Өнөөдөр:2024-05-20

Шалгалтын цаг давчуу үед яах ёстой бэ?

Энэ удаагийн нийтлэлээрээ элсэлтийн ерөнхий шалгалт болон гадаад хэлний түвшин тогтоох шалгалтад бэлдэж байгаа бүх уншигчиддаа нэгэн чухал зөвлөгөөг хүргэх гэж байна. 

Солонгос улсын боловсрол судлаачдын зөвлөж байгаагаар шалгалтын цаг бага үлдэж хийх ажлууд их байгаа тохиолдолд харин ч нэг бүрчлэн сайн төвлөрч хийх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл та 10 хуудас шалгалт өгч байна гэж бодоод үзье. Шалгалтын 3/1-ийг л хийж байхад таны цаг аль хэдийнээ талдаа орчихсон байвал та шууд л хийж байгаа дасгал дээрээ төвлөрч чадалгүй шууд арын хуудсуудад анхаарлаа хандуулдаг биз? Тэгвэл энэ тохиолдолд та яах ёстой вэ?

Unitel-ийн хэрэглэгчид TomYo аппаа хөнгөлөлттэй авах боломжтой боллоо. Таныг гайхшруулах үнийн дүнтэй байгаа шалгаад үзээрэй.

Зөвхөн одоо цаг дээрээ төвлөр

Арын хуудаснуудад битгий санаа зов. Энэ нь маш хүйтэн хөндий зөвлөгөө байж болох ч арын дасгалуудыг хийж чадахгүй гэсэн бодлоор цааш шалгалтаа үргэлжлүүлээрэй. Энэ нь таныг илүү тайвшруулж одоогийн дасгал дээрээ төвлөрөхөд тань тустай. Харин ингэж анхаарлаа хандуулж өөрийгөө тайвшруулж чадсанаар шалгалтын 100%-ийг цагтаа амжиж хийж чадсан тохиолдол олон байдаг байна. 

Дасгалыг дуустал нь хий 

Математикийн шалгалт өгч байна гэж бодвол цаг бага үлдсэн тохиолдолд арын хуудсыг хийсний дараа эргэж бодъё гэсэн найдваргүй зүйл битгий хийгээрэй. Бүх дасгалыг хагас дутуу хийгээд 0 оноо авах уу? Найдвартай талыг нь хийгээд 50 оноо авах уу? Сонголт таны гарт байгаа. Мөн 1 минут зарцуулах бодлого дасгал дээр 5 минут зарцуулсан ч хамаагүй заавал эцсийг нь үзэх хэрэгтэй.

Сэтгэлийн дархлаатай байх 

Цаг бага үлдсэн тохиолдолд эсвэл сандарснаасаа болж төлөвлөсөн цагтаа хийж амжаагүй тохиолдолд “дахиад боломж байгаа шүү дээ” гэж бодоорой. Энэ нь мэдээж маш хүйтэн хөндий сонсогдож байгаа байх. Гэсэн хэдий ч шалгалтын үед таны сэтгэлзүйн байдал 100% дүнд тань нөлөөлөх боломжтой бөгөөд дахиад боломж байгаа учраас энэ удаа хамаг чадлаараа хичээгээд үзье гэсэн бодлоор шалгалтаа өгөөрэй.

Та дараах хүмүүсээс 1 цагийн зөвлөгөө авахыг хүсэж байна уу? Тэгвэл энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг хараарай.

Тухайн шалгалтын талаар сайтар судлах 

Жишээ нь хэлний түвшин тогтоох шалгалтын хувьд хэсэг бүр тус тус хугацаатай байдаг. Тиймээс та эрсдэлийг тооцоолон тухайн шалгалтын талаар сайтар судлах хэрэгтэй. Уншлага хэсэг дээр хэдэн минут байдаг мөн бичих хэсэг сонсох хэсгийн цагийн хуваарийг ч бас судлахаа мартаж болохгүй. 

Урьдчилан өөрийгөө шалгаж үзэх 

Тухайн шалгалтын жиших даалгаврыг татан авч урьдчилан өөрийгөө шалгаж үзээрэй. Хэлний түвшин тогтоох шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалтыг хэд хэд удаа урьдчилан хийж үзэх нь цаг төлөвлөлт болон сэтгэл зүйд тань асар их тус болох болно. 

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!