Өнөөдөр:2024-05-20

Их сургууль чинь таалагдахгүй болсон цагт юу хийх ёстой вэ?

Монгол хүн бүр дээд боловсролыг чухалд тооцдог. Тэр ч утгаараа өөрсдийн хүүхдүүдийг их сургуульд заавал сургахыг хүсдэг гэдгийг нуух юун. Энэ нь ч зөв бодол. Гэхдээ сайны хажуугаар саар гэж үүнээс үүдэлтэй томоохон асуудлууд үүсэх нь бий. Түүний нэг нь хүүхэд эцэг, эхийнхээ шахалтаар эсвэл мэдээлэлгүйн улмаас хүсээгүй сургууль, мэргэжлээ сонгох тохиолдол юм. 

Магадгүй энэ явдал маш олон залууст тохиолдсон, тохиолдох ч байх. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ танд их сургууль чинь таалагдахгүй болсон цагт хийх ёстой зүйлсийн дэлгэрэнгүйг хүргэе.

Хэрэв та гадаадад сурах зорилготой бол яг одоо TomYo аппаа татаж хэрэгцээтэй бүх мэдээллээ аваарай.

Таныг аз жаргалгүй болгож байгаа тэр зүйлийг ол

Их сургууль чинь таны төсөөлснөөс өөр байх, сургалтын систем, оюутнуудынх нь зан ааш нь таалагдахгүй байсан гэдэг ч юм уу. Танд их сургууль чинь нэг л тааламжгүй санагдсан үед хамгийн түрүүнд юу таныг тийм байдалд хүргэж байна гэдгийг олох хэрэгтэй. Ихэвчлэн маш олон учир шалтгааны улмаас үүсдэг асуудал болохоор олоход хүндрэлтэй байх нь тодорхой. Гэхдээ асуудлыг үүсгэж байгаа хүчин зүйлээ олбол их сургууль харагдаж байгаа шигээ өөрчлөлт хийхэд хүнд орчин биш.

Ялангуяа та 1-р курс бол өөрийн их сургуулийн амьдралаа өөрчлөхөд хялбар гэж ойлгож болно. Тиймээс аливаа асуудалдаа шаналж өөрийгөө зовоолгүй шууд шидэх гэж хичээх хэрэгтэй. Асуудлаасаа бүү зугт.


Хүмүүстэй ярилц 

Хэрэв та асуудлаа олсон бол одоо өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэрхүү асуудлыг тань шийдэж чадах хүмүүстэй уулз. Үнэн, бодит байдлаа хэлэх нь зөв. Тухайлбал танд оюутны байр болон дотоод уур амьсгал нь таалагдахгүй бол хариуцсан хүнд нь санал гомдлоо хэлж байх нь чухал зүйл. Дахиад хэд хэдэн жишээ авъя. 

1. Танд үзэж байгаа хичээл чинь нэг л сонирхолгүй, утгагүй, шинэ зүйлийг өгч чадахгүй байгаа бол багштайгаа уулз, учирлаад хэл. Маш олон оюутнууд сонирхож судалсан хичээлээсээ юу ч ойлголгүй семистрээ дуусгадаг. Тантай санал нэг уйдаж суугаа оюутнуудыг ол. Тэгээд багштайгаа ойлголцож, санаа бодлоо солилц.

2. Оюутнууд бидэнд тодорхой хүнд асуудлуудаас болоод сэтгэлийн хямралд орох тохиолдол гардаг. Харин энэ үед их сургуульд оюутнуудад сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг сэтгэл зүйч гадаадад байдаг. Монголд бол энэ зүйл байдаг эсэхийг би мэдэхгүй байна.

Миний бодлоор аливаа асуудлыг шийдэхийн тулд хариуцаж байгаа хүнд нь мэдээлдэг систем Монголчуудын хэзээ ч хэвшүүлж чадаагүй зүйл гэж боддог. Харин одоо залуус бид үүнийг нийгэмд суулгах цаг нь болсон.

Монголын салбар бүрийн шилдгүүдээс суралцах боломжийг олгох TomYo Skills нээгдлээ. Та яг одоо танилцаарай.

Цаг хугацаа шаардлагатай

Та энэ үгийг сонсохийг хүсэхгүй байсан байх. Гэхдээ зарим зүйлсэд цаг, хугацаа үнэхээр шаардлагатай байдаг. Магадгүй таны одоогийн тааламжгүй байдал тань хэсэг хугацааны дараа алга болохыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл их сургуульд элссэн нь амьдралд тань томоохон өөрчлөлтийг авчирч байгаа болохоор байгалиасаа орчин солигдохтой холбоотой сэтгэлийн хямрал үүссэн байж болох юм. Ихэвчлэн ийм нөхцөл байдал бүхий л оюутанд тулгардаг болохоор та тодорхой хугацаанд өөрийгөө сонсоод үзээрэй.

Эцэст нь дээр дурдсан зүйлээ дахин тодорхой хэлье. Бид аливаа асуудлыг хариуцсан хүнд нь мэдэгдэж сурах хэрэгтэй. Энэ системийг нийгэмд хэдийнээ хэвшүүлэх цаг нь болсон. Хэрэв танд тааламжгүй зүйлс их сургуульд чинь гарсан бол холбогдох хүнд нь мэдэгд, зөвлөгөө ав. Бид хэзээ ч зөв зүйл хийснийхээ үр дүнд хохирох ёсгүй.


TomYo нь таны үсрэнгүй хөгжиж, зогсолтгүй урагшлах талбар байх болно. Бид үргэлж таныг гадаадад сурах, ур чадвараа хөгжүүлэх боломжоор хангах тул та яг одоо TomYo аппаа энд дарж татаарай.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!