Өнөөдөр:2024-05-20

Хүүхдийнхээ бага насыг баялаг болгох энгийн аргууд

The School of Life-н нийтлэлийг орчуулав Via Know Thyself

Энд дурдаж буй “Баялаг” гэдэг нь эд материал бус сэтгэл хөдлөлтэй холбоотой ойлголт юм. Хамгийн сайхан орон байр байлаа гээд хүүхэд нас тийм ч баялаг биш байх нь бий. Хэрэв аав, ээж нь дараах зүйлсийг бүрдүүлж чаддаг бол хүүхдийн хувьд жинхэнэ давуу тал бүхий хүүхэд нас болж чаддаг байна:

1. Хэрэв эцэг эх нь оюун санааны хувьд хүүхдүүдийнхээ “дэргэд” байж тэдний ертөнцөд орж тэнд болж байгаа зүйлсийг төсөөлж чаддаг бол. Эцэг эхчүүд өөрсддөө тулгарч буй асуудлаа хэсэг хугацаанд цааш тавиж хүүхдийн айдас, эргэлзээ зэрэгт төвлөрч чадах “оюуны болон сэтгэл зүйн” орон зайтай бол. Хүүхдийнхээ хэлж чадаж буй үг өгүүлбэрийг сонсоод зогсохгүй, тайлбарлах гэж хүсээд ч илэрхийлж чадахгүй байгаа санааг нь төсөөлж, олж мэддэг бол.

2. Бид ямар нэгэн амжилт гаргасан учраас биш зүгээр л оршин байгаа гэдэг энгийн шалтгаанаар биднийг хайрладаг гэдгээ эцэг эх маань хэрэв байнга мэдрүүлдэг бол. Бүхий л дэлхий ертөнц бидний эсрэг зогссон ч тэд бидний талд бат зогсож байна гэсэн мэдрэмжийг өгдөг бол. Хүмүүсийн алдаа, гэнэтийн хайхрамжгүй үйлдэл зэргээс үл хамааран хүн бүр хайр энэрэлийг хүртэх эрхтэй гэдгийг бидэнд зааж сургасан бол.

Та хэзээ ч хамаагүй TomYo аппаа татаж, доорх хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо. Утас: 77003336

3. Хэрэв насанд хүрсэн хүмүүс амьдралын аливаа асуудал зөрчил, өөрсдийн дотоод зовинол, сэтгэл гутралаас биднийг хамгаалдаг бол. Бие хүн болж оршин байхын зөрчилдөөнийг хүүхэд бүрэн ойлгодог болтол олон жил болно гэдгийг нь хүндэлдэг бол. Эцэг эх нь хүүхдэд өөрийнхөө хурдаар өсч торних боломжийг олгохуйц оюуны санааны хувьд нас биед хүрсэн бол.

4. Хэрэв эцэг эх нь өөрсдийгөө төгс төгөлдөр мэт ойлгуулж шүтэн бишрүүлэх эсвэл хэт зай барьсан, хөндий байснаараа үзэн ядуулах байдалд хүргэдэггүй бол. Жирийн л нэг аав ээж байж хүүхдэдээ тэдний хажууд нас биед хүрч төлөвших боломжийг олгодог, цаг нь болоход хэрхэн дийлдэхээ мэддэг бол.

5. Хэрэв бидний гаргаж буй эсэргүүцэлд уужуу хандаж, хэт дуулгавартай байлгах гэж хүчилдэггүй (хүүхдийн хувьд хэт дуулгавартай байна гэдэг нь байгалийн бус үзэгдэл юм). Тэднийг “хөгшин тэнэгүүд” гэж дуудахад удирдлагаа алдаж, нураад уначихдаггүй, өөрсдийн саналыг тулгахаасаа илүү тайлбарлаж өгөхийг илүүд үздэг бол

6. Хэрэв бид хэзээ нэгэн цагт тэднийг орхих шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд бидний энэхүү бие даасан байдлыг урван тэрслэлт гэж хүлээж авдаггүй бол.

Хүүхэд бүр дээрх давуу байдлыг эдлэх эрхтэй/шаардлагатай бөгөөд энэ нь бид бүгдийн хүсч буй “Тэгш гараа”-ны суурь бүрэлдэх нэгэн нөхцөл юм.


Хэрэв та өөрийн хүүхдийн боловсрол, ур чадварт нь маш зөв хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл TomYo Kids Club-д хандаарай.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!