Өнөөдөр:2024-05-20

Та аз жаргалтай хүн мөн үү?

Миний нэрийг Оюуномин гэдэг. Би ОХУ-ын «Санкт-Петербургский горный университет» буюу «SaintPetersburg Mining University»-ын төслийн менежмент мэргэжлээр хэлний бэлтгэлд сурдаг.

Instagram: @oyu_nomin_12
Facebook: М. Оюуномин

Амьдрал сонголтоор дүүрэн байдаг. Бидэнд үргэлж сонголт хийх шаардлага гардаг. Өнөөдрийн та бол өчигдөр хийсэн сонголтын үр дүн юм.

Аз жаргал гэж таны хувьд юу вэ? Энэ асуултад хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулах байх гэж бодож байна. Тэр бол юугаар ч үнэлэгдэшгүй үнэт зүйл билээ. Хэн ч, юу ч гэж хариулж болно. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Магадгүй таны аз жаргалд юунаас ч илүүтэйгээр эрүүл мэнд, гэр бүл, найз нөхөд, боловсрол бас мэргэжил гэх мэт олон зүйлс багтана.

🎁 Танд зориулсан супер бэлгийн эзэн болохыг хүсвэл ЭНД дараарай.

Аз жаргал нэг л зүйлээс шалтгаалдаггүй. Танд ганцхан гэр бүл эсвэл боловсрол байхад л амьдралынхаа туршид аз жаргалтай амьдарч чадах уу? эсвэл үгүй юу? Маш олон жижиг хэсгээс нэг бүхэл болгож чадвал энэ нь аз жаргал юм. Та өглөө босоод кофе ууж зогсохдоо, нар мандахыг харахад л бяцхан аз жаргалыг мэдэрч болдог юм шүү. Эрх чөлөөнд хүрэхийн тулд мэдлэг танд гүүр болж тусална.

Аз жаргалаа яаж цуглуулах вэ?

Хүн төрөлхтөн бид амьдралынхаа багагүй хугацааг сурч боловсроход зарцуулдаг. Энэ нь бидний амьдралын хамгийн чухал хэсэг гэдэгийг батлан харуулж байна. Үүнд боловсролын тухай тусган авч үзье. Орчин үеийн залуус маань дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд улам их хөдөлмөр зарцуулж байгаа нь нууц биш.

Энэ нь маш гайхалтай сайн мэдээ юм. Гэвч зарим нь хэт туйлширч байгаа нь харамсалтай. Учир нь сурахгүйгээр шууд хөдөлмөр эрхэлж мөнгө олох бодолтой байгаад юм аа. Ямар ч ажил болоод бизнес нь огт суурь мэдлэггүйгээр босон өндөрлөгт хүрэх боломжгүй. Хэдий боссон ч удаан үргэлжлэх баталгаа үгүй.

Таны амьдралд боловсрол том орон зайг эзэлдэг

Заримдаа жижигхэн нандин зүйлс бидний зүрхний ихэнх зайг дүүргэдэг. Томчуудаас танд өнгөрсөн рүү очих боломж олдвол ямар цаг үед очих вэ гэж асуувал ихэнх нь арван жил эсвэл оюутан насандаа очихийг хүсдэг. Яагаад юм бол? Яагаад гэвэл бидний бага балчир гэнэн томоогүй, бодох зүйлгүй, хүсэл мөрөөдлөөр дүүрэн бүх зүйл боломжтой мэт, бүгдийг хийж туршдаг тийм л нас. Энэ үед бид боловсролд маш их цагийг зарцуулсан байдаг.

Бага балчир, залуу насандаа л сурч, ур чадвар эзэмших нь илүү үр дүнтэй. Бид сурч боловсрох явцдаа өөрсдийн нандин дурсамжийг бүтээж хадгалдаг. Энэ бол таны амьдралд эзлэх боловсролын маш том орон зай. Бид боловсролоос маш их зүйлийг амьдралдаа авч хэрэгжүүлдэг. Боловсрол бол бидний амьдралын нэг хэсэг билээ. Та өөрийн эрх чөлөөг олохын тулд мэдлэг танд гүүр болон туслах болно.

Таны боловсролд өндрөөс өндөр амжилт хүсье.


error: Энэхүү контент хамгаалагдсан!