Өнөөдөр:2024-05-20

Хэрхэн амжилттай CV бүтээх вэ?

Саяхнаас content.tomyo.mn вэб сайт маань “Блог” хэмээх шинэ булангаа нээсэн билээ. Энэ нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжил талдаа өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болох хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.


Сайн байна уу, Намайг Б.Отгонтуяа гэдэг. Герман хэлний чиглэлээр суралцдаг бөгөөд Щвейцарь улсад сурч байсан туршлагатай. Та бүхний адилаар суралцаж, хөгжихийг хичээж яваа учраас мэдлэг, туршлагаа хуваалцахаар шийдсэн юм.

Curriculum vitae буюу Монголоор товч намтар бичихдээ хүмүүс янз бүрээр бичсэн байдаг. Жишээлбэл зарим нь өнгө алаглуулсан, зураг нэмсэн эсвэл 2 нүүр дүүрэн мэдээллийг жагсаасан гэх мэт. Тэгэхээр CV бичихэд стандарт гэж байдаг уу, ажил олгогчид эсвэл тэтгэлгийн шалгаруулах комисс ямар товч намтрыг илүүд үздэг юм бол?

Хятад хэлний бүх шатны хичээл, их сургууль, тэтгэлгийн мэдээллийг TomYo аппаас авах боломжтой боллоо.

Нэгэн судалгаагаар шалгаруулалтын комисс CV-г тань харж үнэлэх хугацаа 5-7 секунд гэсэн байдаг. Тийм учраас аль болох нэг хуудсанд чухал мэдээллүүдээ багтааж өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. Сүүлийн үед ямар ч тэтгэлэгт хөтөлбөр, сайн дурын ажилд бүртгүүлэхэд таны товч намтрыг асуудаг болсон. Харин танд байгаа юу?

CV бичихдээ анхаарах зүйлс

Дээд хэсэг: Таны харж байгаагаар нэрнийхээ доор өөрийн холбогдох мэйл хаяг болон утасны дугаараа бичнэ. Мэйл хаягаа бичсэн бол заавал өмнө нь мэйл хаяг гэж бичих шаардлагагүй. Мөн утасны дугаар дээр ч адилхан байдаг. Энэ нь хэтэрхий их зай эзлэхээс гадна замбараагүй харагдуулдаг.

Боловсрол хэсэг: Энэ хэсэгт сурч буй эсвэл сурсан сургуулийн нэрийг бичээд доод хэсэгт нь ямар зэргээр сурч байгаа болоод сургуулийнхаа ерөнхий мэдээллийг оруулдаг.

Амжилт хэсэг: Энд та авч байсан шагналаа бичээд ямар байгууллагаас гэдгийг нь ялгах үүднээс Asian Foundation, Global Shapers Community гэж Italic-аар бичээрэй. Эсвэл энэхүү байгууллагынхаа талаар нэмэлт мэдээлэл оруулах гэж байгаа бол Italic-аар бичиж болно.

Хэл хэсэг: Хэрэв та ямар нэгэн хэлний сертификаттай бол хэзээ, хаана болоод ямар түвшний сертификаттай болсон талаарх мэдээллээ оруулаарай.

Үүнээс гадна заавал саруудыг December (12-р сар) гэж бүтэн бус товчилж бичиж болдог.

Чадвар хэсэг: Уг хэсэгт та ажилдаа тохируулж жагсааж бичих хэрэгтэй. Жишээ нь багш болох гэж байгаа хүнд нэн шаардлагатай чадвар бол харилцааны болоод цагийн менежментийн чадварууд байдаг. Эдгээрийг зөв бичсэнээр таныг өргөдөл гаргаж байгаа албан тушаалд тохиромжтой хүн байна гэж үздэг.

Хэрэв та юу гэж бичихээ хараахан мэдэхгүй байгаа бол https://www.onetonline.org/ гэсэн сайтаар ороод хайлтын хэсэгт өөрийнхөө эзэмшиж буй мэргэжлээ оруулбал эзэмших ёстой чадварууд гарч ирдэг.  Жишээ нь сургуулийн сэтгэл зүйч гэж доорх чадварууд гарч байна. Үүнтэй адилаар та ч гэсэн бичиж болно. Гэхдээ худлаа бичиж болохгүй шүү.

 CV-нд юу багтах ёсгүй вэ?
  1. Зураг
  2. Хувийн мэдээлэл (шашин, гэр бүл, бэлгийн чиг хандлагын талаарх мэдээлэл )
  3. Текстэд өнгө нэмэх
  4. Тохиромжгүй мэйл хаяг (жишээ нь: bunnytuul@gmail.com). Өөрийнхөө бүтэн овог нэртэй цахим хаягаа бичээрэй.
  5. Зарим хүмүүс CV-нийхээ дээр дахиад CV, эсвэл Curriculum Vitae гэж гарчиг бичдэг. Энэ нь хэрэгцээ шаардлагагүй гэж ойлгож болно
  6. Үг үсгийн алдааг аль болох сайн шалгаж байгаарай

Эх сурвалжууд:

https://theundercoverrecruiter.com/

https://www.cv-library.co.uk/


Хятад хэлний бүх шатны хичээл, их сургууль, тэтгэлгийн мэдээллийг TomYo аппаас авах боломжтой боллоо.

error: Энэхүү контент хамгаалагдсан!