TomYo-ийн вэб сайтын “Блог” нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжлийн талаар өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болохыг хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.

Сайн байна уу, Намайг Чинбатын Ванчинбал гэдэг. Би Incheon National University-д Computer Vision, Machine Learning чиглэлээр магистрын зэргээ хамгаалахаар суралцаж байна.
Энэхүү нийтлэлээр Солонгос улсад сурахтай холбоотой нийтлэг асуултад дэлгэрэнгүй хариулт өгөхөөр хичээлээ. Хэрвээ танд асуух зүйл байвал намайг TomYo аппын ментор хэсгээс олоорой.
Хэрхэн сургууль даа элсэж тэтгэлэг авах вэ?
БНСУ-д бакалаврын түвшинд суралцах доорх арга замууд бий.
- Зуучлагч компаниар зуучлуулан хэлний бэлтгэлээр дамжин сургууль даа элсэх
- БНСУ-н Засгийн газрын тэтгэлэг болон бусад Солонгос компаниудаас зарлагдаж буй тэтгэлэгт хамрагдах
- Тухайн сургуулийн тэтгэлэгт хамрагдах
- Нарийн мэргэжлийн профессор болон лабораторийн тэтгэлэгт хамрагдах
- Сургалтын төлбөрөө өөрөө төлөн суралцах
Та яг одоо TomYo аппаас Солонгос улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн хүмүүсийн зөвлөгөөг үзэх боломжтой.

Заавал Солонгос хэлтэй байх шаардлагагүй ба тухайн сургуулиас зөвшөөрсөн хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой бол ихэнх их сургуульд тэтгэлэгтэй элсэх боломжтой. Мөн дээр дурдсан тэтгэлгүүдээс гадна хувийн байгууллагуудаас зарлагддаг тэтгэлгүүд ч бий.
Тухайлбал:
- Woojung Global Scholarship (Woojung education and culture foundation)
- Daewoong Global Scholarship
- NIIED (GKS — Global Korean Scholarship)
- Korea Foundation Fellowship
- POSCO Asia Fellowship (POSCO TJ Park Foundation)
- Samsung Global Scholarship
- Lee and Won Asian Fellowship
Эдгээр хөтөлбөрүүдийг үндсэн сургуулийн тэтгэлэгтэйгээ хослуулж, авч болдог гэдгээрээ онцлог. Тиймдээ ч сүүлийн үед профессор болон лабораторийн тэтгэлэг авч байгаа оюутнуудын тоо ихсэж байгаа аж.
Та TomYo аппаас Солонгос хэлний бүх түвшний хичээлийг үзэх боломжтой. Тиймээс яг одоо аппаа татаарай.

Tuition waiver болон Scholarship-н ялгаа
Солонгосын тэтгэлгийг Scholarship болон Tuition Waiver гэж хоёр ангилдаг бөгөөд Scholarship нь тодорхой хугацаанд, тодорхой хэмжээгээр сургалтын төлбөрөөс чөлөөлдөг. Харин Tuition Waiver нь заасан нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд тухайн семестрийн голч онооноос хамааран төлбөрийг хөнгөлдөг. Солонгос улсад, ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр суралцах бакалаврын оюутнуудаас сурах хүсэл эрмэлзэл хэр зэрэг байгаа, тухайн сургууль, тэтгэлэг, лаборатори, профессорын талаар хэр сайн судалж чадсан зэргээс Scholarship юм уу, Tuition Waiver өгөх эсэх нь хамаардаг. Магистр болон түүнээс дээш зэрэгт туршлага, ур чадвар голлох шалгуур байдаг бол бакалаврын хувьд зорилго, төлөвлөгөө болон хандлага маш чухал байдаг. Тиймээс эсээ, сургалтын төлөвлөгөөндөө шингээж өгөх нь чухал.
Хэрэв танд асуух зүйл байвал доорх миний сошиал хаягууд руу хандаарай. Мөн TomYo апп дээрээс асуусан ч болно. Тэгвэл илүү олон хүнд хүрдэг.
Сошиал хаягууд: Facebook, Instagram
Мөн та Солонгос улсад суралцдаг залуусын зөвлөгөө, их сургууль, тэтгэлгийн мэдээллийг TomYo аппаас авах боломжтой.
