ булангаа нээлээ. Энэ нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжил талдаа өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болох хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.


Сайн байна уу? Намайг Тамжидмаа гэдэг. Би Норвеги улсын University of Oslo-д докторын түвшинд суралцдаг. Тиймээс цаашдаа TomYo-р дамжуулж та бүхэндээ Унгар болон Норвеги улсын боловсролын талаарх мэдээллүүдийг хүргэх болно.

Норвеги нь боловсролын чанараараа Дэлхийд дээгүүр жагсдаг бөгөөд одоогийн байдлаар 15,000 орчим олон улсын оюутан тус улсад суралцдаг билээ. Түүнчлэн Европын ихэнх орнуудын адил Норвегийн их сургуулиуд үнэ төлбөргүй ба аюулгүй байдал, үзэсгэлэнт байгаль гээд тус улсыг сонгон суралцах олон шалтгаан бий. Тиймээс энэ удаагийн блогоороо та бүхэнд Норвеги улсын амьдрах өртгийн тухай чухал мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

Дотуур байр:

Oslo-д байрлах их сургуулиуд нь оюутны нэгдсэн байгууллагатай бөгөөд эндээс та эрүүл мэндийн үйлчилгээ, фитнесс клуб, сэтгэл зүйн зөвлөгөө, хүүхдийн цэцэрлэг зэрэг маш олон төрлийн үйлчилгээг нэгэн зэрэг авах боломжтой.

Энэхүү байгууллага нь 3 төрлийн дотуур байрыг танд санал болгодог:

  • Single room (нийтийн гал тогоо, угаалгын өрөө 3-7 оюутны дунд)
  • Studio apartment (өрөөндөө гал тогоо, угаалгын өрөөтэй)
  • 1-2 bedroom apartment

1-2 унтлагын өрөөтэй байрууд нь зөвхөн гэр бүлтэй оюутнуудад эсвэл ажилчдад зориулагдсан бөгөөд үнийн хувьд харьцангуй өндөр байдаг. Харин ганц бие оюутнууд бусад 2 төрлийн байрнаас сонгож болох бөгөөд талбайн хэмжээ нь 10-25 м2, үнийн хувьд сарын 3500-6000 крон (1 сая-1.7 сая төгрөг) зарцуулна.

Унааны зардал:

Oslo хот нь нийт 5 метроны шугамтай. Автобус метроноос гадна, галт тэрэг болон усан онгоц ч олон нийтийн тээврийн хэрэгсэлд хамрагдана.

  • 462 крон/сар оюутан (135,000 төгрөг) 
  • 770 крон/сар насанд хүрсэн хүн (226,000 төгрөг)
  • Нэг удаагийн тасалбар: 37 крон бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгсэл багтана. (10,000 төгрөг. 1 цагийн хугацаанд хүчинтэй)
Утасны зардал:

Утасны төлбөр мэдээж таны дата хэрэглээ болон оператор компаниас шалтгаална. Мөн залуучуудад зориулсан багцууд ч бий. Telia компанийн 29-с доош насны залуучуудад зориулсан төлбөрийн уян хатан боломжууд байдаг. 

Үнийн хувьд ойролцоогоор:

  • 2 GB багц 249 крон/сар (73,000 төгрөг)
  • 3 GB багц 379 крон/сар (111,000 төгрөг)
Хүнсний зардал:

Норвеги улс нь газар зүйн байршлаасаа шалтгаалаад өвлийн улиралд нар багатай учраас витамин Д агуулсан хүнс ихээр хэрэглэхийг зөвлөдөг. Хоолондоо ихэвчлэн тахиа, гахай, хонь болон далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэнэ. Харин үхрийн мах харьцангуй үнэтэй буюу нэг килограмм нь 300-400 крон (88,000-117,000 төгрөг) байдаг.

Ихэнх оюутны хотхонууд нь дотроо хүнсний дэлгүүртэй байдаг учраас хүнс цуглуулахаар хол явах шаардлагагүй. Мини бие өөрийн үйлчлүүлдэг дэлгүүрийнхээ өргөн хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн дүнг танилцуулъя.

БүтээгдэхүүнҮнэ (төгрөг)БүтээгдэхүүнҮнэ (төгрөг)
Бор тарианы талх60001кг лууван5850
12ш өндөг9200250гр мөөг7300
1ш чихэрлэг төмс8800400гр Үхрийн татсан мах 5% өөх17,600
Улаан лооль88001кг сонгино4380
600гр тахианы гуяын цул17,0001 кг төмс5850
400гр брокколи74001л сүү5100
2ш авокадо88002кг гурил4400

Миний хувьд хэрэглээнээс шалтгаалаад сардаа ойролцоогоор (2000-3000 кроныг 580,000-880,000 төгрөг) хүнсэнд зарцуулдаг.

Гадуур хооллох:

Норвегид сурах гэж байгаа бол гадуур хооллохоос аль болох татгалзах нь зүйтэй. Ялангуяа алкохолын төрлийн бүтээгдэхүүн бүүр авах хэрэггүй. Учир нь нэг шил шар айраг л гэхэд ойролцоогоор 100 крон буюу 30,000 төгрөг байдаг. Энгийн ресторанд оройн хоол идэхэд дунджаар 250 крон шаардагдана. 

Төгсгөлд нь хэлэхэд шинэ газар зориход хамгийн чухал зүйл бол судалгаа юм шүү. Та Норвеги улсын тухай илүү ихийг Норвеги дах Монголчуудын холбоо группээс авах боломжтой. Мөн энэ хаягаар надтай холбогдож хэрэгтэй мэдээллийг аваарай.


TomYo апп шинэ төлбөрийн нөхцөл болох 1 сарын 99К-г гаргалаа. Та яг одоо аппаа татаж, 1 сарын эрх аваад дахин нэг сарыг бэлгэнд аваарай.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!