TomYo-ийн вэб сайтын “Блог” нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжлийн талаар өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болохыг хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.

Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. TomYo-ийн боловсролын блоггэр болж, та бүхэндээ өөрийн бяцхан туршлагаа хуваалцаж байгаадаа туйлын их баяртай байна. Намайг Сүнжидмаагийн Болормаа гэдэг. Одоогоор Герман улсад сурахын зэрэгцээ “Бусдад туслах миний жил” буюу нийгмийн сайн дурын ажил хийж байгаа билээ.
Энэ удаагийн блогоороо Freiwilligens Jahr буюу (Нийгмийн сайн дурын ажил)-ийн талаар танилцуулах болно.
Freiwilligens Jahr гэдэг үгийг Германаар бусдад туслах миний жил гэж ойлгож болно. Энэхүү ажлыг ихэвчлэн ямар мэргэжлээр сурахаа бүрэн шийдэж амжаагүй, их, дээд сургуульд ороход бэлэн биш, өөрийгөө нээж илрүүлэх хүсэлтэй залуу үеийнхэн хийдэг. Тэгвэл энэ нь Герман улсад сурах төлөвлөгөөтэй хүмүүст хэлний бэлтгэлээс гаднах маш сайхан боломж юм.
Магадгүй та Герман улсад их, дээд сургуульд сурах, хэлний бэлтгэлээр ирэхэд хүндрэлтэй байгаа бол энэхүү ажил танд бас нэг арга зам болж чадна гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн маш олон төрлийн сонголттой бөгөөд та өөрийн сонгон суралцах мэргэжилтэй дөхөм ажлыг сонговол зохистой.
Та TomYo аппаас Герман хэлний бүх түвшний хичээлийг үзэх боломжтой.

Freiwilligens Jahr-ийн давуу тал
- Герман улсад нэг жилийн хугацаанд амьдрах эрх
- 350-500 евро цалин
- Амьдрах байр
- Дөрвөн долоо хоногийн амралттай учир та Герман улстай танилцаж, аялах бүрэн боломжтой
- Найрсаг хамт олон болон орон орны хүмүүстэй хамт ажиллах болно
- Ажиллах цаг бага учир та чөлөөт цагаараа хэлний бэлтгэлд явах боломжтой
Freiwilligens Jahr-ийн тусламжтай үүсэн боломжууд
- Ausbildung буюу Коллежид элсэн орох
- Их, дээд сургуульд элсэн орох
Freiwilligens Jahr-д тавигдах шаардлага
- Насанд хүрсэн байх (18-27 нас)
- Герман хэлний анхан шатны мэдлэгтэй байх (A2 түвшин)
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (Герман хэл дээр орчуулсан байх)
- Өөрийн танилцуулга хувийн мэдээлэл (Герман хэл дээр)
- Өөрийн намтар (Герман хэл дээр)
- Таныг Герман хэлний анхан шатны мэдлэгтэйг батлах A2 түвшний гэрчилгээ
TomYo апп дээр Герман улсын шилдэг их сургуульд суралцдаг ментор болон их сургууль, тэтгэлгийн мэдээлэл бий.

Freiwilligens Jahr-д бүртгүүлэх хугацаа
Freiwilligens Jahr-д ихэвчлэн улирал бүрийн эхэнд ажлын орон тоо байдаг. Хамгийн тохиромжтой нь 3, 4, 6, 8, 9 сарууд юм.
Зөвлөмж:
Хэрэв та нийгмийн сайн дурын ажил хийхийг сонирхож эсвэл явахаар шийдсэн бол хамгийн багадаа 6-7 сарын өмнөөс бэлтгэлээ хангах хэрэгтэй шүү. Учир нь бичиг баримт, виз, ажиглах газраа сонгох цаашлаад хариугаа хүлээх гэх мэт цаг хугацаа их шаарддаг.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах болон хайж эхлэхийг хүсвэл доорх сайтуудаар зочлоорой.
Өөрийн хуримтлуулсан туршлага болон эх сурвалжаас үндэслэж та бүхэнтэй үнэн бодит бөгөөд амьдралд ойр мэдээлэл хүргэхийг зорилоо. Ойлгомжгүй эсвэл нэмж асуух зүйл гарвал миний цахим хуудас руу илгээгээрэй. Хамгийн эхний алхмыг зоригтой хийвэл та нэг л өдөр зорьсондоо заавал хүрэх болно. Танд амжилт хүсье.
Хэрэв та Герман улсад сурах нь тохиромжтой эсэхээ мэдэхгүй байгаа бол TomYo апп танд туслах болно.
