Өнөөдөр:2024-05-20

Ярилцлага өгөхдөө анхаарах 7 зүйл

TomYo-ийн вэб сайтын “Блог” нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжлийн талаар өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болохыг хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.


Сайн байна уу, Намайг Б.Отгонтуяа гэдэг. Герман хэлний чиглэлээр суралцдаг бөгөөд Щвейцарь улсад сурч байсан туршлагатай. Та бүхний адилаар суралцаж, хөгжихийг хичээж яваа учраас мэдлэг, туршлагаа хуваалцахаар шийдсэн юм.

Та ярилцлагын шатанд тэнцлээ (Цуврал 1)

“Бидний шалгуурыг хангаж байгаа тул таныг ярилцлагын шатанд урьж байна” Хамгийн стресстэй хэдий ч бас сэтгэл догдолмоор үе бол ярилцлагын шат байдаг. Энэ удаад та бүхэндээ ярилцлагад орохдоо юуг анхаарвал зохих талаар дараах блогийг орчуулан хүргэж байна. 

1. Судалгаа хийх

Өргөдлөө явуулж буй байгууллага болон хөтөлбөрийнхөө талаар сайн судалгаа хийж таны зорилготой хэрхэн нийцэж байгаа талаар бодох хэрэгтэй. Ингэснээр “Яагаад бид таныг сонгох ёстой шалтгааныг хэлээч?” “Яагаад өргөдлөө явуулах болсон бэ?” “Энэ хөтөлбөрт оролцсоноор танд ямар үр дүнг авч ирэх вэ?” гэсэн түгээмэл хэрнээ гүнзгий асуултад хариулахад тус болно. Өргөдөл гаргаж байгаа газрын зорилго болон үнэт зүйл нь таны карьер болоод зорилттой адил байх нь тэнцэх магадлалыг нэмэгдүүлдэг. 

2. Шаардлага болон гүйцэтгэх үүргээ сайн судлах  

Шаардлага болон гүйцэтгэх үүргээ мэдсэнээр асуултуудын хариултуудыг  tailor хийж буюу тааруулан хариулж болдог. 

Жишээ нь түгээмэл тавигддаг шаардлага болох багаар ажиллах чадвартайгаа харуулахын тулд олон төрлийн хүмүүстэй хамтран ажиллаж байсан жишээнээс татаж ярих нь би өөрийгөө багаар ажиллах чадвартай гэж боддог гэж хэлэхээс илүү үнэмшилтэй сонсогддог. Ярьж байгаа жишээгээрээ дамжуулан өөрийгөө олон төрлийн чадвартай гэдгээ өгүүлэх хэрэгтэй байдаг. 

3. Өөрийгөө сайн мэддэг байх 

Сайн багийн гишүүн байсан туршлагаа хэлээч? Гаргаж байсан хамгийн том алдаа тань юу вэ? Хэрхэн шийдвэрлэсэн бэ? гэж асуувал хариулахад бэлэн үү? 

Эдгээр  асуултуудад хариулахдаа өөрийгөө хэт дөвийлгөлгүй  өөрт тохиолдож байсан бодит үйл явдал, түүхээс  эхлэх хэрэгтэй. 

Жишээ нь: Таны сул тал юу вэ? Гэсэн асуултад би залхуу бас ичимхий гээд хариулчихвал оноогоо шууд алдана гэсэн үг. 

Харин “Би зарим үед ажлаа хойшлуулж, өөр зүйл хийх гээд байдаг сул талтай боловч сүүлийн саруудад цагийн менежментдээ анхаарч хийх ажлуудаа чухлаас нь чухал бус яаралтайгаас нь яаралтай бус гэх мэтээр ангилдаг болсон нь бүрэн төвлөрөхөд тусалдаг. Үүнээс гадна ажилдаа эхлэх болон дуусах цагийг зааж өгснөөр ажлын бүтээмжээ хэд дахин нэмэгдүүлсэн” гэж хариулбал давгүй сонсогдож байгаа биз?

Нэг үгээр сул талаа залруулгатай нь хамт хэлэх хэрэгтэй.

Та TomYo аппаас 8 улсын 5 хэлний бүх түвшний хичээл, их сургууль, тэтгэлгийн мэдээлэл, ментор зөвлөгөө авах боломжтой.

4. Сайхан сэтгэгдэл төрүүлэх 

Нэгэн судалгаанаас үзвэл шалгуулагчийн 67 хувь нь нүдээрээ холбоо тогтоож чадаагүйгээс, 38 хувь нь инээмсэглэн эерэг сэтгэгдэл төрүүлж чадаагүйгээсээ болж хасагдсан гэсэн дүн байдаг. Зарим үед үүднээс орж ирж байгаа байдлаас тэнцэх эсэх тань шийдэгдсэн байдаг гэлцдэг.

Иймийн тулд  санаачилгатай байж өөрөө түрүүлэн ярилцлагын комисстой гар барин,  итгэл дүүрэн инээмсэглэж мэндлээрэй.

5. Ирж болох боломжит асуултуудыг хариулттай жагсаан бичих 
  •  Өөрийнхөө давуу болон сул талыг нэрлэнэ үү? 
  • Олон зэрэг ажлыг хэрхэн амжуулдаг вэ?
  • Таны гаргаж байсан том алдаа юу вэ? Хэрхэн залруулж байсан бэ?
  • Өөрийгөө хүндлэл хүлээх эрхтэй хүн гэж боддог уу?

Түгээмэл асуултуудад хариултыг урьдчилан бичсэнээр ярилцлагын үед сандрах нь бага бөгөөд ойролцоо асуултуудад хөрвүүлэн хариулах боломжтой байдаг.

6. Ярилцлага бол шалгалт шүүлэг биш юм билээ

Эцэстээ ярилцлага  харилцааны л асуудал байдаг. Танд ямар нэгэн хариулт орж ирэхгүй байвал дуугүй суугаад бодохоос илүүтэй “Түр бодох хугацаа өгч болох уу?” гэж асуух нь уур амьсгалыг ч зөөлрүүлэхээс гадна асуултандаа хүсээгүй, таамаглаагүй хариулт өгөхөөс сэргийлдэг.

7. Бусдаас тусламж авах

Хэн нэгэн найзаасаа эсвэл туршлагатай нэгнээс mock interview буюу урьдчилсан ярилцлага авч өгөхийг хүсээрэй. Энэ үедээ өөрийнхөө дууг хурааж авбал илүү үр дүнтэй байдаг байна. Учир нь хаана нь илүү бас дутуу зүйл ярьж байгаа талаараа хянах боломжтой.  Гэвч хэт их бэлдэж үг бүрээ хянах нь таныг биеэ барьж буй мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй тул өөрийнхөө үгээр чөлөөтэй яриарай. 

Дараагийн цувралаараа илүү сонирхолтой мэдээлэлтэй уулзацгаая.

Эх сурвалж: www.kingrecruit.com, www.robertwalters.ch

“Гадаадад сурах гарц” арга хэмжээ 10-сарын 1-нд Хэнтий, 10-р сарын 2-нд Дорнод аймагт зохион байгуулагдах боллоо.

error: Энэхүү контент хамгаалагдсан!