Өнөөдөр:2025-03-21

Солонгос улсын шилдэг оюутнууд ямар арга барилаар суралцдаг вэ?

Энэ удаад үр дүнтэй суралцахыг хүссэн хүн бүрийн заавал хэрэгжүүлэх сураг арга барилыг хуваалцах гэж байна. Солонгос улсын шилдэг их сургуулийн оюутнуудаас сурах нууц арга барил тань юу вэ? Гэж асуувал “Хичээл хийх цагтаа сайн төвлөрч тухайн хичээл эсвэл судалж буй хэлээ урьдчилан давтах болон дахин давтах аргаар чин сэтгэлээсээ суралцсан” гэж хэлэх болно. Ингээд бүгдээрээ урьдчилан давтах дахин давтах аргын талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая.

Урьдчилан давтах 

Энэ арга нь хичээл дээр анхаарлаа бүрэн төвлөрүүлэхэд тусалдаг байна. Өөрөөр хэлбэл та хичээл дээрээ үзэх агуулгаа урьдчилан бие даан давснаар тухайн сэдвийг бүрэн гүйцэтгэлтэй сурч чадна. Мөн энэхүү арга нь сурах бичгүүдийн нийт сэдвүүдийг бүрэн ойлгох зорилготой.

Жишээ нь та өөрийн дуртай киног үзээд төгсгөл хэсэгт нь гардаг дараагийн ангийн үйл явдлыг мартаж байсан удаатай юу? Дараагийн ангийг нь үзэхэд өмнөх жижигхэн дурдагдсан үйл явдлуудыг маш сайн санадаг биз?  Ердөө л тэрийг хичээл хийхдээ болон хэл сурахдаа ашиглавал асар их үр дүнг авчрах боломжтой.

Хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Хичээл дээрээ үзэх сэдвээ та өмнөх өдөр юм уу өмнөх долоон хоногт нь урьдчилан бэлдэх ёстой.Зарим шилдэг оюутнууд хичээлийн амралтын хугацаанд дараагийн улиралд үзэх агуулгаа бүрэн давтаж ороод өөрийн ойлгоогүй хэсгийг л хичээлийн цаг дээр багшаасаа лавлан асуудаг байна. Харин таны агуулгыг урьдчилан давтах хугацаа нь 10 минутаас хэтрэхгүй байх хэрэгтэй бөгөөд үүнийг 10 минутын бэлтгэлийн арга гэж нэрлэдэг. Хэрвээ та удаан хугацаанд давтах юм бол сурах сонирхол тань буурч цагийг үр дүнтэй ашиглаж чадахгүй болно гэдгийг санаарай.

Гадаадад сурахад шаардагдах бүх нөөцөөр хангах TomYo аппын 14 хоногийн карт CU, Internom-ийн салбараар борлуулагдаж эхэллээ

Дахин давтах 

Үр дүнтэй хянан давтах арга гэж юу вэ? Та арай хичээл дээрээ л шамдан суралцаад гэртээ ирээд л мартчихдаг юм биш биз? Дээр дурдсан урьдчилан давтах аргыг өөртөө хэрэгжүүлж эхэлснээр дахин давтах арга ч бас танд сонирхолтой үр бүтээлтэй санагдах болно. Энэхүү аргын гол зорилго нь таны сурсан мэдлэгийг бүрэн өөрт тань суулгах бөгөөд судлах агуулгыг аажмаар багасгах юм. Ангийн хичээл дээрх сурсан агуулгыг 100% гэж үзвэл гараар бичсэн таны тэмдэглэл 30% орчим болж буурдаг. Тэгвэл тэр 30% болон буурсан гол агуулгыг л давтахад таны сурах үр дүн 3 дахин нэмэгдэх боломжтой.

Хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Хичээл дээрээ үзсэн сэдвийн тэмдэглэлийг 10 минутын хугацаанд гүйлгэж унших ёстой. Харин гол анхаарах зүйл нь ганцхан удаа дахин давтах бус та 3 хоногоос дээш хугацаанд 10 минутын турш энэхүү аргыг хэрэглэснээр илүү үр дүнтэй байх болно. Мөн хэр их олон удаа давтах нь таны шийдэх зүйл бөгөөд олон давтах тусам сайн сурах бус үр дүнтэйгээр анхаарлаа төвлөрүүлж давтах нь чухал гэдгийг битгий мартаарай.

error: Энэхүү контент хамгаалагдсан!