Өнөөдөр:2024-05-20

Уншсан хүн бүрийг уулга алдуулах СУПЕР эсээг ингэж бичээрэй

Дунд ангидаа “Миний зуны амралт” гэдэг сэдвээр зохион бичлэг бичиж үзээгүй хүн цөөхөн байх. Тухайн үедээ нэг иймэрхүү зохион бичлэг бичдэг байсан.

Миний нэрийг Түшигт гэдэг. Зуны амралт бол хамгийн сайхан үе. Учир нь би амралтаараа хөдөө явсан, сагсан бөмбөг тоглосон, аав ээждээ тусалсан

Дээрх шиг 150 үгтэй зохион бичлэг арай гэж бичээд багшдаа үзүүлж онц дүн авдаг байлаа. Арван жилээ л төгсчихвөл зохион бичлэгээс сална гэж бодож байтал зохион бичлэг маань “эсээ” гэдэг нэртэй болоод хөтөлбөр, тэтгэлэг, их сургуульд тэнцэхэд шаарддаг чухал зүйл болчихож.

Дараах гурван зөвлөгөө тултал нь ашиглавал СУПЕР эсээ бичээл хүссэн бүхэндээ тэнцэх боломжтой.


Эхлэл бол бүх зүйл

Эсээний эхлэлийг хоолоор зүйрлэх юм бол таваглалт л гэсэн үг. Тэгэхээр эхлэлийг зүгээр гурилтай шөл шиг биш харин тусгайлан зассан ширээ шиг бичих хэрэгтэй. Ингэж байж анхаарал татахуйц, онцгой болж чадна.

Жишээ:

Миний нэрийг Түшигт-Эрдэнэ гэдэг.

Улсын бүртгэлээс хайвал над шиг нэртэй хүн Монголд ганц л бий.

Товч бас тодорхой

Будаатай шөл хийх гэж байгаад будаатай хуурга болготол нь буцалгачихдаг шиг заримдаа эсээгээ сунжируулаад үндсэн санааг нь байхгүй болгочихдог. Тийм эсээ яг л шөл нь ширгээд логлойсон будаатай шөлөн хуурга шиг уншигддаг шүү.

Жишээ:

Аав минь намайг Төв азийн цээжинд оршдог эх орноо хайрлаж хамгаалж яваарай гэж захисан. Би үүнийг нь багадаа сайн ойгодоггүй байсан ч энэ эсээг бичиж байхддаа улам сайн ойлгож байна. Эх орон бол ээж шиг минь энэрэнгүй, аав шиг минь ачлалтай зүйл билээ.

Энэ нэрийг хайрласан аав минь нэр шигээ ганц заяасан эх орноо хайрлаж яваарай гэж байнга захидаг.

Донжийг нь ол

Хоолондоо давс хийх гэж байгаад элсэн чихэр хийж байсан уу? Эсвэл маслотой талхан дээрээ андуураад давс хийж байсан уу? Тэгвэл эсээ бичихдээ ч гэсэн давс хийх үү, элсэн чихэр хийх үү гэдгээ бодох хэрэгтэй. Тэтгэлэг авна гээд уншиж байгаа хүнээ уйлтал нь Жинжиймаагаас өрөвдөлтэй түүх бичих тийм ч тохиромжтой биш.

Жишээ:

Гэвч эх орон минь эзгүйрч, хойч үе минь газар шороогүй болоход ойрхон ирээд байна. Залуу үед бид тэмцэх хэрэгтэй. Яг одоо эх орноо хамгаалъя залуусаа!

Байгал орчин улам доройтож байгаа энэ үед залуус бид эх орноо бүхнээс илүү хайрлах ёстой.


🌍 САЙН ЭСЭЭГ ХЭРХЭН БИЧИХ ВЭ? хөтөлбөрийн эхний элсэлт эхэллээ. Яг одоо TomYo аппын хөтөлбөр хэсгээс өөрийн хүссэн хөтөлбөртөө элсээрэй. Юнителийн хэрэглэгч бол үнэгүй шүү.

Хөтөлбөр удирдсан багшийн туршлага

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!