Өнөөдөр:2024-05-20

Хэрхэн суралцах улсаа зөв сонгох вэ?

Орчин үед Монгол залуус гадаадын шилдэг их сургуулиуд руу сурах хүсэл тэмүүлэлтэй болсон. Энэхүү зорилгыг тань биелүүлэх бүх нөхцөл боломжоор TomYo туслах болно. Тэгвэл энэ удаад хилийн чанадад сурч, дэлхийн боловсролыг эзэмшихээр шийдсэн залуусын эхний алхам болох суралцах улсаа сонгох талаар товч зөвлөгөөг хүргэхээр шийдлээ. Суралцах улсаа сонгохын тухайд хамгийн түрүүнд тодорхойлох шаардлагатай чухал хэсэг гэдгийг хүн бүхэн мэднэ. Хэрэв та төдийлөн сонгож амжаагүй бол дараах асуултуудыг өөрөөсөө асууж үзээрэй.

  1. Та ямар хэл сурахыг хүсч байна вэ?
  2. Ямар төрлийн боловсрол эзэмшмээр байна?
  3. Тухайн улсыг визаг авахад хэр хүндрэлтэй вэ?
  4. Их, дээд сургуулиудынх нь шаардлага ямар байдаг вэ?
  5. Амьдрах өртөг хэр вэ?
  6. Сурангаа ажиллах эсвэл төгссөний дараа ажиллах  боломжтой юу?
  7. Соёлын ялгаа хэр их вэ? гэх мэт.
Гадаад хэл

Хамгийн түрүүнд та ямар хэлээр суралцахаа шийдвэл бүх зүйл тодорхой болж ирэх болно. Тухайлбал та Герман хэл сурахыг хүсэж байвал Герман, Австри, Швейцар, Люксенбург зэрэг улсаас сонгох боломжтой. Харин Англи хэлийг илүүд үзэж байгаа бол Их Британи, Америк, Австрали улсууд нээлттэй гэдэг ч юм уу. Мөн үүнээс гадна Сингапур, Малайз, Энэтхэг зэрэг Дэлхийд үнэлэгдэх боловсролын системтэй Ази тивийн улсуудыг судлах хэрэгтэй.

Суралцах нөхцөл

Хэрэв та өөрийгөө бие дааж сурах чадвартай гэж дүгнэдэг бол Герман, Их Британи зэрэг улсыг судлаад үзээрэй. Учир нь тус улсуудын боловсролын систем нь ихэвчлэн ирц, идэвхийн оноо бус шалгалтаар оюутнуудаа дүгнэдэг тул бие дааж бэлдэхэд асуудал байхгүй. Харин та бие даан юм сурах сонирхолгүй бол танд Америк улс тохирно гэж зөвлөмөөр байна.

Виз, виз, виз

Ялангуяа Европын орнуудад суралцахад бидэнд визний асуудал ихээхэн тулгардаг. Жишээ нь Итали эсвэл Австри улсад суралцахаар шийдсэн бол Монголд тус улсын элчин сайдын яам үгүй. Тиймээс материалуудаа шалгуулах болон виза авахад заавал Бээжин орох шаардлага гарна. Тиймээс үүнийг тооцоолох нь их чухал тул сайтар бодолцож үзээрэй.

Сургуулиудын шалгуур

2012 оны тооцоогоор 3.7 сая оюутан харь нутагт суралцдаг гэж гарсан байна. Гэтэл 2021 он гэхэд энэ тоо 7.5 сая болж өсөх хандлагатай байгаа нь гадаад оюутнуудын хувьд өрсөлдөөн үүсч эхлэхийг харуулах аж. Тиймээс та сонгосон улсынхаа хэлийг маш сайн сурах, голч дүнгээ өндөр байлгахад анхаарах хэрэгтэй.

Сургалтын төлбөр

Та Герман, Дани, Швед, Финлянд зэрэг улсуудад төлбөргүй суралцаж болох бол Австри, Франц, Чех, Польш зэрэг улсуудад маш бага төлбөр төлөн суралцах боломжтой. Харин Америкийн дундаж улсын сургуулийн төлбөр 21000 доллар байдаг. Тиймээс та төлбөр болон тэтгэлэг олдох боломжийг сайн судлаарай.

Эцэст нь хэлэхэд хэрэв та гадаадад сурч, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй бол TomYo аппаа татаж мөрөөдлөө биелүүлээрэй. Бид таныг гадаадад сурах бүх мэдээллээр хангах болно.


Гэрэл зургийг @monkhoo601

error: Энэхүү контент хамгаалагдсан!