Өнөөдөр:2024-05-08

Бүтээмжээ нэмэгдүүлэхэд шаардлагатай амралтууд

Заримдаа хүн бүхэнд амралт гэдэг зүйл мартагдах нь олонтаа тохиолддог. Том ажлаа амжуулахын тулд амралт гэдэг зүйлийг мартах шаардлага гардаг ч тэр дунд өөртөө тохирсон амралтыг бий болгож сурна гэдэг амаргүй байдаг. Олон цаг, өдөр дараалан хичээлээ хийгээд, олон цаг унтсан ч нойр ханахгүй ядрангуй байдаг үе бидэнд өргөн тохиолддог. Тэгвэл хүн зөвхөн олон цагийн нойрыг авснаар амарч чадна гэсэн үг биш байх нь ээ.

Хүнд хэрэгтэй амралтын төрлүүд байдаг талаар сонсож байсан уу? Хэрвээ үгүй бол эдгээр амралтын төрлүүдтэй танилцаад яг аль амралт танд дутагдаад байгааг мэдээд аваарай.

Бие махбодын амралт

Үүнд идэвхтэй болон идэвхгүй гэсэн 2 төрлийн биеийн амралт байх бөгөөд идэвхгүй амралтад хангалттай нойрыг авах, өдөр дуг хийх зэрэг ордог. Идэвхтэй биеийн амралтад иогаагаар хичээллэх, хөнгөхөн дасгал хөдөлгөөн хийх зэрэг багтана.

🎁 Танд зориулсан супер бэлгийн эзэн болохыг хүсвэл ЭНД дараарай.

Сэтгэл зүйн амралт

Ажил эсвэл хийж буй зүйлдээ сайн төвлөрч чаддаггүй юманд амархан сатаардаг. Орой нь унтаж чадахгүй орондоо хөрвөөдөг. Хэчнээн 7-8 цаг унтсан ч амарч чадаагүй мэдрэмж авдаг хүн эргэн тойронд чинь эсвэл та өөрөө ингэдэг юм биш биз? Тийм бол эдгээр шинж тэмдгүүд нь танд сэтгэл зүйн амралт хэрэгтэй гэсэн дохио юм. Энэхүү амралтыг авахын тулд хийж буй зүйлээсээ завсар авах хэрэггүй харин 2 цаг тутамд богино хэмжээний амралтыг өөртөө гаргаж өгөөрэй. Орой унтаж чадахгүй байвал толгойдоо орж ирсэн бодлуудаа дэвтэр дээр бичиж байгаарай.

Мэдрэлийн амралт буюу sensory rest

Олон цаг компьютерын дэлгэц ширтэж суух, онлайн уулзалтууд, гар утас зэрэг зүйлс таныг маш ихээр ядраах нэг шалтгаан болдог. Тиймээс завгүй өдрийнхөө дунд хэсэгхэн зуур бүх цахилгаан хэрэгслээ унтраах юм уу нүдээ амрааж байгаарай.

Бүтээлч байх амралт

Зарим үед юу ч хийх хүсэлгүй идэвхгүй байгаад байдаг шүү дээ. Яг тийм үедээ бүтээлчээр ямар нэгэн зүйл хийж эхлэхэд цаанаасаа л сэргээд ирдэг. Жишээ нь, надад яг тийм үе тохиолдох үед юм бичиж эхэлдэг, бичиж эхлэнгүүт анхаарал төвлөрөлт дээд цэгтээ хүрч, олон зүйл хийх мотивацтай болчихдог. 

Сэтгэл хөдлөлийн амралт

Бид өдөр тутамдаа олон төрлийн ааш араншинтай хүмүүстэй харилцаж байдаг. Зарим үед бид өөрийнхөөрөө байж чадалгүй тухайн хүнтэй би яаж харьцах вэ гэсэн талаас харсаар өөрөөрөө бус байх тохиолдол цөөнгүй байдаг. Энэхүү амралтыг бий болгохын тулд яах хэрэгтэй вэ гэхээр сэтгэл хөдлөлөө, мэдрэмжээ үнэнээр нь илэрхийлэх хэрэгтэй. Зүгээр биш бол зүгээр биш гэдгээ, хэцүү байвал хэцүү байна гэдгээ үнэнээр хэлэх хэрэгтэй. 

Spiritual амралт

Аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, илүү дотоод ертөнцөө таньж мэдэх явдал юм. Энэхүү амралтад бясалгал, амьсгалын дасгал, болон  залбирлыг өдрийнхөө нэг хэсэгт багтаагаарай.

error: Энэхүү контент хамгаалагдсан!