Өнөөдөр:2024-05-20

Амьдралын бүтээмжийг дээшлүүлэх зөвлөгөөнүүд

Та өөрийнхөө амьдарч байгаа цаг хугацаа бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, хичээнгүйлэн амьдрахыг хүсэж байна уу? Тэгвэл та бүхэндээ ажлын бүтээмжийг тань дээшлүүлэхэд туслах зөвлөгөөг хүргэж байна.

Өглөө бүр сэрээд хамгийн түрүүнд хөшгөө дэлгэ

Өглөө нарны туяа маш тод тусдаг. Энэ үед та хөшгөө дэлгэснээр уг туяанаас шинэ өдрийг эхлүүлэх гайхалтай эрч хүч өгөхөөс гадна таны “Д” витаминыг нөхөж, стрессийг бууруулдаг.

Нэг л сэрүүлгээр сэрэхийг хичээх

Маш олон хүмүүс сэрүүлэг дуугарах үед хэд хэдэн удаа унтраах, хойшлуулах аргыг хэрэглэдэг. Ингэх нь таны нойрыг улам илүү хүргэхэд хүргэдэг бөгөөд сэрүүлгээ босох цагтаа тавин хойшлуулалгүйгээр шууд босож байгаарай.

Та дараах хүмүүсээс 1 цагийн зөвлөгөө авахыг хүсэж байна уу? Тэгвэл энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг хараарай.

Өглөөг эрч хүчтэй эхлүүлэх

Энгийн сэрдэг хугацаанаасаа эрт сэрэх дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Тэгээд зөвхөн эрт сэрээд байлгүй тэр хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх гээд хичээгээд үзээрэй. Жишээлбэл: Өглөө бүр өөрт тохирсон сонирхолтой ном уншвал таны тархийг сэргээж, өдрийн турш эрч хүчтэй байлгадаг.

Биеийн алжаал тайлах массаж хийлгэх

Зарим хүмүүс массажийг хөгшин настай, эсвэл хүнд өвчтэй хүмүүс хийлгэдэг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь бүхий л насныхны биеийн алжаал тайлах, чилээ гаргадаг ач тустай. Мөн биеийн дархлааг нэмэгдүүлж, сэтгэлийн дарамт, стресс, цусны даралтыг бууруулдаг.

Зөв хооллолтыг эрхэмлэ

Бие эрүүл, тэнцвэртэй, тогтвортой ажиллахын тулд уураг, өөх тос, нүүрс ус агуулсан холимог бүтээгдэхүүнүүд шаардлагатай байдаг. Аль болох түргэн хоолноос татгалзаж, ногоо жимс түлхүү хэрэглээрэй.

Unitel-ийн хэрэглэгчид TomYo аппаа хөнгөлөлттэй авах боломжтой боллоо. Таныг гайхшруулах үнийн дүнтэй байгаа шалгаад үзээрэй.

Таримал ургамалтай болох

Гэртээ болон ажлынхаа байранд цэцэг ургуулах нь агаар цэвэршүүлж, бохирдлоос хамгаалахаас гадна сэтгэл санааг дэмждэг.

Уух зүйлээ зөв сонго

Ургамлын гаралтай цай нь хүний биеийг чийгшүүлж, хоргүйжүүлэх тустай. Харин кофенд агуулагдах бодисууд нь таныг жин нэмэх, цаашлаад нойргүйдэлд хүргэх аюултай.

Бясалгал хий

 Бясалгал хийх нь таныг тайвшруулна. 5 минутын хугацаатай сэрүүлэг тавь. Нүдээ ань, хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа аваад биеэ сулла. Бодлоо цэгцэл.

Амьтан тэжээгээд үз

Та тэжээвэр амьтан тэжээснээр хэзээ ч ганцаардахгүй. Тэр ч бүү хэл гэр бүлд тань эерэг уур амьсгал үүсгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Ажил, амралтаа зөв зохицуул

Ямар ч амралтгүйгээр ажиллаж, суралцах нь таныг маш их стрессдүүлэхээс гадна ямар ч амжилттай үр дүнд хүргэхгүй. Цагийн зохион байгуулалтыг чандлан баримталж өөртөө амрах хугацаа гарга. Утас оролдох хугацаагаа багасгаж, илүү хэрэгтэй зүйлдээ зарцуул.

Дасгал хөдөлгөөн хийж хэвш

Та дасгал хөдөлгөөн хийж зүрхэндээ ачаалал үүсгэснээр аз жаргал мэдрүүлдэг дааврууд болох серотонин, допаминыг ялгаруулдаг. Ингэснээр таны биеэс өвчин зовиур арилж, өөртөө итгэх итгэлийг төрүүлнэ.

error: Энэхүү контент хамгаалагдсан!