Өнөөдөр:2024-05-20

Үр бүтээлтэй амьдрах 4 энгийн алхам

Өнөөдрийн өөрийгөө илүү хөгжүүлж үр бүтээлтэй амьдрахыг та хүсэж байгаа биз?  Энэ удаагийн нийтлэлээр бид уншигч танд үр бүтээлтэй амьдрах 4 энгийн алхмын талаар хуваалцах гэж байна. Мэдээж эдгээр нь өдөр бүр ном унш эсвэл өдөр бүр дасгал хий гэх тогтмол ойлголтууд биш та хичээж л чадвал төвөггүй хийж чадах энгийн алхмууд юм.

Өөрийн төлөвлөгөөг сараар биш 7 хоногоор гаргах 

Та өөрийн ажил амьдрал болон санхүүгийн төлөвлөгөөг сараар эсвэл жилээр гаргадаг уу? Хэрвээ та төлөвлөгч хүн болоод удаагүй байгаа бол сараар биш 7 хоногоор төлөвлөгөө гаргах алхмыг туршаад үзээрэй. Энэхүү алхам нь танд илүү үр дүнтэй санагдах нь гарцаагүй бөгөөд төлөвлөсөн бүх ажлаа биелүүлэх үед та аливаа зүйлд төлөвлөлт гэдэг асар үр дүнтэй гэдгийг мэдрэх болно.Тэгвэл үүнд анхаарах гол зүйлс бол та 7 хоногийн төлөвлөгөөндөө ерөнхий зорилго болон орлого зарлагаа хянах хэсэг нэмж өгөөрэй. Мэдээж 7 хоногийн сүүлд хэр их орлого олж хэр их зарлага гаргасан гэдгээ хянах ёстойг мартаж болохгүй.

Та дараах хүмүүсээс 1 цагийн зөвлөгөө авахыг хүсэж байна уу? Тэгвэл энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг хараарай.

Амралтын өдрийн өглөө кино үзэх

5 хоногийн турш шаргуй ажиллаж суралцсан өөрийгөө шагнаж амралтын өдөр бүр сонирхолтой кино үзээрэй.Өөрийн мэдлэг боловсролд хувь нэмэр оруулах үүднээс баримтат кино, түүхэн киног сонгож үзэх нь гайхалтай сонголт болон болно. Мөн өглөө кино үзсэнээр таны бүтэн өдрийг эрч хүчтэй үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх боломжтой. 

Ажил хичээл тарсны дараа 20-30 минут унших

Энэхүү алхам нь танд маш энгийн сонсогдож байж магадгүй. Гэхдээ та зөвхөн ном биш ажил хичээл хувь хүний хөгжил гэх мэт өөрийн сонирхолтой сэдвийн хүрээнд мэдлэгээ тэлэх зорилгоор уншаарай. Ажил хичээл тарсны дараа 20-30 минут аливаа зүйлийг унших нь их цаг шаардахгүй гэдгээрээ давуу талтай. Цаг зав байгаагүй учраас, унших сонирхолтой ном байгаагүй эсвэл өөр чухал ажил байсан болохоор гэдэг шалтаг тоочиж ном мэдээ мэдээлэл уншихаа хойшлуулдаг хүн бүр энэ алхмыг хэрэгжүүлээрэй.

Дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа гэр рүүгээ алхах 

Орчин үед хүн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн хийж байгаа. Харин ихэнх хүмүүс хэдий их дасгал хийсэн ч үр дүр мэдэгдэхгүй байна гэж санаа зовж байгаа тохиолдол олон бий. Тэгвэл хамгийн энгийн үр дүнг үржүүлэх арга бол дасгал хөдөлгөөн хийсний дараа гэрлүүгээ алхах юм. Энэ алхмыг зуршил болгож чадвал танд үр дүнгээ асар хурдан үзүүлэх болно. Мэдээж унааны зардлыг ч хэмнээд сайхан биш гэж үү?


Unitel-ийн хэрэглэгчид TomYo аппаа хөнгөлөлттэй авах боломжтой боллоо. Таныг гайхшруулах үнийн дүнтэй байгаа шалгаад үзээрэй.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!