Өнөөдөр:2024-05-20

Муу сурсан оюутнаас өгөх 6 зөвлөгөө

TomYo-ийн вэб сайтын “Блог” нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжлийн талаар өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болохыг хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.


Сайн байна уу, Намайг Бямбасүрэн гэдэг. Австрали улсын The University of Newcastle-д бизнесийн бакалаврын зэргээ хамгаалсан. Одоогоор Macquarie University-д Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйгээр магистын зэргээ хамгаалахаар сурч байна. Энэ жил манай 2 дүү их сургуульд сурч эхлэсэн бөгөөд би тэдэнд зориулж миний алдааг давтахгүй байх талаар нийтлэл бичье гэж бодсоор өдийг хүржээ. Тиймээс энэ удаагийн блогыг гадаадад сурахаар төлөвлөж буй эсвэл эхний жилдээ сурч байгаа дүү нартаа зориулав.

Миний хувьд их сургуулийн эхний жил тийм ч сайн байгаагүй. Тухайлбал өөрийн судалсан 3 хичээл дээрээ унасан бөгөөд түүнээс үүдсэн туршлага маань одоог хүртэл надад хэрэг болдог. Тиймээс тэдгээр ойлгосон зүйлээсээ та бүхэндээ хуваалцая.

1. Цагийн юмыг цагт нь хий

Ихэнх хичээлүүдийн бие даалтын хийж дуусгах хугацаа хоорондоо ганц, хоёр өдрийн зөрөөтэй байдаг болохоор хичээл болгон дээрээ тодорхой цагийн хуваарь гаргаж хийгээрэй. Ер нь бүх бие даалт болон шалгалтуудынхаа хуваарийг цаасан дээр бичээд хөргөгч дээрээ наахад гэмгүй.

2. Өнгөрсөн зүйлийг ухрааж чадахгүй

Би ганцхан бие даалтаа цагт нь өгөөгүй гэж гутарч байгаад дараа дараагийнх дээрээ унасан. Бие даалтаа цагт нь дуусгаагүй бол сэтгэл санаагаар унах хэрэггүй. Их сургуульд сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг их чухалчилдаг болохоор чи яагаад цагт нь дуусгаагүй шалтгаанаа багш руугаа имэйл бичээд хэлэх хэрэгтэй.

Та TomYo аппаас 8 улсын 5 хэлний бүх шатны хичээл болон тухайн улсад нь сурахад шаардагдах бүх мэдээллийг аваарай.

Саяхан компьютер маань эвдэрснээс болж бие даалтаа цагт нь дуусгаж чадахгүй тухайгаа багшдаа хэлэхэд надад сэтгэл санаагаа тайван байлгаж их санаа зовохгүйгээр дуусгаад өгөөрэй гэсэн. Тиймээс ихэнх сургуульд (Special Consideration Form) гэж байдаг ба тэрийг бөглөөд бие даалт болон шалгалтынхаа хугацааг 14 хоногоор хойшлуулах боломжтой.

3. Өөрөө өөртөө л итгэ

Бүх зүйлээ өөрөө хийх нь л зөв алхам. Бусдаар хийлгэж байснаас өөрөө хийгээд ч болтугай муу авсан нь хамаагүй дээр шүү. Тухайн хичээл дээрээ хамт бие даалтаа хийх найзуудтай (study group) болох нь тохиромжтой санагдсан. Мөн нэг анхаарах ёстой зүйл нь дүн бус тухайн хичээлийг ойлгох явдал юм шүү. Тиймээс өөрийнхөө сурах арга барилыг олох хэрэгтэй. Миний хувьд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд, хичээл хийж эхлэх үедээ podcast болон дуу сонсдог. Түүнчлэн номын санд их төвлөрч чаддаг.

Хэрэв танд түүнээс асуух зүйл байвал ЭНЭХҮҮ хаягаар холбогдоорой.

4. Оюутан шиг оюутан байгаарай

Аль болох олон хүмүүстэй найзалж, өөрийнхөө дуртай дугуйлан, клубд явах хэрэгтэй. Би өөрөө оюутан байхдаа зөвхөн гэр, сургууль, ажил гээд сургуулиас зохион байгуулдаг арга хэмжээнд оролцдоггүй байсан. Энэ жилээс идэвхтэй оюутан байна гэж бодсон ч хичээл маань онлайн болчихлоо.

5. Оролдлого сайтай хүн оройд нь гарна

Өөрийнхөө мэдэхгүй зүйлийг санаа зовохгүйгээр багшаасаа асууж, аль болох мундаг гэж бодсон залуустайгаа нэг баг болж байгаарай. Мөн бие даалтаа багшдаа өгөхөөс хэдэн өдрийн өмнө багшдаа үзүүлээд санаа бодлыг сонсох хэрэгтэй шүү. (Би ерөөсөө өмнө үзүүлэхгүйгээр submit хийдэг байсан ба энэ нь их буруу байсан) Багш чинь чамд зааж сургах үүрэгтэй.

Их сургуулиудад оюутнуудад хичээлээ сайн хийхэд нь зориулсан олон төрлийн үнэгүй үйлчилгээнүүд байдаг. (Studiosity, Write-wise, Numeracy centre etc) Хараад байхад хүмүүс нэг суусан газар аа дахин суух нь их тохиолддог. Мөн ойролцоо сууж байгаа хүмүүстэйгээ баг болох нь түгээмэл. Тиймээс би эхний 2, 3 долоо хоног ангийнхаа өөр өөр газруудад нь сууж байгаад багшаас их асуулт асуудаг идэвхтэй хүүхдүүдийг харсныхаа дараагаар (тэд нар ихэвчлэн хичээлээ сайн хийдэг хүүхдүүд байдаг) тэдэнтэй ойрхон суудаг. Түүний дараагаар дөрөвдүгээр юм уу тавдугаар долоо хоногоос ихэвчлэн баг болоод явдаг.

Та 8 улсад сурахад шаардагдах бүхий л мэдээллийг TomYo аппаас авах боломжтой.

6. Материалуудаа эмх цэгцтэй хадгалаарай

Хичээлийнхээ холбогдолтой бичиг баримт, бие даалтууд, ebook ээ компьютер дээрээ эмх цэгцтэй хадгалж сураарай. Хэдэн жилийн дараа хайгаад олоход хялбар байх хэрэгтэй. Би нэг удаа буруу бие даалтаа оруулсан байсан. Учир нь материалуудаа хооронд нь ижилхэн нэрлэчихсэн байсан болохоор тэр. Эцэст гадаадад болон Монголдоо их сургуульд сурах гэж буй бүх дүү нартай амжилт хүсье.


Хэрэв танд түүнээс асуух зүйл байвал ЭНЭХҮҮ хаягаар холбогдоорой.

error: Энэхүү контент хамгаалагдсан!