Бусадтай харилцаа холбоо тогтоож, тэдэнд эерэг сэтгэгдэл төрүүлнэ гэдэг олон хүний хувьд амаргүй даваа байдаг. Иймд та бүхэн харилцаандаа дараах зүйлсийг анхаарна уу.
1. Бусдад хэрэгтэй мэдээлэл өгөхийг эрмэлзэх
Аливаа зүйлийг хэлэхийн өмнө эхлээд энэ зүйл тухайн хүнд чухал ач холбогдолтой эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Хэрвээ тухайн хүнд ач холбогдолтой гэж үзвэл хэлэх нь зүйтэй. Ихэнх тохиолдолд бид харилцаж буй хүндээ хэрэггүй мэдээлэл өгч, цагийг нь дэмий үрдэг.
Тиймээс бусдад хэлэхийн өмнө тухайн хүнд үүнийг хэлэх нь ач холбогдолтой эсэхийг дахин нэг бодоод, хэрвээ чухал зүйл биш бол хэлээд хэрэггүй.
Гадаадад сурахад шаардагдах бүх нөөцөөр хангах TomYo аппын 14 хоногийн карт CU, Internom-ийн салбараар борлуулагдаж эхэллээ

2. Чимээгүй байх нь давуу талтай
Сул үг ашиглаж ярьснаас чимээгүй байх нь таныг хүчирхэг харагдуулдаг. Чадварлаг илтгэгчид харилцан яриан дахь хоосон зайг илүү олон өгүүлбэрээр эсвэл “mmm”, “ohhh” гэх мэт үгсээр дүүргэх гэж оролдохын оронд зүгээр л ярихаа зогсоодог. Харилцан ярианд бага зэргийн зогсолт нь хэн хэнд нь бодох хугацааг олгодог. Harvard Business Review сэтгүүл дээр “ихэнх хүмүүс ярихдаа хамгийн багадаа 0.20 секунд, хамгийн уртдаа 1 секундээс удаан зогсоц авдаг. Харин шилдэг илтгэгчид ойр ойрхон 2–3 секунд эсвэл үүнээс удаан зогсоц авдаг” гэжээ. Ингэж удаан зогсоц авах нь бодлоо цэгцлэх боломж олгож, тайвшрах хугацаа өгч, мөн сул үг илэрхийлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэх мэт олон давуу талтай.
3. Маргалдах гэж бүү оролд
“Энэ буруу байна”, эсвэл “би санал зөрж байна” гэх мэт маргааны үг хэллэг ашиглан санал бодлоо илэрхийлэх нь таныг заргалдагч хүн мэт харагдуулдаг. Харин үүний оронд “би таны санаа бодлыг ойлгож байна, гэхдээ үүнийг өөр өнцгөөс тайлбарлавал” гэх зэргээр тухайн хүний үзэл бодлыг хүндэлж, өөрийн үзэл болдоо илэрхийлэх хэрэгтэй.

4. Хэт эелдэг, найрсаг байх гэж оролдох хэрэггүй
Хэт эелдэг, найрсаг байх нь таныг хэт хуурамч харагдуулдаг. Тиймээс бодол санаагаа аль болох тодорхой, шууд ярихыг хичээгээрэй.
5. Ярианыхаа өнгөнд анхаарах.
Нэгэн хэвийн ярианы өнгө нь ярианы хүчийг бууруулдаг төдийгүй бусдад уйтгартай, сонирхолгүй мэт санагдах болно. Иймд та өөрийн яриандаа сэтгэл хөдлөлийн илэрхийллийг шигтгэж өгөх хэрэгтэй бөгөөд үүний тулд ярианы өнгөний хэлбэлзлийг ашиглаарай. Энэ нь бусад хүмүүсийг байлдан дагуулах болно.