Өнөөдөр:2024-05-20

Япон улсын Засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй ахлах ангийн сурагч солилцооны хөтөлбөр

Япон улсын Засгийн газрын санаачилгатай “Азийн Гүүр” хөтөлбөр нь Монбүшогийн (Боловсролын яамны) 100%-ийн тэтгэлэгтэй соёл солилцооны хагас жилийн хөтөлбөр юм. 2021 онд Монголоос 4 дэх жилдээ 9 манлайлагч сурагчийг сонгон шалгаруулна. Хөтөлбөрийн гол зорилго нь Ази тивийн хүүхэд залуучуудыг нэгтгэн ирээдүйд хамтын ажиллагааны гүүр босгоход оршино.

Уг хөтөлбөр нь Ази тивийн 20 улсаас 1000 гаруй манлайлагч ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулан 7 сарын турш Японы ахлах сургуульд сурч, сайн дурын гэр бүл эсвэл олон улсын дотуур байранд амьдарч, аялж мөн үе тэнгийн олон найзуудтай болох боломжийг олгодог юм.

Бүртгүүлэх хугацаа: 2021.02.03- 2021.03.01

Бүртгүүлэх цахим хуудас: https://afs.mn/kakehashi/ 

Хөтөлбөртэй холбоотой бүхий л зардлыг Монбүшо бүрэн хариуцах бөгөөд хөтөлбөрийн хугацаанд сар бүр тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж олгогдоно.

Тэтгэлэгт хамаарах зүйлс: 

  • Онгоцны тийз 
  • Эрүүл мэндийн даатгал 
  • Байрлах байр 
  • Хоол хүнс болон бусад ахуйн хэрэгцээ 
  • Орон нутгийн замын зардал 
  • Сургуулийн зардал 
  • Хөтөлбөрийн өмнөх сургалт болон бусад бүхий л зардлыг Монбүшо бүрэн хариуцна. 

Тэтгэлгийн давуу тал: 

  • 7 сарын хугацаанд бүрэн тэтгэлэгтэйгээр Японы ахлах сургуульд бусад олон улсын болон Японы шилдэг сурагчидтай хамт суралцах 
  • Япон хэлний шалгалтын оноо шаардахгүй 
  • Сургууль болон AFS-ийн зохион байгуулдаг төрөл бүрийн соёл болон олон нийтийн арга хэмжээнд оролцох
  • Хичээлээс гадуурх олон төрлийн сонгон, дугуйланд хамрагдах 

Тавигдах шаардлага:

  • 15 нас хүрсэн, 18 нас хүрээгүй байх (2003 оны 4 сарын 2-с хойш, 2006 оны 4 сарын 1-с өмнө төрсөн байх) 
  • 9-12-р ангийн буюу Ахлах ангийн сурагч байх
  • Япон хэлний мэдлэгтэй байх (мөн Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно). Хэлний мэдлэгийн түвшинд стандарт заахгүй бөгөөд тухайн жилд бүртгүүлж буй өрсөлдөгч сурагч нартай харьцуулж шалгаруулна.
  • 2019-20 болон 2020-21 оны хичээлийн жилүүдэд дүүргэсэн бүх хичээлийн дүн / хагас жилийн дүн 60%-с дээш байх
  • Сурч боловсроход санхүүгийн дэмжлэг шаардлагатай
  • Үе тэнгийхнээсээ амжилт, зан чанар, болон сурлагаар ялгарч чаддаг манлайлагч сурагч байх

Шалгаруулалтын хуваарь: 

  • 2.03 – 3.01          Онлайн Өргөдөл + Бичлэг
  • 3.13 – 3.14          Онлайн Шалгалт
  • 3.20 – 3.21          Онлайн Воркшоп
  • 3.23 – 3.25          Онлайн Ярилцлага

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://afs.mn/kakehashi/ 


🌍 ЯПОН ХЭЛНИЙ АНХАН ШАТ: ҮСЭГ хөтөлбөрийн эхний элсэлт эхэллээ. Яг одоо TomYo аппын хөтөлбөр хэсгээс өөрийн хүссэн сургалтаа аваарай.

error: Энэхүү контент хамгаалагдсан!