Өнөөдөр:2025-04-29

IELTS унших чавдараа сайжруулах 4 зөвлөгөө

Тест ашиглан өдөр бүр унших чадвараа сайжруулахыг хичээх нь уйтгартай санагдаж байж магадгүй. Мэдээ унших нь IELTS дээр ажиллах гайхалтай арга юм

Таны амьдрал карентинаас болоод өдөр бүр хэвийн болсон тул арай илүү сонирхолтой болгох зарим арга замыг олж харцгаая. Өмнө нь мэдээ үзэх уйтгартай байсан бол одоо энэ цар тахлаас үүдэн дэлхий ертөнцийн амьдрал тэс өөр болсон нь тулаант кино үзэхээс сонин содон болжээ.

Унших чадвараа дээшлүүлэхийн тулд мэдээг хэрхэн урт хугацааны туршид бүтэцлэн уншиж болох талаар авч үзье. (эдгээр зөвлөмжүүд нь зөвхөн мэдээ биш, ном болон бусад онлайн нийтлэлд хамаатай)

🌍 IELTS Speaking тактик хөтөлбөр 4/12-нд зарлагдах гэж байна. Та яг одоо энд дарж танилцах боломжтой

Зөвлөгөө #1: Вэбсайтаа мэддэг байх

Америк, Их Британийн сайтуудын холимог зэрэг мэдээ унших дуртай вэбсайтуудыг энд оруулав.

  • news.google.com –  Олон зуун сонин, вэбсайтуудын хамгийн шилдэг гарчгийг авдаг. Мөн дэлхийн өнцөг булан бүрт байгаа мэдээг хайх боломжийг танд олгоно
  • theatlantic.com –  Энэхүү сэтгүүл нь 160 жилийн турш байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн шилдэг зохиолч, сэтгүүлчдийг ажиллуулдгаараа онцлогтой
  • pitchfork.com – Хөгжмийн мэдээ уншихад хамгийн тохиромжтой, хамгийн алдартай блог
  • bbc.co.uk – Их Британийн мэдээний алтан стандарт, 100% шударга үнэн зөв мэдээллийг танд хүргэнэ
  • dailymail.co.uk – Мэргэжлийн сэтгүүлзүйн оргил үе гэж үздэг бөгөөд таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна
  • nytimes.com – Liberal (түүх, уран зохиол, философи, социологи, сэтгэл судлал, бүтээлч урлаг гэх мэтийг судалдаг урлагийг хэлнэ) хандлагатай, Дэлхийн хамгийн алдартай мэдээллийн байгууллага.
Зөвлөгөө #2: Ижил сэдэвтэй олон нийтлэл унш

Та ижил сэдэвтэй нийтлэл уншиж байгаа эсэхийг шалгаарай. Хоёр өгүүлэл нь хоорондоо холбоотой тул та олон ижил үгсийн сантай танилцах боломжтой болно.

Хоёр өгүүллийн нийтлэг үгсийн сангийн зарим хэсэгт: засаг захиргаа, цагаан ордон, ардчилсан, кампанит ажил, нуун дарагдуулах, байгууллагууд гэх мэт нэг ижил утгыг заан орох тул шинэ үгийн мэдлэг маш хурдацтай тэлэх болно. Арай өөр текстүүд дээр ижил үгсийг дахин дахин уншиж, цаг хугацаа өнгөрөх тусам үгийг бүрэн ойлгодог.

Та үгийн сангийн жагсаалт, эсвэл бүр толь бичгээс хүртэл орчуулсан үгсийг сурдаггүй. Энэ бол өнгөц цээжлэхэд хүртэл хүргэдэг. Нэг үгийг дахин дахин уншихдаа удаан сурах энэхүү арга нь энгийн цээжлэх биш гүн гүнзгий, утга учиртай сурахад түлхэц болно.

Зөвлөгөө #3: Уншсан санааны талаар тэмдэглэл хөтлөөрэй

IELTS-ийн амжилттай, амжилтгүй оюутнуудын ялгаа нь тэдний хэр идэвхтэй вэ гэдгээс хамаарна. Зөвхөн унших хэрэггүй. Уншиж, ямар нэгэн зүйл хий. Багахан тэмдэглэл байсан ч энэ нь давхар таны бичих цаашлаад ярих чадварт тань хүртэл нөлөөлж чадна. 

Тэмдэглэл гэдэг үгийг хуулж бичих гэдэг үгээр орлуулж үл болно. Хэрвээ орлуулах л юм бол танд аль ч чадвар нь гүн гүнзгий суухгүй болов уу.

Гадаадад сурахад шаардагдах бүх нөөцөөр хангах TomYo аппын 14 хоногийн карт CU, Internom-ийн салбараар борлуулагдаж эхэллээ

Зөвлөгөө #4: Дадлагын үйл ажиллагаа

Сайн тэмдэглэл хөтлөхөөс гадна уншсан зүйлээрээ утга учиртай бясалгал хийхийг хичээх хэрэгтэй. Дадлага хийхийн тулд та хөгшин, муухай багштай хамт ангид байх шаардлагагүй.

Та өөрөө хийх боломжтой зарим үйл ажиллагааг доор дурдлаа.

  1. Өгүүллийг уншаад товч хураангуй бич (1-2 өгүүлбэрийн урт). Дараа нь маргааш нь буцаж очоод нийтлэлээ дахин уншиж, хураангуйдаа илүү дэлгэрэнгүй оруулаарай.
  2. Болж буй зүйлийн талаар санал бодлоо бусадтай хуваалц хэрвээ хуваалцах хүн байхгүй бол толинд өөртэйгөө хуваалц.
  3. Уншсан нийтлэлтэйгээ холбоотой ирээдүйд юу болох талаар таамаглал бич эсвэл бод энэ нь илүү сонирхолтойгоос гадна таныг дахин мэдээ уншихад хөтөлнө.
  4. Өгүүллээс дуртай ишлэл эсвэл мөрөө тэмдэглэ. Тэднийг цээжилж үзээрэй.
  5. Өгүүллийн догол мөр бүрд нэмэлт өгүүлбэр нэм.

Одоо чиний унших ээлж.

error: Энэхүү контент хамгаалагдсан!