Өнөөдөр:2024-05-09

Солонгос улсад урлагийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцах боломж

Блог бичсэн: Д.Тэргэл

Солонгос улсад урлагийн чиглэлээр тэтгэлгээр суралцах боломжийг олгодог Art Major Asian (AMA) тэтгэлгийг танилцуулж байна.  Энэхүү тэтгэлэгт тэнцсэнээр (Korea National University of Arts) буюу Солонгос улсдаа урдаа барьдаг Томоохон урлагийн сургуульд суралцах  билээ. 

Art Major Asian (AMA) тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь олон улсын боловсролын солилцоо, улс орнуудын харилцан найрамдлыг дэмжих зорилгоор урлагийн авъяаслаг оюутнуудыг БНСУ-ын Урлагийн Их Сургуульд ахисан шатны мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Тэтгэлэгт хамрагдах тэтгэмж: 

Ангилал Дэлгэрэнгүй 
Нислэгийн тийз Солонгос улсад очих  , буцах  нисэх онгоцны тийз 
Сарын тэтгэмжСард 800,000won (KRW)
Солонгос хэлний сургалт Сургуульд орохоосоо өмнө 4 сарын хэлний эрчимжүүлсэн сургалт
Сургалтын төлбөр
Бүрэн хамрах хүрээ (зөвхөн тогтмол семестрүүд)
Эрүүл мэндийн даатгалХязгаарлагдмал хамрах хүрээ

Шилдэг менторуудаас суралцахын зэрэгцээ 5 орны хэлийг судлах боломжийг олгодог TomYo аппаа энд дарж татаарай.

  • Өргөдлийг зөвхөн шуудангаар эсвэл биечлэн ирүүлнэ. Онлайнаар илгээх боломжгүй.
  • Шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг K-Arts вэбсайт болон хувийн холбоо барих хаягаар дамжуулан мэдээлэх болно.
  • Магистрын хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргагч нь бакалаврын зэрэг эсвэл түүнээс дээш дипломтой байх ёстой.
  • Өргөдөл гаргагчид дор хаяж 3 зөвлөмжийн бичиг ирүүлэх ёстой. Засгийн газар, яам д, дипломат байгууллагууд, олон нийтийн боловсролын байгууллагын ректор ба засгийн газрын батлагдсан байгууллагуудын тэргүүний зөвлөмжинд элсэлтийн нэмэлт оноо авах боломжтой.
  • Өргөдөл гаргагч нь тухайн тэтгэлэгийн өмнөх 11сар гэхэд Солонгос улс руу очин Солонгос хэлний сургалтанд хамрагдана.
  • TOPIK-ийн 6-р түвшний мэдлэгтэй бол өргөдөл гаргагчдыг АМА менежертэй байгуулсан гэрээний дагуу чөлөөлж болно.

Одоо ингээд тэтгэлэгт багтдаг сургууль болон хамгийн эрэлттэй мэргэжлүүдийг  танилцуулж байна. 

Драмын сургууль

Жүжиглэх урлаг 

  • Мастерын  түвшинд  суралцах бол 3жил 
  •  Бакалаварын түвшинд  суралцах бол 4  жил
  • TOPIK 4-р түвшин 
  • 3мин. Солонгос хэл дээр өөрийгөө танилцуулсан видео 
  • 3мин. Солонгос хэл дээр жүжиглэж байгаа бичлэг

Найруулаx урлаг

  • Мастерын  түвшинд  суралцах бол 3жил  
  • Бакалаварын түвшинд  суралцах бол 4  жил
  • TOPIK 5-р түвшин
  • 3мин. Солонгос хэл дээр өөрийгөө танилцуулах видео

Тайзны зураг төсөл

  • Мастерын  түвшинд  суралцах бол 3жил  
  • Бакалаварын түвшинд  суралцах бол 4  жил
  • TOPIK 3-р түвшин 
  • 15-аас дээш хуудастай багц зураг төсөл (хэмжээ: A4 эсвэл A3)

Театр судлал

  • Мастерын  түвшинд  суралцах бол   2 жил  
  •  Бакалаварын түвшинд  суралцах бол 4  жил
  • TOPIK 3-р түвшин

Хөгжмийн сургууль

  • Вокал хөгжим
  • Хөгжмийн бакалавр 4 жил  
  • Уран бүтээлчийн диплом 3 жил  
  • Гүйцэтгэлийн DVD бичигдсэн – Италийн урлагийн дуу – Германы урлагийн дуу ба – Өргөдөл гаргагчийн сонгосон Aria (В.А. Моцартын дараа орох ёстой)
  • Дуурь дуулах (Soprano, Mezzo-Soprano, Countertenor, Tenor, Baritone, Bass)

Дуурийн найруулагч

  • Хөгжмийн бакалавр 4 жил 
  • Уран бүтээлчийн диплом 3 жил 
  • Хөгжимчин, хөгжмийн зохилч
  • Бүх төрлийн хөгжим 

Дээрх хөтөлбөрүүд бүгд TOPIC оноо шаардахгүй.

Бүжгийн сургууль

  • Шаардлагатай бол Солонгос хэлээр ярилцлага хийж болно.
  • TOPIK Түвшин 2-3 
  • Мэргэжлээсээ хамаараад 2-4 жил
  • Бакалавр болон магистрын түвшинд суралцана. 

Хөгжмийн технологи

  • 3 Жил суралцана
  • TOPIK 4-р түвшин
  • Бакалаврын зэрэгтэй бүтээл  
  • Уран бүтээлчийн диплом

Дүрслэх урлагийн сургууль

  • 20-оос дээш хуудастай портфолио ном (4 том урлагийн бүтээлийн намтар) эсвэл 2-оос дээш багц портфолионы видео
  • TOPI C 3-р түвшин 
  •  Англи хэлний оноо (TOEIC, TOEFL, TEPS, IELTS)

Архитектурын анги 

  • 30-аас дээш хуудастай багц (5-аас дээш уран бүтээл)
  • TOPIK 4-р түвшин ба
  • Англи хэлний оноо (TOEIC 630, TOEFL 72, TEPS 505, IELTS 6.0) гэх мэт маш олон анги мэргэжлүүд байгаа та өөрийн суралцахыг хүссэн ангидаа тэтгэлэгтэй суралцах бүрэн боломжтой .

Art Major Asian (AMA) тэтгэлгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. Таньд амжилт  хүсье!

error: Энэхүү контент хамгаалагдсан!